Украин усан доорх шинэ дроноо танилцуулав

Хуучирсан мэдээ: 2023.09.28-нд нийтлэгдсэн

Украин усан доорх шинэ дроноо танилцуулав

Украин усан доорх шинэ дроноо танилцуулав

Украины армийн шинэ нисгэгчгүй онгоцны бичлэг Мягмар гаригт цахим сүлжээнд нийтлэгджээ. 433 мянган ам.доллараар үнэлэгдэх усан доорх дрон нь Оросын Хар тэнгисийн флотын хувьд аюул гэж үзэж байна. Тус нисгэгчгүй онгоцыг Маричка гэдэг. Аммо Украин гэх сайн дурын бүлгэм тус дроны хөгжүүлэлтийг хийжээ.

Маричка дрон нь 960 гаруй км зайг туулж, довтолгоо, тээвэрлэлт, тагнуулын даалгавар гүйцэтгэх чадвартай. Хэмжээний хувьд зургаан метр урттай. Украины хяналтын нутаг дэвсгэрээс Хар тэнгисийн аль ч байрлал руу нэг талын аялал хийх чадвартай. Хэдий хэмжээний ачаа тээвэрлэх гэх мэт техникийн нарийн мэдээллүүд хараахан тодорхой болоогүй. Украины хэвлэлд тус дроныг 200 кг цэнэгт хошуутай гэж мэдээлжээ.

Аммо Украин бүлгэмийнхэн наймдугаар сараас хойш нисгэгчгүй онгоцоо сурталчилж, санхүүжилт хайж байна. Дроныг чухам хэзээнээс ашиглаж эхлэх нь тодорхойгүй байна. Мягмар гаригт нийтлэгдсэн бичлэгийн тухайд далайд шумбуулж үзэж буй туршилтын бичлэг байв.

Мөргөлдөгч талууд өнөөдрийг хүртэл гол төлөв далайн гадаргын нисгэгчгүй онгоц, далавчит пуужин ашиглан эсрэг талдаа довтолж байна.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж