Хил зөрчсөн америк цэргийг Пёньян албадан буцаажээ

Хуучирсан мэдээ: 2023.09.28-нд нийтлэгдсэн

Хил зөрчсөн америк цэргийг Пёньян албадан буцаажээ

Хил зөрчсөн америк цэргийг Пёньян албадан буцаажээ

АНУ-ын цэрэг Трэвис Кинг өнгөрсөн долдугаар сард  Хойд Солонгос руу хил зөрчин зугтсан.  Хоёр Солонгосын хилийн өндөр хамгаалалттай тосгоноос Хойд Солонгос руу зугтсан 23 настай Трэвис Кингийн үйлдэл олон хүнийг гайхашруулсан бөгөөд үүнээс хойш сураг тасраад байв. Тэгвэл Хойд Солонгосын талаас түүнийг албадан нутаг буцаах шийдвэр гаргасны дараа Хятад дахь АНУ-ын албаныханд хүлээлгэж өгсөн гэж мэдээлжээ.

“АНУ нь Хойд Солонгост ямар ч дипломат төлөөлөгчгүй боловч Швед, Хятад улс дахь дипломат сувгийн тусламжтайгаар Трэвис Кингийг эх оронд нь авчирсан" гэж Пентагоны мэдэгдэлд дурджээ.

"Трэвис Кинг АНУ-ын армийнхан түүнтэй  хүнлэг бус харьцаж, арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхсаныг эсэргүүцэж, Нэгдсэн улсын тэгш бус нийгэмд урам хугарсаны улмаас Хойд Солонгос руу хууль бусаар нэвтэрсэн гэдгээ хүлээсэн. Хойд Солонгосын нутаг дэвсгэрт хууль бусаар нэвтэрсэн АНУ-ын цэрэг Трэвис Кингийг холбогдох байгууллага хууль тогтоомжийн дагуу албадан гаргах шийдвэр гаргасан” гэж Пёньяны төв мэдээллийн "KCNA"  агентлагийн мэдээллээ.

Трэвис Кинг нь Өмнөд Солонгос дахь шөнийн цэнгээний газарт танхайрсан нь тогтоогдсон тул сахилгын шийтгэл хүлээлгэхээр АНУ руу буцаагдах үедээ нисэх буудлаас зугтаж, хил давсан байв.

ЭХ СУРВАЛЖ: DAILY BEAST 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж