Пакистан, Орос улсууд энэ оны эхээр түүхий нефтийн худалдан авалтын гэрээ байгуулсан. Хэлэлцээрийн дагуу Пакистан анхны шингэрүүлсэн хийн тээвэрлэлтээ хүлээн авсныг Исламабад дахь ОХУ-ын Элчин сайдын яам Мягмар гаригт мэдээлэв. Ийнхүү Пакистан улс түүхэндээ анх удаа Оросын түүхий нефтийг хүлээж авч байна.
Тээвэрлэлтийг Ираны тусламжтайгаар зохион байгуулжээ. Тодруулбал, ОХУ нь Ираны Сарахсын эдийн засгийн тусгай бүсээр дамжуулан Пакистанд 100 мянган тонн шингэрүүлсэн хий нийлүүлсэн байна. Шингэрүүлсэн хийг ямар үнээр бодсон, хөнгөлөлттэй үнээр үнэлсэн эсэх нь тодорхойгүй. Гэхдээ Пакистан улс Оросын түүхий нефтийн үнийг хятад мөнгөн тэмдэгтээр төлсөн гэх мэдээлэл байна. Мөн Ираны оролцооны талаар Элчин сайдын яамнаас дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй.
Хоёр дахь тээвэрлэлтийн талаар зөвлөлдөж байгааг Элчин сайдын яам мэдээлэв.
Пакистаны гадаад төлбөрийн дийлэнх хувийг эрчим хүчний импорт эзэлдэг. Тус улс нь эдийн засгийн хямралтай нүүр тулж, гадаад өрөө төлж дийлэхгүйд хүрэх эрсдэлтэй тул эрчим хүчээ ОХУ-аас хөнгөлөлттэй үнээр импортолдог ажээ.
Эх сурвалж: REUTERS
Зочин 2023-09-28 172.58.164.71
ukriane dain bol orosiin hiig europod haaj amerik shingeruulsen hiig mexikiin bulangaas niiluuleh zahialgatai dainn ukriane tur zasagiin humuus uls orpn arf tumnee hudaldssn
Зочин 2023-09-28 202.21.107.38
GAHAI BUZAR UHEERIIN OROSUUD HURDAN SUIRCH USTAJ ZADARAASAI
Зочин 2023-09-28 213.87.148.65
>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k
И 2023-09-28 202.21.108.36
түүхий нефть юмуу шингэрүүлсэн хий юмуу ???
Зочин 2023-09-28 139.5.219.202
asome