Үндсэн хуулийн Цэц өчигдөр нэгэн хачирхалтай шийдвэр гаргав. Цэцийн гишүүнээр хэн гэдэг ямар цол гуншинтай хүнийг томилохыг иргэд, олон нийт мэдэх эрхгүй гэдэг тухайн шийдвэрийг УИХ удахгүй албажуулна. Эсвэл УИХ эсэргүүцсэн болж, дүр эсгээд Цэц Их суудлын хуралдаанаар өөрсдийгөө дархлах дүр зураг харагдаж байна. Учир нь, энэ удаагийн шийдвэрийн захиалагч УИХ өөрөө болж харагдаад байгаа учраас тэр.
Иргэн Ж.Батмөнх Цэцэд УИХ-аас томилогддог албан тушаалтнуудын томилгоог хийх нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гэж мэдээлэл гаргасан.
Түүний мэдээллийг Цэцийн гишүүн Г.Туулхүү 2022 оны долдугаар сарын 26-нд хянаж үзээд, маргаан үүсгэсэн байдаг. Ерөнхийлөгч асан Х.Баттулгын квотоор Цэцэд сандал бөглөх болсон гэгддэг Г.Туулхүү Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчийг нийтийн сонсголд оруулахыг зохицуулсан хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар маргааныг бие даан гаргасан нь энэ.
Үүнийгээ дагуулан Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ)-ийн шүүгч бус гишүүн, Шүүхийн сахилгын хороо (ШСХ)-ны шүүгч бус гишүүн, Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг нийтийн сонсголд оруулах мөн Үндсэн хуулийн маргаантай гэж үзсэн. Гуя дагуулж хүзүү гэдэг дээ.
Уг нь иргэн гэх Ж.Батмөнх УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 29.1.2 дахь заалтыг бүхэлд нь Үндсэн хууль зөрчсөн гэдэг мэдээлэл гаргасан. Дээрх албан тушаалтнуудаас гадна ХЭҮК-ийн гишүүн, АТГ-ын дарга, дэд дарга, СЕХ-ны гишүүн, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн, ТАЗ-ийн гишүүн, Ерөнхий аудитор, Монголбанкны ерөнхийлөгч, Тэргүүн дэд, дэд ерөнхийлөгч, СЗХ-ны дарга, гишүүн зэрэг 20 албан тушаалд нэр дэвшигчийг сонсголд оруулахыг эсэргүүцсэн. Гэтэл Цэц багийнхаа гишүүнийг хамгаалах заалтыг сугалан авсан гэдэг хардлага хаа, хаанаа явж байна. Дан ганц Цэцийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголд оруулах нь Үндсэн хууль зөрчсөн гэдэг маргаан үүсгэсэн бол Цэц өөрөө ямар муухай харагдах байсан бэ. Ийнхүү иргэн Ж.Батмөнх, Цэцийн гишүүн Г.Туулхүү нар дээрээс өгсөн "чиглэлэлийн" дагуу, үүргээ сайн гүйцэтгэжээ.
Тэгвэл өчигдөр Цэц багийн тоглолт хийсэн гэж болно. Цэцийн гишүүн Ш.Солонго, Г.Туулхүү, Ж.Эрдэнэбулган, Д.Гангабаатар, Г.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй хуралдсан Дунд суудлын хуралдаанаас ард иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон мэдэх эрхэнд халдсан шийдвэр гаргав.
Сонирхолтой нь, хуралдаанд УИХ-аас баталсан хуулиа хамгаалах ёстой байсан итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганболд гишүүн суугаагүй. Тэрбээр ирээгүй шалтгаанаа Цэцийн дунд суудлын хуралдаан болох үеэр гадаадад томилолттой гэж мэдэгджээ. Ингэхдээ Дунд суудлын хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлээгүй нь бүр ч хачирхалтай. Үндсэндээ УИХ хянан шалгах эрхээ, бага ард түмэн мэдэх эрхээсээ татгалзсан үйлдэл үзүүлэв. Хуралдааныг Цэцийн гишүүн Г.Баясгалан даргалсан. Хуралдааны явцад хардлага төрсөн гэдгээ ажиглагчаар оролцсон Нээлттэй нийгэм форумын судлаач П.Бадамрагчаа “Цэц тухайн албан тушаалд анхлан нэр дэвшиж байгаа болон улиран нэр дэвшиж байгаа хүмүүсийг ялгаатай авч үзэн сонсгол хийх хэрэгтэй гэж хуулиа эргэж харах даалгаврыг УИХ-д өглөө.
Сонсгол явуулахыг хориглосон албан тушаалууд дээр хэн, хэзээ томилогдох гээд байгаа юм.
Цэц дээр гэхэд хоёр гишүүүний томилгоо хийгдэхээр байгаа. Тэгвэл Цэцийн гишүүнийг томилохын өмнө Цэц ийм шийдвэр гаргаж байгаа нь иргэдийн Цэцэд итгэх итгэлийг аль түвшинд аваачих вэ” гэсэн байна. Бусад ажиглагчдын зүгээс Цэцийн гишүүд хэлэлцүүлгийн явцад улиран сонгогдож байгаа албан тушаалтанд сонсгол хийх хэрэг байгаа юм уу гэж ярилцсан гэдгийг хэлсэн.
Тэгвэл Цэцэд улиран томилогдох албан тушаалтан хэнийг хэлсэн бэ?
Цэцийн гишүүн Д.Одбаяр, Н.Чинбат нарын бүрэн эрхийн хугацаа дууссан. Дээд шүүхийн квотоор Цэцийн гишүүн Н.Чинбатын хувьд насны хязгаараар мултарч байгаа бол Д.Одбаярыг УИХ-аас нэр дэвшүүлж томилсон. Тиймээс Цэц улирах боломжтой гишүүнийг Д.Одбаяр байх магадлалтай гэдгийг Төрийн ордонд дээр дооргүй ярилцаж байна. Учир нь Засгийн газрын “давхар дээл”, УИХ-ын сонгуулийн холимог тогттолцоог Цэцээр шийдвэрлүүлэхэд гавьяа байгуулсан гэж МАН-ынхан ярилцах болсон.
Улмаар Цэцийн дунд суудлын хуралдаанаас Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг томилохын өмнө УИХ нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах хуулийн зохицуулалт нь Үндсэн хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн гэж үзлээ.
Үүний далимд Улсын ерөнхий прокурор, Улсын дээд шүүхийн шүүгчийг томилохын өмнө УИХ нэр дэвшигчийн сонсгол хийхийг Үндсэн хуулийн асуудал болгож хувиргав. Дээр дурдсанчлан Цэцийн гишүүд зөвхөн өөрсдийгөө өмгөөлсөн заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэдэг шийдвэр гаргасан бол ямар муухай харагдах байсан бол. Тэгээд ч УИХ Дээд шүүхэд нөлөөлж чадахгүй. Харин Цэцэд бол нөлөөлж чадаж байна.
Зочин 2023-09-28 213.87.148.65
>>>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k
IRGEN BOLD 2023-09-28 202.55.188.117
Hvrelsvhiin zahialga l bnashd
Зочин 2023-09-28 103.212.117.114
Уул нь МАН-ынхан л сонсгол хийх нь зөв гээд хуулиууддаа өөрчлөлт оруулсан шүү дээ.Наад Туулайхүү чинь АН-ын талын хүн байна. Баттулга, З.Энхболд нарын дэвшүүлсэн 3 нөхөр цэцэд сууж байгаагийн нэг нь шүү дээ. Тэгэхээр МЯГМАРДОРЖ ах том андуурч, МАН-ыг муулах гэж дэмий оролдсон байна.АН-ынхан сонгууль угтаад МАН-ыг муулах гэхдээ байгаа онохгүййына шүү. Үнэмшил муутай болоод байна.
Зочин 2023-09-28 103.212.117.114
Энэ Туулайхүүтэй хамт нэр дэвшсэн нэг гишүүн нь шинэ Үндсэн хууль батлахад эсрэг санал өгсөн 3 депутатын нэг байх шиг байх юм.Олон жилийн өмнөх явдал учир би буруу таньж байж магадгүй.Үнэн бол Үндсэн хуулиа зөвшөөрөөгүй хүн Үндсэн хуулиа хамгаална гэж юу байхавдээ. Үнэн бол нэр дэвшүүлсэн Баттулга, Энхболд нар ч, түүнийг баталсан тухайн үеийн УИХ ч хариуцлагагүй хандсан болно доо.
Зочин 2023-09-28 103.212.118.68
МАН-Мафи Монгол дах бүхнийг залгигч, бүхнийг эрхшээгч МАНгас болсон. 2024 онд энэ МАНгасыг дарж авахгүй бол сонгууль гэдэг ойлголт байхаа болино. Удахгүй социализм, коммунизмаа байгуулна…
Зочин 2023-09-28 66.181.168.8
МАН-ын хошно-го баригч улирах байх аа.
Зочин 2023-09-28 103.212.117.194
МАН бүхний дээр байгаа нь үнэн шүү дээ .ХБаттулгыг ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхгүй гэхээр за л гэж байдаг.Ёс зүйн зөрчилтэй ө***г базагчийг ЦЭЦЭД хэвээр үлдээж байдаг. Хугацаа нь дуусчихсан нөхөд одоо болтол сууж байдаг болсон доо. Хуулийг гууль болгож байгаа хүмүүс бол цэцийн гишүүд
Иргэн 2023-09-28 66.181.186.208
МАН байхад цэцээр яах вэ. Тараа
Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа 2023-09-28 103.212.117.114
Энэ Туулайхүүтэй хамт нэр дэвшсэн нэг гишүүн нь шинэ Үндсэн хууль батлахад эсрэг санал өгсөн 3 депутатын нэг байх шиг байх юм.Олон жилийн өмнөх явдал учир би буруу таньж байж магадгүй.Үнэн бол Үндсэн хуулиа зөвшөөрөөгүй хүн Үндсэн хуулиа хамгаална гэж юу байхавдээ. Үнэн бол нэр дэвшүүлсэн Баттулга, Энхболд нар ч, түүнийг баталсан тухайн үеийн УИХ ч хариуцлагагүй хандсан болно доо.
Зочин 2023-09-28 103.212.117.114
Наад Туулайхүү чинь Баттулга, З.Энхболд нарын дэвшүүлсэн 3 гишүүний нэг баЙна шүү дээ.. АНын тавиул гэсэн үг. ЮУН МАН-ЫН ЗАХИАЛГАТАЙ ХҮН ЭНЭ ТЭР ГЭЭД СОЛИОРООД БАйГАА ЮМ.АН-ынхан МАН-ыг муулахдаа байндаа онодоггүй юмаа гэхэд банзанд нь онолдоо
Зочин: АН-ынхан МАН-ыг муулахдаа байгаа онохгүй байна шүү. 2023-09-28 103.212.117.114
Уул нь МАН-ынхан л сонсгол хийх нь зөв гээд хуулиууддаа өөрчлөлт оруулсан шүү дээ.Наад Туулайхүү чинь АН-ын талын хүн байна. Баттулга, З.Энхболд нарын дэвшүүлсэн 3 нөхөр цэцэд сууж байгаагийн нэг нь шүү дээ. Тэгэхээр МЯГМАРДОРЖ ах том андуурч, МАН-ыг муулах гэж дэмий оролдсон байна.АН-ынхан сонгууль угтаад МАН-ыг муулах гэхдээ байгаа онохгүййына шүү. Үнэмшил муутай болоод байна.
з 2023-09-28 66.181.183.36
ер нь энэ цэц хэнд хэрэгтэй байгууллага вэ
Зочин 2023-09-28 103.212.118.68
МАНгаст хэрэгтэй…
togoo 2023-09-28 45.117.35.2
man tsetsiin deer, toriin deer, tanii, minii tolgoi deer garsan shuu. odoo man iin dotor mundag zaluus oruulj ene namiig edgeehgui bol oor zam ukdeegui baih
Зочин 2023-09-28 202.126.89.83
Цэц үндсэн хууль бусад хуулийн дагуу байгуулагдаж ажиллаж байна.Гишүүдийг хуульд заасан ёсоор бараг сонгуулийн хэлбэрээр төрийн дээд олон байгууллагаас томилон ажиллуулж байна. Хуулиа ч мэднэ .Хатуу мөрдөнө Хэний ч нөлөөнд оросгүйгээр хуульчлагдсан. Цэцийн дээр ямар нэг байгууллага гарсан гэх нь сөрөг хүчний гүтгэлэг б**х аа.
Зочин 2023-09-28 66.181.160.105
Үндсэн хуулинд өөрчлөлт оруулж, Цэцийг татан буулгаж, Дээд шүүхэд нэгтгэх нь зүйтэй!!! Одоогийн Цэц гэдэг хэт улс төржсөн, эрх баригч намын гар хөл болсон, яг л Путины гарын дохиогоор ажилладаг Оросын Госдума шиг тоглоомын бүтэц болжээ!! Татвар төлөгч бид ийм юмыг тэжээж яах юм бэ??? Хамгийн аюултай нь энэ Цэц цаашдаа эрх баригч намын даалгавраар Үндсэн хуулийг ч эвдэж мэдэх нь байна шүү!!!
Зочин 2023-09-28 122.201.23.158
ene erguu setguulch nar iim hov jiv shig yum bichij baihaar huulia sain unshaad bichij baimaar bn. shuuh bichigdsen huuliin daguu l shiidver gargaj taardag
Зочин 2023-09-28 59.153.114.221
бегс Одбаяр зайлаагуй юм уу
Зочин 2023-09-28 202.179.11.230
Ene novshiin namuud shuuhees holdood uguusei.