Сергей Шойгу: Дайн дор хаяж 2025 он хүртэл үргэлжлэнэ

Хуучирсан мэдээ: 2023.09.28-нд нийтлэгдсэн

Сергей Шойгу: Дайн дор хаяж 2025 он хүртэл үргэлжлэнэ

Сергей Шойгу: Дайн дор хаяж 2025 он хүртэл үргэлжлэнэ

ОХУ-аас Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлээд 18 дахь сартайгаа золгожээ. Дайн эхлэхэд АНУ-ын тагнуулынхан Оросын арми Украиныг гурав хоногт эзлэн авна гэж дүгнэж байв. Тодруулбал, Тагнуулын төв газрын дарга Билл Бернс хэлэхдээ "Путины стратеги нь ажиллагааны эхний хоёр өдөрт Украиныг эзлэхэд чиглэжээ" гэсэн юм.

Тэгвэл ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу дайн дор хаяж 2025 он хүртэл үргэлжлэнэ гэдгийг хүлээн зөвшөөрчээ.

Украины Дотоод хэргийн яамны зөвлөх Антон Геращенко твиттер хуудсандаа Сергей Шойгугийн дүрс бичлэгийг нийтэлсэн байна. Тус бичлэгт Сергей Шойгу "ОХУ-ын арми Украины сөрөг довтолгоог сөрөхийн тулд байлдааны хүчээ нэмэгдүүлсээр байна. Зорилгодоо хүрэхийн тулд цэргүүдээ орчин үеийн зэвсгээр хангаж, сайжруулсан сургалтыг санал болгож байна. 2025 он хүртэлх үйл ажиллагааг тууштай хэрэгжүүлснээр ОХУ цэргийн зорилгодоо хүрч чадна" гэж ярьжээ. 

Гэвч Оросын цэргүүдэд Шойгугийн хэлсэн шиг ахисан түвшний бэлтгэл байхгүй, зэвсгийн нөөцөөр ч тааруухан байгааг хэвлэлд мэдээлж байна. 18 сарын хугацаанд ОХУ нь Украины зүүн болон өмнөд хэсэг, 2014 онд өөртөө нэгтгэсэн Крымийн хойгийг хяналтдаа авсан. Харин Украины тал Оросын армийг хүчтэй шахаж, бэхлэлтийн шугамыг сэтлэхэд анхаарлаа хандуулж байна. Дайны судалгааны хүрээлэнгээс мэдэгдсэнээр Оросын армийн хүч суларч, элит ангиуд нь их хэмжээний хохирол амсчээ.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж