"Түрээсийн 547 дугуйг эвдэлсэн ч дахин 1000-ыг нийлүүлнэ"

Хуучирсан мэдээ: 2023.09.29-нд нийтлэгдсэн

"Түрээсийн 547 дугуйг эвдэлсэн ч дахин 1000-ыг нийлүүлнэ"

"Түрээсийн 547 дугуйг эвдэлсэн ч дахин 1000-ыг нийлүүлнэ"

Нийслэлийн түгжрэлийг бууруулахад түрээсийн унадаг дугуй, скүүтерийн үйлчилгээ чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Гэвч хэрэглэгчийн соёл төлөвшөөгүйгээс алдагдал их байгаа аж. Үйлчилгээнд гараад сарын хугацаа өнгөрч байгаа унадаг дугуй түрээсийн үйлчилгээний компанийн хувьд алдагдал их байгаа ч хэрэглээний соёл төлөвших хүртэл зах зээл дээр нийлүүлэлт хийнэ гэдгээ онцолсон юм.

Тиймээс тус компанитай холбогдож энэ үйлчилгээг нийгэмд хүргэхэд ямар асуудал тулгарч байгаа, хүйтэн сэрүүний улиралд дугуй түрээсийн үйлчилгээ хэдэн сар зогсохыг тодрууллаа.

Унадаг дугуй түрээсийн үйлчилгээ үзүүлэгч "Hi Sainuu" ХХК:

-Наймдугаар сарын 24-нөөс Улаанбаатарын хэмжээнд унадаг дугуй түрээсийн үйлчилгээ нэвтэрч, иргэд мөн л хэрэглээнд нэвтэрч байгаад нь таатай хандаж байгаагаа цахим хуудастаа бичиж байна. Уг дугуйг түрээсэлж унах бол утасныхаа "PlayStore", "Appstore"-с Hi sainuu application-г татан хэтэвчээ цэнэглээд дугуйг унах боломжтой. Түрээсийн дугуйны хувьд 30 секунд нь үнэгүй бөгөөд 15 минут нь 1000 төгрөг. Манайх хувийн хэвшил. Өнгөрсөн долдугаар сард байгуулагдаж, 1000 унадаг дугуй импортоор авч үйлчилгээнд гаргаж эхэлж байна. Одоогоор бүрэн жигдэрч чадаагүй учраас сайжруулах, аппликейшний хөгжүүлэлт хийх зэрэг ажлууд бий.

Манай компани нийслэл болон бусад албан газраас ямар нэгэн хөрөнгө оруулалт, төсөв аваагүй.

100 хувь өөрсдийн хөрөнгөөр 1000 унадаг дугуй авч иргэдэд түрээсийн үйлчилгээ үзүүлэх гэж байна. Үйл ажиллагаа жигдэрч байгаа ч зарим хүний соёлгүй үйлдлээс болж дугуй эвдрэх, суудлыг нь хулгайлах зэрэг тохиолдлууд гарч байгаа.

Гэхдээ дугуйг эвдэлсэн хүнийг олж тогтоож хариуцлага тооцох боломжтой.

Тиймээс үйлчилгээ авч байгаа хүмүүс соёлтой байж, өөрт болон бусдад хүндрэл учруулахгүй байхыг хүсч байна.

Бид ирэх хавраас үйлчилгээндээ дахин 1000 дугуйг нийлүүлэхээр төлөвлөж байгаа.

Хүйтэн сэрүүний улиралд нийт дугуйгаа хураана. Одоогоор хэзээ хураах тов гараагүй. Нийт 547 дугуйг хүмүүс эвдэлсэн. Дугуй нэг бүрийн үнэ 700 мянга гаруй төгрөг. Ямартай ч ирэх жилээс үйлчилгээгээ илүү сайжруулах зорилттой ажиллаж байна. Гэхдээ хүмүүсийн ухамсаргүй үйлдлээс алдагдал их гарч байгаа нь харамсалтай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж