Үерийн бүс дэх албадан буулгасан барилгуудын газарт тохижилт хийнэ

Хуучирсан мэдээ: 2023.09.29-нд нийтлэгдсэн

Үерийн бүс дэх албадан буулгасан барилгуудын газарт тохижилт хийнэ

Үерийн бүс дэх албадан буулгасан барилгуудын газарт тохижилт хийнэ

Голын урсацыг хааж баригдсан обьектуудыг буулгажгазрыг яаралтай чөлөөлнө гэдгийг нийслэлээс мэдэгдсэн. Хоёр долоо хоногийн өмнөөс энэ ажил эрчимжиж байгаа бөгөөд урсац хаасан барилгуудыг хэдийнэ  буулгаж газрыг чөлөөлөөд буй.

Талбай чөлөөлсөн тус газруудад тохижилт хийж, ногоон байгууламж гаргана гэдгийг холбогдох албаныхан онцолсон. Ингэснээр нийтийн эрх ашиг зөрчигдөхгүй төдийгүй голын урсацад ямар нэгэн саад учруулж, дахин үер болохгүй гэсэн юм.

Үерийн эрсдэлтэй бүсэд байгаа барилгуудыг буулгаж байгаа талаар Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албаны дарга Э.Зоригоо дараах мэдээллийг өгсөн юм. Тэрбээр, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонынутаг дэвсгэрт байрлах иргэн н.Батзоригийн эзэмшил S’Outlet дэлгүүрийн газрын зөвшөөрөлгүй 4000 метр квадрат талбайг чөлөөлж байна. Нийт 14 ширхэг контейнергурван сендвичэн барилгыг нураасан. Үүний дараагаар үндсэн обьектыг буулгана.

Газрын тухай хуулийн дагуу хугацаатай шаардах хуудас өгчалбадан буулгах ажлыг явуулсан.

Үерт өртсөн айлуудын тухайд бид нүүлгэн шилжүүлээд явж байгаа. Харин эрсдэлтэй дэх байгууламжуудыг зохих дүрэмжурмын дагуу нураахаар болсонГазрын тухай хуулийн 57.3-ын дагуу тухайн аж ахуй нэгжид гурав хоногийн хугацаатай шаардах хуудас хүргүүлсэн. Нийтийн эрх ашгийг хангах үүднээс хэрэгжүүлж байгаа арга хэмжээг аж ахуй нэгжүүдийн хувьд таатай хүлээж аваагүй.

Эсэргүүцэлтэй тулгарч байгаа ч ажлаа хийгээд явж байна.

Мэдээж дүрэмжурмын дагуу зохих шат дараалалтай нураах ажлыг зохион байгуулж байгааг иргэд ойлгох хэрэгтэй” гэсэн юм. 

Ямартай ч нийтийн эзэмшлийн газарт эрсдэл үүсгэж баригдсан обьектуудын газрыг яаралтай чөлөөлж тус бүсэд ногоон байгууламж, тохижилтын ажлыг хийхээр болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж