Сэлбэ голын бүсэд барилга барихыг хориглов

Сэлбэ голын бүсэд барилга барихыг хориглов

Сэлбэ голын бүсэд барилга барихыг хориглов
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Мягмар гаригийн /2023.09.26/ ээлжит бус XIV дүгээр хуралдаанаар Сэлбэ, Дунд голын хамгаалалтын бүсийн 534 га талбай бүхий газрыг “Байгалийн нөөц” газрын ангиллаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай тогтоолын төслийг баталсан байна. Ингэснээр хамгаалалтын бүсэд газар эзэмших, барилга барих зэрэг үйл ажиллагаа явуулахыг хоригложээ. Тодруулбал, тусгай хэрэгцээнд авсан тус бүсэд иргэн, хуулийн этгээдэд шинээр газар эзэмших, ашиглах эрх олгох, барилга, байгууламж барих, төлөвлөх, гол, мөрний үндсэн голдирлыг өөрчлөх, усыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах, дур мэдэн цооног, худаг гаргах боломжгүй болж байна.
Мөн Сэлбэ, Дунд голын бүсэд стандартын шаардлагад нийцээгүй бүх төрлийн нүхэн жорлон, угаадасны нүх ашиглах, холбогдох байгууллагын зөвшөөрөлгүйгээр гол, голын зурваст хөндлөн гарах инженерийн шугам сүлжээ болон дэд бүтэц, гүүрэн байгууламж хийх, ашиглагч байгууллагын зөвшөөрөлгүйгээр болон усны химийн шинжилгээний итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүгнэлтгүй ус шавхалт хийхийг хязгаарлажээ.
Харин гол, мөрний урсацыг нөхөн сэргээх, дэмжих, хамгаалах, голын тэжээмжийг нэмэгдүүлэх мод, модлог ургамал тариалах, голын урсцыг тохируулах усан сан, хөв, цөөрөм байгуулах, голын урсцыг нэмэгдүүлж, эргийн дагуу тохижилт хийх, голын хамгаалалтын бүс, далан, суваг, шуудууг тогтмол цэвэрлэж, засвар арчилгаа хийх, үерийн хамгаалалтын барилга байгууламж барих нээлттэй байна.
Мөн хамгаалалтын бүсэд газар эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгжийн газрын төлбөрийн хэмжээг одоо мөрдөгдөж буй Газрын төлбөрийн тухай хуулийн долдугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хоёр дахин өсгөж тооцохоор заажээ.
“Сэлбэ дунд голын хамгаалалтын бүсийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэрийг холбогдох мэргэжлийн 13 байгууллагаас ирүүлсэн 49 санал, зөвлөмж, судалгаан дээр тулгуурлан гаргасан байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-28 66.181.186.92

Их болон бага тэнгэрийн аманд барьсан хауз-ыг буулгаж иргэд чөлөөтэй зугаалдаг бүс болгомоор байна.

Avatar

Нэргүй 2023-09-28 38.42.106.107

Өнгөрсөн борооны хойноосоо гэж. Хөөе Туул голыг яахгаадээнэ

Avatar

Нэргүй 2023-09-28 213.87.148.65

>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-09-28 202.126.88.221

Ой модон дотор барьсан хулгайч баячуудын олон орд харш хаусуудыг яах вэ. Буутай цэрэг армиа дайчилж хуулиа хэрэгжүүлэхгүй бол монголын засаг төрийн нялуурсан уриалгыг хэрэгжүүлдэг монгол хүн байхгүй болоод 30 жил болж байна.

Avatar

Хотын уугуул иргэн 2023-09-28 103.212.116.97

Шал худлаа. Богд ууланд барилга барихыг хориглосон. Одоо тэнд юу байдаг билээ. Худлаа жүжиү тавихаа больмоор юм. Луйварчид…

Avatar

өахөах 2023-09-28 66.181.160.93

СБД-ийн 1-р хороонд шинээр барьсан барилгын бохирыг Сэлбэ голын доогуур БЗД-рүү холбож урсгах гээд голын зүүн, баруун 2 талынхан муудалцаад бөөн юм болж байгаа. Байгаль орчны тухай болон Усны тухай хуулиар энэ бол хориотой зүйл. Гэтэл энэ зураг төслийг ямар компани хийгээд, Барилгын хөгжлийн төв, Онцгой байдлын газар, бусад мэргэжлийн байгууллагууд зөвшөөрсөн гээд нүхээ ухаад байхад энэ дээр дурдагдсан олон байгууллагууд юу хийгээд нүдэн балай чихэн дүлий суугаад байгаа юм бэ????

Avatar

Зочин 2023-09-28 66.181.161.18

Барьцан хойно уу? Ха ха.

Avatar

бай 2023-09-28 124.158.107.35

сэлбэ голын бүх ачааллыг дунд гол авдаг дунд голоо боож боомилчхоод яаж үерээс хамгаалах вэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж