"Гарцан дээр дайруулсан охины биеийн байдал тогтворжсон"

"Гарцан дээр дайруулсан охины биеийн байдал тогтворжсон"

"Гарцан дээр дайруулсан охины биеийн байдал тогтворжсон"

Өнгөрсөн долоо хоногт /2023.09.22/ сургуулийнхаа урд, гарцан дээр хоёр сурагч машинд дайруулж нэг нь газар дээрээ нас барсан харамсалтай осол гарсан. Тодруулбал, 12-13 насны хоёр сурагч сургуулийнхаа урд гарцан дээр машинд дайруулж нэг нь газар дээрээ нас барж нэг нь биеийн байдал хүнд ГССҮТ-д хүргэгдээд буй.

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа охины биеийн байдлыг тодруулахад “Тухайн охин ГССҮТ-ийн хүүхдийн мэс заслын тасагт тухайн хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.

Хүүхдийн баруун хөлний шагайн яс хугаралтай, биеийн байдал тогтворжсон.

Эмнэлгийн зүгээс шаардлагатай бүхий л тусламж, үйлчилгээг үзүүлж байна. Эмнэлгээс хэзээ гарах, ямар эмчилгээ хийж байгаа талаар ар гэрийнхнийх нь зөвшөөрөлгүйгээр мэдээлэх боломжгүй” гэв. Одоо хамарны гэмтэл засах мэс засал эмчилгээнд орох гэж байгаа юм байна. Төлөвлөгөөт мэс засал гэсэн үг.

ЦЕГ: ХЭРГИЙН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ТЦА ХИЙЖ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙГАА

Бид тус ослын шалтгаан нөхцөл болоод тухайн осол гаргасан жолоочид ямар хариуцлага тооцох талаар цагдаагийн байгууллагаас мөн тодрууллаа. ЦЕГ-аас өгсөн мэдээллээр, 2023 оны есдүгээр сарын 21-нд Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны Тахилтын дөрөвдүгээр буудал дээр зам тээврийн ноцтой осол гарч нэг хүүхэд амиа алдаж, нэг хүүхэд хүнд бэртсэн.

Тус ослын мөрдөн шалгах ажиллагааг Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах газарт хийж байна.

Осол гаргасан жолоочийг тухайн үед нь согтуурсан байсан эсэхийг шалгахад архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Мөн мансуурсан байсан эсэхийг тогтоохоор шинжээч томилсон байгаа. Хэрэг мөрдөн шалгах ажиллагааны дараа хариуцлагын асуудал яригдана гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-28 38.42.106.107

Тэгээд яг юүгсэн үгийн. Зүгээр болцон гэсэн үгиймүү насаараа хазгар үлдлээ гэсэн үгиймүү. Тэрийг л мэдмээр бшт

Avatar

Нэргүй 2023-09-28 213.87.148.65

>>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-28 103.212.118.126

Ялыг нь өгөөд далд оруул

Avatar

Нэргүй 2023-09-28 66.181.183.36

Юуг нь шалгаад байгаа юм бэ авилга хэдийг өгөх нь вэ гээд хүлээгээд байгаа юм уу.
өдөрт нь шалгаад шүүхэд шилжүүлж чаддаггүй ямар болхи цагдаа вэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж