Хөндүүр сэдэв: Хэчнээн хүний амины үнэтэй туршилт вэ?!

Хөндүүр сэдэв: Хэчнээн хүний амины үнэтэй туршилт вэ?!

Хөндүүр сэдэв: Хэчнээн хүний амины үнэтэй туршилт вэ?!

Талийгаач бүсгүй гурван бага насны хүүхэдтэй бөгөөд нөхөр нь хөдөө ажлаар явсан хойгуур тэд амиа алджээ. Хэргийн газар очиход талийгаачийн гэрт түүний гэр бүлийнхэн цугларчээ. Тэд гэнэтийн мэдээнд цоцирдож, уй гашуугаа дийлэхгүй байгаа нь мэдрэгдэв. Хоёр хоногийн өмнө буюу есдүгээр сарын 26-ны өдөр 33 настай эмэгтэй гурван хүүхдийн хамтаар угаартаж амь насаа алдсан сэтгэл эмзэглүүлэм хэрэг гарсан бөгөөд юунаас болоод угаартсан болохыг нь ар гэрийнхнээс нь тодруулахаар БЗД-ийг зорьсон юм.

Талийгаачдын ар гэрээс хэвлэлд яриа өгөхгүй гээд, үгээр хэлэхийн аргагүй уй гашуутай байгаагаа хэллээ. Тиймээс тэднээс илүү дутуу зүйл асууж зүрхлэсэнгүй.  Тэдний уг хашаанд нүүж ирээд удаагүй байжээ. Ингээд өчигдөр шөнө нь эв эрүүл, сав саруул байсан жаалууд ээжийнхээ хамт нэг л өглөө сэрсэнгүй. Шалтгаан нь нөгөө л угаар. Угаартаж амиа алдсан хэд дэх тохиолдлыг хэлж мэдэхгүй. Ямар ч байсан л угаараар нас барсан гэх статистик улам нэмэгдсээр

Угаартаж нас барсан шалтгааныг яндангаа авч өрхөө бүтээсэнтэй холбоотой гэж урьдчилсан дүгнэлт гарчээ. Учир битүүлгээр угаартаж амиа алдсан ийм хэрэг болгон "яндангаа авсан, өрхөө бүтээсэн" гэх ганц амны уншлагатай болоод удаж байна.

Хэрэг гарсан шөнө цагдаа, онцгой, шүүх эмнэлгийнхэн ажиллаж, хорооноос ажлын хэсгийнхэн оролцжээ.  Хэргийн талаар дүүргийн наймдугаар хорооноос тодруулахад "Нөхөр нь ажил хийдэг, бага насны гурван хүүхэдтэй айл байсан. Уг хэрэг гарснаас хойш хорооноос ажлын хэсгийнхэн гарсан. Уг хороонд бүртгэлтэй оршин суугч байсан. Дэлгэрэнгүй мэдээллийг цагдаа, онцгойгоос асуу" гэх хариулт өгсөн юм. Түүнчлэн хорооноос айл өрхүүдэд угаарын хийтэй холбоотой сэрэмжлүүлэг мэдээллийг цаг тухайд нь өгдөг гэдгийг хэллээ.

Мөн тухайн айлд угаарын хий мэдрэгч байгаагүй гэх мэдээллийг албаныхан өгсөн юм. Энэ мэтчилэн шахмал түлшний ард ноцтой хэргүүд өрнөж байгаад намждаг.

Он гарсаар шахмал түлштэй холбоотой хэд хэдэн ноцтой хэрэг гарсан. Тухайлбал, таван настай хоёр, 17 настай нэг хүүхэд, нийт найман хүн сайжруулсан түлшний хийнд хордож нас барсан гэх мэдээлэл зарим хэвлэлүүдээр цацагдсан.

Он гарснаас хойш шахмал түлшинд 1739 хүн угаартаж, 46 хүн нас баржээ.

Үүний 407 нь бага насны хүүхдүүд байсан гэх. Удахгүй өвлийн жавар тачигнаж ид галлагааны улирал эхэлнэ. Гэтэл дүн өвөлтэй золгоогүй байхад шахмал түлшнээс болж амиа алдсан хэргийн буруутанг хаанаас хайх вэ?

ТҮЛШНИЙ БАРЬЦАЛДУУЛАГЧАА МЭРГЭЖЛИЙН ЛАБОРАТОРИУДАД ӨГЧ ХӨНДЛӨНГИЙН ШИНЖИЛГЭЭ ХИЙЛГЭДЭГ

"Тавантолгой түлш" ХХК-ийн Технологийн бодлогын хэлтсийн дарга Г.Өлзийбат:

-Бид сайжруулсан шахмал түлшний барьцалдуулагчаа мэргэжлийн лабораториудад өгч хөндлөнгийн шинжилгээ хийлгэдэг. Тодруулбал, Хими, технологийн хүрээлэн гэх мэт. Манайх өөрийн лабораторитой болсон учраас өдөр тутам түлшний шинжилгээг хийнэ. Барьцалдуулагч материалынхаа шинжилгээг сард 1-2 удаа мэргэжлийн байгууллагад өгч байна. Угаарын хий гэдэг зүйл аливаа түлш шатсаны дараа дутуу шаталтаас үүдэлтэй. Тиймээс шууд сайжруулсан шахмал түлш түлээд хүн угаартсан гэж ойлгох нь өрөөсгөл. Нийслэлийн иргэд анх шахмал түлш хэрэглэж сураагүйгээс бол их угаартдаг байсан бол одоо дуудлага мэдээлэл бараг ирэхээ байсан гэж хэлж болно. Тэгтлээ хэрэглэж дадсан гэсэн үг.

Миний зүгээс шахмал түлш нь шууд хүнийг үхэлд хүргэхгүй. Орц нь үнс, барьцалдуулагч хоёр л байгаа. Манай барьцалдуулагчийн 50-иас дээш хувь нь байгалийн эрдэнэ шишийн цардуул байдаг.

Хүний биед хоргүй. Нэмэлт бодисоор нь байгалийн эрдэс шохой ашигладаг. Хүмүүс шавар, цардуул шатааж хордоно гэж байхгүй. Дотоодын аж ахуйн нэгжээ дэмжиж түлшний шуудайгаа авч байгаа бөгөөд шуудайны өнгө, түлшний хэлбэр дүрс чанарт нь нөлөөлөхгүй. Сайжруулсан шахмал түлш хамгийн багадаа 4-5 шат дамжлага дамждаг учраас тодорхой хэмжээнд нунтаг ихтэй очиж байгаа байх. Гэхдээ заасан хэмжээнээс хэтрээгүй. Хэрэв бүхэлдээ нунтаг болсон бол бүх иргэд түлшээ солиулахаар хандана биз дээ" гэдэг хариултыг өмнө нь өгч байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
БурууБуруу
8
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

42 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-28 66.181.190.131

Тэр өлзийбат гээд п***а юугаа хуцаад байгаа с** вэ ихэндээ угаартаж байсан одоо сурцан нтр юу вэ пиздаааа

Avatar

Нэргүй 2023-09-28 66.181.186.92

Нүүрс түлдэг байхад хүн угаартаж үхэж байгаагүй.

Avatar

Нэргүй 2023-09-28 213.87.148.65

= Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Хотын иргэн 2023-09-28 202.55.191.194

байгааг та бүхэндээ дуулгая,

Avatar

Хотын иргэн 2023-09-28 202.55.191.194

Ямарч төрлийн түлшийг утаагүй 100 хувь шатаадаг дэлхийд байхгүй технологийг Монгол залуу хийчихээд 10-д жил болж байхад нэгч ЗГ дэмжилгүй өдий хүрлээ, Дэлхийн 70 гаруй улсад зохиогчийн эрхээ баталгаажуулахад тэдгээр улс орнууд шагшин гайхаж Нобелын шагналд хүртэл тодорхойлох гээд байж байхад манай эрх мэдэлтнүүд огт хайхарч үзэхгүй юм, Орос, Хятад, Польш, Турк улсууд хамтарч ашиглах санал хүсэлтээ аль эрт ирүүлээд байна, Утаагүй түлшний үйлдвэр, уут сав гээд бөөн бөөн мөнгө энэ төсөлд саад болж

Avatar

Зочин 2023-09-28 66.181.160.74

100 ямаанд 60 ухна гэдэг шиг Монголд чинь дарга нар олон байдаг биз дээ . Аливаа ослоос аль болохоор урьдчилан сэргийлж, айл хороо, багууд нь сэрэмжлүүлэг сайн өгч баймаар юмаа. Жижиг хэвлэмэл анхааруулга, мэдээлэл, сануулгууд гээд хүн хийе дээ гэвэл янз янзаар хийж болно доо . Тэгэх юм бол хүн ямар ч байсан уншаад гол анхаарах юмаа мэдээд авна нэг нэгэндээ хэлнэ. Ингээд л осол эндэгдэлгүй шиг явмаар юм даа

Avatar

Зочин 2023-09-28 66.181.160.74

Туршилт явуулна гээд байсан нөгөө хэн билээ тэр хүнийг авчирч үзүүл, хариуцлага

Avatar

Нэргүй 2023-09-28 202.131.225.197

Хөдөө гэрт амьдардаг айлууд нүүрс түлж сураагүй байдаг. Нүүрс түлдэггүй учраас зуухны үнсээ буулгаад үнсээ гаргаж асгачхаад яндангаа авч өрхөө бүтээдэг. Энэ бол хөдөөний айлын энгийн л дадал хэвшил. Хорол тоонотой биш, монгол тоонотой айлууд бол бүр заавал ингэдэг. Гэтэл шахмал түлш бол аргал, мод шиг биш. Үнсээ буулгахдаа хэдэн ширхэг бондгор түлш байхаар нь асаагүй түлш байна гэж бодоод хэмнэлт хийчих санаатай зуухандаа үлдээчхэж байгаа хэрэг.

Avatar

Нэргүй 2023-09-28 188.162.254.50

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2023-09-28 93.174.129.190

Дээр нь нүүрс овоолоод доороос нь асаавал угаарын хий үйлдвэрлэгдэнэ. Тийм зуухнуудыг ашиглахгүй байх хэрэгтэй. Нүүрс овоолж түлэхээр бол дээрээсээ доошоо шатдаг зуухтай байх хэрэгтэй

Avatar

Цуст бизнес 2023-09-28 202.21.108.7

Яагаад одоо болтол өчнөөн зуун хүн үхээд байхад мөрдлөгө шалгалт цагдаагаас явуулдаггүй нь сонин. Хүк энэ сайжруулсан хорноос өдөр тутам асар их ашиг олсоор л байгаа. 5Толгойн удирдлагууд ч аллагын хариуцлагаас зугатаж чадахгүй нэг л өдөр дээлээ нөмрөнө.

Avatar

Нэргүй 2023-09-28 66.181.181.105

сэтгэцийн өвчтэй мэдрэл орк та нар хар муу санаагаараа юм ургуулж бодоод тэрүүндээ итгээд солиорч өгөх юмаа. Сайжруулсан түлшнээс ашиг олж ард түмнээ хордуулна гэж боддог Төрийн тэргүүн байх уу? ФБ-чин мэдрэлүүд үнэхээр харанхуй бна даа. Өрхөө бүтээж унтаад угаартахад хэн буруутай гэж. Түүхий нүүрс бүр хортой ш дээ. Ёстой мал юмаа

Avatar

Зочин 2023-09-28 202.126.89.140

үхэдгүй болтол нь туршилтанд оруулнадаа . уг нь арчаагүйдээ биш шүү жинхэнэ арчаагүй улс чинь тэр өндөр хөгжилтэй орон юм шүү бүх юмыг улс нь чиглүүлдэг .

Avatar

Энэ бол геноцид 2023-09-28 202.21.108.7

Хүкийн гар хуруу дүрж ашиг хайсан болгон эмгэнэлтэйгээр төгсдөг. 5Толгойн удирдлагууд ч олон хүнийг алсан аллагадаа хожим шалгагдана. Ямарч л байсан энэ олон хүний үхэл, эрүүл мэндийн хохирол зүгээр өнгөрөхгүй сөхөгдөж л таарна. Одоо сайжруулсан хор шахаж олж байгаа ашиг маш их учраас эрх баригчид зүтгээл дуусна.

Avatar

Нэргүй 2023-09-28 66.181.182.212

дутуу шатах үедээ нүүрснээс хэд дахин их угаар ялгаруулдаг юмшдээ Хамгийн анх утаагүй түлш оруулж ирээд туршихад л би хэлж байсан өчнөөн хүмүүс үхнэ шүү гэж. Одоо энэ өвөл дахиад 300гаад хүн үхнэ дээ. Энийг зүгээр улс төрийн аллага. Зүгээр 5р цахилгаан станцаа бариад айлуудыг цахилгаан иж бүрэн теннтэй болгоход болчих асуудал байсан дагаад эрчим хүчний бусад бүх асуудал шийдэгдэх байсан

Avatar

Нэргүй 2023-09-28 66.181.160.64

галаа түлж чадахгүй амиа аваад явж чадахгүй юмнууд элий балай юм солиороод байх хэрэггүй ээ бүх юмыг нь бэлдэж өгч байхад бүү давар

Avatar

Нэргүй 2023-09-28 66.181.181.105

ингэж туйлширч болохгүй ш дээ. Түүхий нүүрс түлэхээр угаартахгүй юу? Мэдрэл юм бичих юм. Зарим айлын пийшин нь буруу өрөлттэй, тэгээд нүүрс хийчихээд зуухныхаа хаалтыг хаадаг, өрхөө бүтээдэг гээд иргэдийн буруу их байгаа шүү!!! Хотын гэр нүсэр гэр хорооллыг хар даа. Хөдөөнөөс ирээд уулан дээр шавчихсан!!!

Avatar

Нэргүй 2023-09-28 202.131.225.106

харамсалтай гүн эмгэнэл илэрхийлье.
энэ хувь хүний арчаагүй байдал яндангаа хөөл лдөө энгийн юмаа хийж ахуйгаа янзлахдаа

Avatar

Нэргүй 2023-09-28 188.162.254.50

Би дээрхи мэдээлэлийг уншаад маш их харамсалтай байгаагаа илэрхийлийн ялдам тэр барьцалдуулагчийн талаар талаар хэлэхэд анх эрдэнээ гэж залуу надаар дамжуулан оху с цэвэр байгалийн гаралтай барьцалдуулагч нийлуулэе гэхэд татгалзаж хятадаас нэг юм авчираад баахан хунийг угаартуулж, дараа нь дахин надруу холбогдоод байхан ярьж байснаа ахин болиод зугээр л алтантариагын гурилаар зуураад л хийж байсан !!!!би саяхан оросын хумуустэй ярихад монголоос хэн ч холбогдоогуй л гэсэн,!!!

Avatar

Зочин. 2023-09-28 66.181.183.104

Шахмал түлшийг түлэх онцлог болон угорын хийнээс болгоомжлох сэрэмжлүүлгийг жадлан эсэргүүцэж сөрөг суртал нэвтрүүлэг явуулж байсан троллууд ийм эмгэнэлт явдалд асар том нөлөө үзүүлдэг.

Avatar

Данко 2023-09-28 96.248.41.119

Яг ийм жирийн зүйл дээр монгол хүний хүүхдийн гэнэн зан гарж ирж байгаа юм. Өө утаа байхгүй болсон, агаар цэвэрхэн болсон гэж гэнэн зангаараа бодно. Гэтэл үнэн хэрэг дээрээ бүрэн шаталтын улмаас нүдэнд үл үзэгдэх хорт угаарын хий улам ихсэж байгааг анзаарахгүй.

Avatar

нефть 2023-09-28 66.181.166.134

нүүрс түлдэг бхад хүн угаартаж үхсэн тохиолдол маш ховор бсан нь үнэн. хааяа нэг архичид угаартаад үхдэг бсан. харин одоо цоо эрүүл хүмүүс гэр бүлээрээ үхдэг болжээ. нүүрс түлдэг бхад гэр дотор угаар болж, муухай үнэр гардаг бсан учраас хүмүүс шууд сэрдэг бсан, харин одоо юу ч мэдрэхгүй шууд үхдэг болжээ.

Avatar

Нэргүй 2023-09-28 203.91.115.43

хүний амь үнэгүй тоглоом болжээ нутгийнхаа нүүрсээ түлсэн нь дээр юм бишүү

Avatar

Нэргүй 2023-09-28 66.181.180.226

Угаарын хий гэж юу вэ? химийн томьёо нь СО. бүтэн нэр нь нүүрстөрөгчийн дутуу исэл. Исэл гэж хүчилтөрөгчийн нэгдлийн хэлдэг. тэгэхээр нүүрстөрөгч хүчилтөрөгчтэй нэгдсэн хий юм. гэхдээ дутуу исэл гэсний учир нь нүүрстөрөгчийн атом хүчилтөрөгчийн 2 атомтай нэгдэж цааш идэвхигүй СО2 буюу нүүрстөрөчийн давхар исэл, нөгөө нэр нь нүүрсхүчилийн хий үүсгэдэг байтал хүчилтөрөгч хангалтгүйн үлмаас хүчилтөрөгчийн 1 атомтай нэгдэл үүсгэсэн учираас юм.

Avatar

Нэргүй 2023-09-28 66.181.180.226

нэгэнт дутуу юм чинь гүйцээхийн тулд хүчилтөрөгчийн атом байвал өөртөө нэгтгэхийг хичээнэ. угаарын хийгээр амьсгалах юм бол бие дэхь хүчилтөрөгтэй нэгдэнэ. тиймээс амь насанд аюултай байдаг. тэгэхээр угаарын хий үүсэх ганц шалтгаан нь шатах үед хүчилтөрөгч хангалтгүй байх юм. зуухны хотолын хэмжээ бага байх, яндангийн таталт хангалтгүй байх. байшингийн агааржуулалт байхгүй байх нь угаарын хий үүсэх нөхцөл юм

Avatar

Нэргүй 2023-09-28 103.57.92.57

илчлэг ихтэй гэхээр шатах гэж хүчилтөрөгч их шаардна. хар утаат со2 их. цагаан утаат хуучин шатааж байсан багануурын нүүрс нь арай хор багатай, дээр. нэг портер 200 мянга байсан.

Avatar

Нэргүй 2023-09-28 66.181.185.184

Хүрэлсүх, Чойжилсүрэн нарыг ОУ-ын шүүхэд өгцгөөе. Хүний амь нохойныхоос доор болсон байна

Avatar

Нэргүй 2023-09-28 66.181.181.105

иргэдийн өөрсдийнх нь буруу байгаа шүү

Avatar

Нэргүй 2023-09-28 66.181.160.105

Хүрэлсүх Ерөнхийлөгч болохын өмнөх жил сайжруулсан түлшний чанар үнэхээр сайн байсан учир тэр өвөл утаа ч мэдэгдэхүйц багассан. Дараа зун нь Хүрэлсүх үүнийг дөрөөлөн Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан. Харин хэрэг нь бүтмэгц мань хүнд нүүрсний чанар, утаа мутаа огт сонирхолгүй боллж хаясан. Ингээд л түүнээс хойш жил ирэх тусам сайжруулсан нүүрсний чанар улам муудсаар өнгөрсөн өюөл аймаар муухай хортой утаа, үнс пургидаг болсон!! Энэ жил манайх сайжр.нүүрснээс татгалзаж, цахилгаан халаагуу

Avatar

Нэргүй 2023-09-28 66.181.160.105

… цахилгаан халаагуураар өвөлжих санаатай байна?!! Тог тасрахгүй бол болох л байх гэж найдаж байна?! Нүүрсэнд өгөх зардал нь цахилгааны үнэтэй ойролцоо гарах болов уу гэж найдаж байгаа? Хамгийн гол нь тэр муухай хортой нүүрснээс салмаар байна!!!

Avatar

Нэргүй 2023-09-28 66.181.180.226

нүүрс түлэх нь цахилгаан халаалтаас 3 дахин бага зардалтай байдаг

Avatar

Нэргүй 2023-09-28 66.181.185.184

Одоо Данхтай ярьцгаа

Avatar

Нэргүй 2023-09-28 202.179.11.230

Hestuu yum aa. zuuh ni asuudaltai baisan bolov uu. tuuniig ni medeegui baih.

Avatar

хаьахь 2023-09-28 66.181.166.134

зуух хэчнээн асуудалтай бсан ч муухай үнэртэй утаа гараад хүмүүс сэрдэг бсан, нүүрс түлдэг бхад ингэж гэр бүлээрээ үхдэггүй бсан шүү, хэчнээн олон гэр бүл сүйрэв?

Avatar

Зочин 2023-09-28 59.153.114.221

Ухнаагаар овоглосон энэ гэмт хэрэгтныг олон улсын шуухэд ег .Энэ н**ш хэзээ нэг едер бурханы гэсгээл хуртэнэ.

Avatar

Нэргүй 2023-09-28 103.57.92.57

олон хүн үхлээ

Avatar

Нэргүй 2023-09-28 66.181.161.115

монгол улсын засагын газар ийм балиар муухай угаарын хийтэй шахмал түлшэндээ хариуцлага хүлээх хэрэгтэй. удахгүй хэдэн жилийн дараа хот даяара хорт хавдартай болохвий дэ

Avatar

зочин 2023-09-28 202.131.245.69

энэ шахмал түлш хоргүй гээд батлаад байгаа албаны болон лаборторийн шинжээч хүмүүсийг нэг гэрт хэд хоног хамт хонуулаад тэр түлшээр нь галлаад хэдэн удаа туршилтад оруулаач.

Avatar

ТТТүлш 2023-09-28 66.181.161.80

МАН ын гамин хулгайч Ухнаагийн Хүрэлсүхийн төсвөөс 250 тэрбум тонож барьж байгуулсан шахмал түлшний үйлдвэр шүү дээ. Хичнээн хүн үхэв. Дүү нар мин хүртэл угаартаж тэнгэрийн ивээлээр амьд мэнд үлдэцгээсэн

Avatar

Нэргүй 2023-09-28 66.181.161.80

ноднин 1 сард

Avatar

Бат 2023-09-28 59.153.115.237

талийгчийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. ямар ч түлш түлсэн зориулалтын зуухгүй, технологийн зөв дарааллыг баримтлаагүй бол угаарийн хий үүснэ. шахмал түлш бол дэвшил шүү. түүхий нүүрс түлснээс хамаагүй дээр. гэхдээ 21 дүгээх зуун гарчихаад байхад түлш шатааж дулааны асуудлаа шийдэж байгаа нь нэн харамсалтай хэрэг. эргээд нүүрс түлнэ гэж эргэж буцахгүй шүү. төвлөрсөн халаалтын систем, хийн түлш, орон сууцжуулах зэрэг рүү л тэмүүлмээр байна.

Avatar

Мөрдөн шалгах шаардлагатай цаашид иргэд хордож явсаар байх уу 2023-09-28 139.5.219.47

2019 оноос хойш угаартаж цаг бусаар нас барсан иргэд үнэхээр харамсалтай. Энэ асуудалыг мөрдөн шалгах парламент дах сөрөг хүчин АН дэндүү доожоогүй арчаагүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж