Хөндүүр сэдэв: Хэчнээн хүний амины үнэтэй туршилт вэ?!

Хуучирсан мэдээ: 2023.09.28-нд нийтлэгдсэн

Хөндүүр сэдэв: Хэчнээн хүний амины үнэтэй туршилт вэ?!

Хөндүүр сэдэв: Хэчнээн хүний амины үнэтэй туршилт вэ?!

Талийгаач бүсгүй гурван бага насны хүүхэдтэй бөгөөд нөхөр нь хөдөө ажлаар явсан хойгуур тэд амиа алджээ. Хэргийн газар очиход талийгаачийн гэрт түүний гэр бүлийнхэн цугларчээ. Тэд гэнэтийн мэдээнд цоцирдож, уй гашуугаа дийлэхгүй байгаа нь мэдрэгдэв. Хоёр хоногийн өмнө буюу есдүгээр сарын 26-ны өдөр 33 настай эмэгтэй гурван хүүхдийн хамтаар угаартаж амь насаа алдсан сэтгэл эмзэглүүлэм хэрэг гарсан бөгөөд юунаас болоод угаартсан болохыг нь ар гэрийнхнээс нь тодруулахаар БЗД-ийг зорьсон юм.

Талийгаачдын ар гэрээс хэвлэлд яриа өгөхгүй гээд, үгээр хэлэхийн аргагүй уй гашуутай байгаагаа хэллээ. Тиймээс тэднээс илүү дутуу зүйл асууж зүрхлэсэнгүй.  Тэдний уг хашаанд нүүж ирээд удаагүй байжээ. Ингээд өчигдөр шөнө нь эв эрүүл, сав саруул байсан жаалууд ээжийнхээ хамт нэг л өглөө сэрсэнгүй. Шалтгаан нь нөгөө л угаар. Угаартаж амиа алдсан хэд дэх тохиолдлыг хэлж мэдэхгүй. Ямар ч байсан л угаараар нас барсан гэх статистик улам нэмэгдсээр

Угаартаж нас барсан шалтгааныг яндангаа авч өрхөө бүтээсэнтэй холбоотой гэж урьдчилсан дүгнэлт гарчээ. Учир битүүлгээр угаартаж амиа алдсан ийм хэрэг болгон "яндангаа авсан, өрхөө бүтээсэн" гэх ганц амны уншлагатай болоод удаж байна.

Хэрэг гарсан шөнө цагдаа, онцгой, шүүх эмнэлгийнхэн ажиллаж, хорооноос ажлын хэсгийнхэн оролцжээ.  Хэргийн талаар дүүргийн наймдугаар хорооноос тодруулахад "Нөхөр нь ажил хийдэг, бага насны гурван хүүхэдтэй айл байсан. Уг хэрэг гарснаас хойш хорооноос ажлын хэсгийнхэн гарсан. Уг хороонд бүртгэлтэй оршин суугч байсан. Дэлгэрэнгүй мэдээллийг цагдаа, онцгойгоос асуу" гэх хариулт өгсөн юм. Түүнчлэн хорооноос айл өрхүүдэд угаарын хийтэй холбоотой сэрэмжлүүлэг мэдээллийг цаг тухайд нь өгдөг гэдгийг хэллээ.

Мөн тухайн айлд угаарын хий мэдрэгч байгаагүй гэх мэдээллийг албаныхан өгсөн юм. Энэ мэтчилэн шахмал түлшний ард ноцтой хэргүүд өрнөж байгаад намждаг.

Он гарсаар шахмал түлштэй холбоотой хэд хэдэн ноцтой хэрэг гарсан. Тухайлбал, таван настай хоёр, 17 настай нэг хүүхэд, нийт найман хүн сайжруулсан түлшний хийнд хордож нас барсан гэх мэдээлэл зарим хэвлэлүүдээр цацагдсан.

Он гарснаас хойш шахмал түлшинд 1739 хүн угаартаж, 46 хүн нас баржээ.

Үүний 407 нь бага насны хүүхдүүд байсан гэх. Удахгүй өвлийн жавар тачигнаж ид галлагааны улирал эхэлнэ. Гэтэл дүн өвөлтэй золгоогүй байхад шахмал түлшнээс болж амиа алдсан хэргийн буруутанг хаанаас хайх вэ?

ТҮЛШНИЙ БАРЬЦАЛДУУЛАГЧАА МЭРГЭЖЛИЙН ЛАБОРАТОРИУДАД ӨГЧ ХӨНДЛӨНГИЙН ШИНЖИЛГЭЭ ХИЙЛГЭДЭГ

"Тавантолгой түлш" ХХК-ийн Технологийн бодлогын хэлтсийн дарга Г.Өлзийбат:

-Бид сайжруулсан шахмал түлшний барьцалдуулагчаа мэргэжлийн лабораториудад өгч хөндлөнгийн шинжилгээ хийлгэдэг. Тодруулбал, Хими, технологийн хүрээлэн гэх мэт. Манайх өөрийн лабораторитой болсон учраас өдөр тутам түлшний шинжилгээг хийнэ. Барьцалдуулагч материалынхаа шинжилгээг сард 1-2 удаа мэргэжлийн байгууллагад өгч байна. Угаарын хий гэдэг зүйл аливаа түлш шатсаны дараа дутуу шаталтаас үүдэлтэй. Тиймээс шууд сайжруулсан шахмал түлш түлээд хүн угаартсан гэж ойлгох нь өрөөсгөл. Нийслэлийн иргэд анх шахмал түлш хэрэглэж сураагүйгээс бол их угаартдаг байсан бол одоо дуудлага мэдээлэл бараг ирэхээ байсан гэж хэлж болно. Тэгтлээ хэрэглэж дадсан гэсэн үг.

Миний зүгээс шахмал түлш нь шууд хүнийг үхэлд хүргэхгүй. Орц нь үнс, барьцалдуулагч хоёр л байгаа. Манай барьцалдуулагчийн 50-иас дээш хувь нь байгалийн эрдэнэ шишийн цардуул байдаг.

Хүний биед хоргүй. Нэмэлт бодисоор нь байгалийн эрдэс шохой ашигладаг. Хүмүүс шавар, цардуул шатааж хордоно гэж байхгүй. Дотоодын аж ахуйн нэгжээ дэмжиж түлшний шуудайгаа авч байгаа бөгөөд шуудайны өнгө, түлшний хэлбэр дүрс чанарт нь нөлөөлөхгүй. Сайжруулсан шахмал түлш хамгийн багадаа 4-5 шат дамжлага дамждаг учраас тодорхой хэмжээнд нунтаг ихтэй очиж байгаа байх. Гэхдээ заасан хэмжээнээс хэтрээгүй. Хэрэв бүхэлдээ нунтаг болсон бол бүх иргэд түлшээ солиулахаар хандана биз дээ" гэдэг хариултыг өмнө нь өгч байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
БурууБуруу
8
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж