Шинэ ургацын ногооны үзэсгэлэнгийн үнэ өсөөгүй гэв

Шинэ ургацын ногооны үзэсгэлэнгийн үнэ өсөөгүй гэв

Шинэ ургацын ногооны үзэсгэлэнгийн үнэ өсөөгүй гэв

Хүмүүсийн өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэдэг хүнсний ногооны үнэ "Алтан намар" үзэсгэлэн хоёр сарын хугацаанд үргэлжилнэ. Хүйт орж байгаатай зэрэгцэн тариаланчид үзэсгэлэн худалдааны хэсэгт зарж байгаа ногооны үнээ нэмсэн гэх мэдээлэл гарсан. Тэгвэл энэ ташаа болохыг тус үзэсгэлэн худалдаанд оролцож буй тариаланчид хэллээ. Тухайлбал, өргөн хэрэглээний ногоо, жимсний үнийг килограммаар нь авч үзвэл:

  • Төмс- 1500 төгрөг,
  • Лууван, манжин- 2000-2500 төгрөг,
  • Байцаа- 1200 төгрөг,
  • Брокли- 6000 төгрөг,
  • Чинжүү- 9000 төгрөг,
  • Зэрлэг сонгино нэг боодол нь 2000 төгрөг,
  • Тарвас- 2000-2500 төгрөг,
  • Чацаргана- 10 мянган төгрөг,
  • Аньс- 15 мянган төгрөг,
  • Нэрс, үхрийн нүд- 20 мянган төгрөг зэрэг үнэтэй байна.

Хэрэв шуудайгаар нь ногоо авах бол энэ үнээс хямдарч бөөний үнээр тооцох юм. Мөн олон шуудай ногоо авсан тохиолдолд тариаланчид худалдан авагчийн заасан байршилд хүргэх өгөх үйлчилгээ ч байгаа аж.

Хүнсний ногооноос гадна даршилсан ногоо, салат, нарийн ногоо байгаа бөгөөд мөн л зах, худалдааны төв, дэлгүүрийн үнээс хямд.

Жил бүр үзэсгэлэн худалдаанд оролцдог тариаланчдыг худалдан авагчид анддаггүй бөгөөд тариаланчид ч урамшуулж, шинэ ургацынхаа дээжийг дахин хямдралтай үнээр өгдөг байна.

ЗААСАН 31 БАЙРШИЛД ИРЭХ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 15 ХҮРТЭЛ НОГООНЫ ХУДАЛДАА ГАРНА

Нийслэлийн нутаг дэвсгэр дэх заасан байршлуудад "Алтан намар" үзэсгэлэн худалдаа 18 дахь жилдээ зохион байгуулагдаж буй. Тиймдээ ч иргэд ойр хавийн шинэ ургацын ногоо худалдаалдаг талбайгаа андахгүй. Тухайлбал, Баянзүрх дүүргийн гуравдугаар хороо Сансарын үйлчилгээний гадна талбай, дөрөвдүгээр хороо Жуковын талбай, зургадугаар хороо Бөхийн өргөөний гадна талбай, 39 дүгээр хороо Тэнгэр худалдааны төвийн гадна талбайд худалдаа гарч байна.

Шинэ ногооны үзэсгэлэнд Сэлэнгэ, Ховд, Дархан-Уул, Өмнөговь аймгийн ногоочид 30 орчим төрлийн жимс, хүнсний ногоог шат дамжлагагүйгээр, хямд үнээр хэрэглэгчдэд худалдаалж байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалтын сүлжээг хөгжүүлж, өвөл, зуны хүлэмжийн болон зоорийн аж ахуйг хөгжүүлэн хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлж, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодоос хангах зорилтыг  хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд Улаанбаатар хотын ерөнхий менежерийн А/194 дүгээр тушаалаар нийслэлийн хэмжээнд 31 байршилд “Алтан намар 2023” хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг  зохион байгуулж байгааг албаныхан хэлсэн.

Хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг арваннэгдүгээр сарын 15-ныг хүртэлх хугацаанд зохион байгуулах юм.

Тиймээс та бүхэн өөрт ойр байрлах цэгүүдээс шинэ ургацын жимс, хүнсний ногоог авах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-27 202.126.88.114

ногооны үнэ БУУГААГҮЙ ӨНДӨР үнээр худалдаж байгаа юм билээ… мань мэт нь АВАХ чадал хүрэхгүй юм билээ….

Avatar

Зочин 2023-09-27 66.181.183.174

Орхон гэлүү захын гадаа лав юм байгаагүй, гарахгүй байгаа шүү дээрээс хойш худлаа залахаа болино уу

Avatar

зочин 2023-09-27 66.181.184.192

Шинэ ногоо олигтой хямдраагүй бнаа. Баянгол дүүргийн 1000 машины зогсоолд нэг удаа очсон.
Маш заваан орчинд ногоо зарж байсан. Машин хүн ногоо 3 холилдсон шороо тоостой. Дахиж очоогүйээ.
Ногоо нь ч хямд байгаагүй.

Avatar

Нэргүй 2023-09-27 213.87.158.18

~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж