Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд дөрөв давсан 32 бөхөөс допингийн шинжилгээ авсан. Монгол Улсын арслан М.Бадарчийн шинжилгээнээс Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориглосон жагсаалтад орсон бодис илэрсэн тул уг барилдааны бүх давааг хүчингүйд тооцож, улсын арслан цолыг хураах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тус хурлаас шийдвэрлэлээ.
М.Бадарчийн Үндэсний их баяр наадмаар барилдах эрхийг 2027 оны долдугаар сарын 12-ныг дуустал дөрвөн жилийн хугацаагаар хаслаа.
Мөн тус хурлаар аймгийн хурц арслан Бүрнээгийн Баянмөнхийг тав давсанд тооцож улсын начин, өсөх идэр начин Эрдэнэбатын Дашийг зургаа давсанд тооцож улсын харцага, улсын харцага Сүхбаатарын Сүхбатыг долоо давсанд тооцож улсын заан, улсын гарьд Цэрэнсодномын Бямба-Отгоныг ес давсанд тооцож улсын арслан цол олгох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтлоо. Мөн улсын аварга Оргихын Хангайд “үлэмж бадрах” чимэг олгохоор боллоо.
Зочин 2023-09-27 202.55.188.81
АХ-ын 102 жилийн ойн БӨХийн барилдааныг хүчингүй хийвэл дээр дээ.! Допинг хэрэглэгч нарт хатуу сануулга болог Энэ наалмаар УлСын цол авсан хүмүүс хамт хохирч байх нь хожим ээлтээ мэтээ
Зочин 2023-09-27 66.181.176.73
одоо бас юун баяр наадам бэ яасан дуусдаггүй юмбээ энэ самарсайхаан ганц удаа зөв юм хийгээд самрагчаа
Зочин 2023-09-27 202.179.21.209
Мэдээлэхээр чухал мэдээ биш байна.
Зочин 2023-09-27 213.87.158.18
~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k
Зочин 2023-09-27 59.153.112.196
Chuhal tsarailaad hunii shees yariad suuj bdag
Зураач Лондон 2023-09-27 90.208.245.113
Бөхийн цол чимгийг Ерөнхийлөгч олгодог явдлыг больсон дээр! Монгол бөх чинь спорт биш зүгээр зугаа гаргадаг наадам цэнгэл ш дээ…Тэр Бөхийн Холбооныхонд даатгачих оо…
зочин 2023-09-27 66.181.190.200
Их хатан маань буруу хүнээ дэмжсэн болж байна уу
Зочин 2023-09-27 66.181.180.44
Архангайн бөөснүүд сэгсийтэл шатлаа
Зочин 2023-09-27 103.212.119.201
Допингийн төвтэй холбоотой асуудлыг тагнуулын байгууллагаар шалгуулах хэрэгтэй дээ. Монголчуудаар тоглож байгаа юм биш үү.