Боулингийн аварга шалгаруулах “Martell bouling CUP” тэмцээн ням гаригт болно

Хуучирсан мэдээ: 2010.03.17-нд нийтлэгдсэн

Боулингийн аварга шалгаруулах “Martell bouling CUP” тэмцээн ням гаригт болно

Монголын боулингийн холбооны тэргүүн Б.Жаргалсайхан, “Broadband” компанийн захирал Ж.Энхжаргал, “CuPM CRM” компанийн маркетингийн менежер Э.Алтантуяа нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ сарын 21-нд буюу ням гаригт “М боулинг” төвд Боулингийн шалгаруулах “Martell bouling CUP” тэмцээнийг зохион байгуулах гэж байгаа аж. Тэмцээнд есөн багийн 80 гаруй тамирчид оролцох юм. Эрт дээр үеэс уламжлан ирсэн мөсөн шагайн наадамтай төстэй гэдэг үүднээс энэхүү спортыг Монголдоо хөгжүүлэх зорилготойгоор Монголын боулингийн холбоог нь анх 1996 оны байгуулсан юм байна. Мөн энэ сарын сүүлээр энэ оны залуучуудын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах бөгөөд клубын тамирчдад тэмцээнд оролцсон амжилтуудаар чансаа зэрэглэл олгох аж. Хэн бүхний санааг зовоодог асуудлын нэг болох хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд боулингийн спорт чухал нөлөө үзүүлнэ гэж тус холбооныхон онцолж байлаа. Боулингийн спортыг залуу үеийнхний дунд өргөжүүлэн хөгжүүлэх, залгамж халааг бэлтгэх үүднээс ирэх сараас боулингийн төвүүд үнэ төлбөргүй сургуултуудыг зохион байгуулах гэнэ. 2011 онд холбооны 15 жилийн ой болох тул өнөөдрөөс эхлэн жилийн аян зарлаж байгаа бөгөөд холбооны түүхэн замналыг харуулсан баримтат кино хийх, өнөөдрийн байгаа дөрвөн төв дээр нэмж 10 төв байгуулах зорилт тавин ажиллаж байгаа аж. Дашрамд сонирхуулахад “Мобиком”-ын хэрэглэгч эдгээр төвүүдээр 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой аж.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж