Украины үр тарианы агуулахуудад цохилт өгчээ

Хуучирсан мэдээ: 2023.09.27-нд нийтлэгдсэн

Украины үр тарианы агуулахуудад цохилт өгчээ

Украины үр тарианы агуулахуудад цохилт өгчээ

ОХУ-ын арми өчигдөр /2023.09.26/ Украины боомтын дэд бүтэц, үр тарианы агуулахуудад цохилт өгчээ. Хоёр цагийн турш үргэлжилсэн агаарын цохилт үр тариа экспортолдог Измайл дүүрэгт төвлөрсөн гэж Украины албаныхан мэдэгдэв. ОХУ-ын арми Иранд үйлдвэрлэсэн 38 довтолгооны дрон хөөргөснөөс Украины тал 26-г нь устгасан гэв. 

Измайл боомт нь өмнөд Одесса мужид багтдаг. Мужийн захирагч Олех Киперийн хэлснээр агаарын цохилтын улмаас хилийн шалган нэвтрүүлэх боомтын барилга, агуулах, 30 гаруй ачааны машин, автомашин эвдэрч, хоёр хүн шархадсан байна. Үүнтэй холбоотойгоор олон улсын шалган нэвтрүүлэх цэгийн ажиллагааг түр зогсоож, тээврийн хэрэгслийн чиглэлийг өөрчилжээ. 

Хар тэнгисээр Украины үр тариаг аюулгүй тээвэрлэх тухай хэлэлцээрээс ОХУ долдугаар сард татгалзсан. Украин тэр цагаас хойш Дунай мөрнөөр дамжуулан экспортоо нэмэгдүүлэх болжээ.

Одесса мужаас гадна Николайев, Херсон, Кировоград мужууд мөн цохилтод өртсөн. Халдлагын улмаас Херсон мужид 12 хүн шархаджээ. 

Оросын тал боомтын дэд бүтэц, үр тарианы агуулахуудад цохилт өгсөн ч гэлээ гурван сарын турш үргэлжилж буй сөрөг довтолгоо фронтын шугамд ахицтай байгааг Украины албаныхан мэдэгдэв. Тухайлбал, Бахмутын ойролцоох тосгонуудад украин цэргүүд амжилт олсон гэлээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж