"Кармен" дуурийг их хөнгөн, дэврүүн, өөр уур амьсгалтайгаар тоглоно

Хуучирсан мэдээ: 2023.09.27-нд нийтлэгдсэн

"Кармен" дуурийг их хөнгөн, дэврүүн, өөр уур амьсгалтайгаар тоглоно

"Кармен" дуурийг их хөнгөн, дэврүүн, өөр уур амьсгалтайгаар тоглоно

Дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид 61 дэх улирлын нээлтийн тоглолтоо Ж.Бизегийн “Кармен” дууриар 2023 оны есдүгээр сарын 30, аравдугаар сарын 1-ний өдрүүдэд 17:00 цагаас тайзнаа тоглох гэж байна. Уг тоглолтод ОХУ-ын Глинкийн нэрэмжит Хөгжмийн консерваторын багш, удирдаачийн тэнхимийн зөвлөх, Ардын жүжигчин Прасолов Вячеслав Иванович урилгаар хүрэлцэн ирж удирдах юм.

Театрын 61 дэх улирлын нээлтийн тоглолтын талаар найруулагч Б.Мэндбаяр ярихдаа "Театрын 61 дэх улирлын нээлтийн тоглолтыг удирдах удирдаач маань ОХУ-ын Новосибирск хотоос есдүгээр сарын 19-нд Монголд ирсэн. Удирдаач маань есдүгээр сарын 20-ноос ажилдаа орсон. Тоглолтын бэлтгэл сургуулилалт 80 хувьтай үргэлжилж байна. Алдарт хөгжмийн зохиолч Ж.Бизегийн “Кармен” дууриар 2023 оны есдүгээр сарын 30, аравдугаар сарын 1-ний өдрүүдэд 17:00 цагаас тайзнаа тоглоно. Дуурь, бүжгийн эрдмийн театрын түүхт 60 жилийн ой есдүгээр сарын 9-нд Сүхбаатарын талбай дахь задгай тоглолтоор эхэлсэн. Үргэлжлээд аравдугаар сард хүндэтгэлийн тоглолт болон улаан хивсний ёслол болно. Маш давчуу хугацаанд эрч хүчтэйгээр бэлтгэл сургуулилалтаа хийж байна.

ОХУ-ын Глинкийн нэрэмжит Хөгжмийн консерваторын багш, удирдаачийн тэнхимийн зөвлөх, Ардын жүжигчин Прасолов Вячеслав Иванович маань маш туршлагатай уран бүтээлч. Уран бүтээлчдэд маань мастер класс хийж, нэгэн өөр уур амьсгалтай "Кармен" дуурийг тоглох гэж байна.

"Кармен" дуурийн хувьд 1987 онд Парис хотноо анх үзэгчдийн хүртээл болсон энэ дуурийг монголчууд урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулганы найруулгаар 1984 онд анх үзсэн түүхтэй. Сүүлд 2013 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн, Ж.Бүрэнбэх удирдаач маань шинэчилж, франц хэл дээр найруулан тавьж байсан. Тухайн үед удирдаачаар нь Урлагийн гавьяат зүтгэлтэн, ерөнхий удирдаач, Н.Туулайхүү гуай ажиллаж байсан. Энэ оны тавдугаар сард шинэ удирдаач Т.Юндэн маань "Кармен" дуурийг удирдан тоглуулсан бол энэ удаа түүний багш дохих гэж байгаагаараа онцлог. Удирдаач хүн болгонд өөрсдийн гэсэн өнгө, хэмжээ, ритм гэж бий. Энэ уран бүтээлчийн хувьд "Кармен" дуурийг их хөнгөн, дэврүүн, өөр уур амьсгалтайгаар тоглуулах гэж байна. Нийт 100 гаруй уран бүтээлч нээлтийн тоглолтдоо бэлдэж байна" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж