Дотуур байрны сурагчдыг зодсон эсэхийг тодруулахаар баг ажиллаж байна гэв

Дотуур байрны сурагчдыг зодсон эсэхийг тодруулахаар баг ажиллаж байна гэв

Дотуур байрны сурагчдыг зодсон эсэхийг тодруулахаар баг ажиллаж байна гэв
Сүхбаатар аймгийн гуравдугаар сургуулийн “Боловсрол өргөө” нэгдсэн дотуур байранд амьдардаг 20 сурагч хүчирхийлэлд өртсөн талаар мэдээлэл өчигдөр /2023.09.27/ цахим хуудаст нийтлэгдсэн. Улмаар тус аймгийн нэгдсэн групп, сургуулийн хаалттай бүлэгт энэ мэдээлэл нийтлэгдэж, сургууль болон холбогдох газруудаас тус асуудлыг шалгахаар ажлын хэсэг гаргасан байна.
“Боловсрол өргөө” нэгдсэн дотуур байрны сурагчдаас үүссэн нөхцөл байдлыг тодруулж, хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй хүүхдүүдээс мөн тайлбар авах аж.
Одоогоор дүгнэлт хариу эцэслэгдээгүй бөгөөд багшийн буруутай үйлдэл тогтоогдоогүй байна.
ЦЕГ-аас тодруулахад "Энэ асуудлыг Сүхбаатар аймгаас Цагдаагийн Хүүхдийн асуудал хариуцсан алба хаагчтай хамтарсан ажлын хэсэг гарган шалгаж эхэлсэн. Цагдаагийн байгууллагаас гомдол, мэдээллийн бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг эхлүүлсэн" гэлээ.
Албан бус эх сурвалжийн хэлж байгаагаар, сурагчдын нурууны ар хэсэгт гадны нөлөө байж болзошгүй улайсан, хөхөрсөн, гөвдрүүтсэн зэрэг шарх илэрснийг сурагчдын суралцдаг Баруун-Урт сумын Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн эмчийн үзлэгээр илэрсэн. Үзлэгийг энэ сарын 21-22-ны өдөр 10 дугаар ангийн таван бүлгийн 159 сурагчид хийсэн. Энэ талаар сургуулийн эмч, нийгмийн ажилтан болон анги удирдсан багш нарт мэдэгдсэнээр 3 дугаар сургуулийн захиргаанаас “Боловсрол өргөө” нэгдсэн Дотуур байрны Ёс зүйн зөвлөлд өргөдөл гаргаад байгаа гэсэн юм.
Дотуур байранд амьдарч байгаа сурагчдын эрх зөрчигдсөн эсэхийг Сүхбаатар аймгийн Боловсролын газар, ХГБХЗГ, Ерөнхий боловсролын гуравдугаар сургууль зэрэг байгууллагаас таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын баг томилж, үүссэн нөхцөл байдлыг тодруулахаар ажиллаж байна.
Бид дотуур байр болон харьяа сургуультай холбогдож мэдээллийг тодруулан дэлгэрэнгүй өгнө.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-27 202.179.21.209

Хүний биед халдаагүй бол ёс зүйгээр шийднэ гэхээс халдсан бол эрүүгээр шийддэг буюу сургуулийн удирдлага шалгаж үзээд гэмт хэргийн шинжтэй байж магад гэж үзвэл хуулиараа цагдаад өгөх үүрэгтэй байдаг.

Avatar

Нэргүй 2023-09-27 213.87.158.18

!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

зочин 2023-09-27 66.181.184.192

Нөгөө Гандангийн ламхай нарыг хүчирхийлдэг бэлгийн хүчирхийлэгч лам нарын хэрэг юү болсон бэ?
Тэгээд бас таг уу? ЭНЭ АРИУН ЯВДАЛ МӨН ҮҮ? Хүчирхийлэгчдийг ингэж даврааж болохгүй. Хүчирхийлэгчдийг нийгэмд илчилж,
сануулж байх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-09-27 59.153.115.22

suragch nar ch hunii setgeleer handdaj , bohir zavaan suuj , uruu uruu hesej bagshiin shaarldaga bieluulehgui bol hetsuu l baihdee gehdee tiim olon suragch zodon gedeg yu l boldoo harjil baiy

Avatar

зочин 2023-09-27 202.131.245.69

сургуулийн дотуур байр гэж далд хүчирхийлэл тогтсон газар юм шигээ. хүүхэд нэгнийгээ, багш хүүхдүүдийг гээд олон л дурсамж сонсож байсан. эрэгтэй багш нар охидуудыг өвөртөлж унтдаг гээд л ярьж өгдөг ш дээ. томоохон эрэгтэй хүүхдүүд жижгүүдийгээ дээрэлхэж зодох бол энүүхэнд гэсэн. сургуулийн захирал, багш нар хүүхдүүддээ сайн хяналт тавьж байх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-09-27 43.242.243.128

Бохир заваан хүний юманд гамгүй хог новшиндоо дарагдчихаад суувал хэнч уурланашд зарим нь урдаас нь хэдэрлээд солиороо биз писда гэж одооны нийгэмд хүүхэдиэй харьцана гэж там юм бна багш болох бүүрч там юм бна

Avatar

зочин 2023-09-27 202.131.245.69

зодож болохгүй үү. тэрний оронд өөрөө үлгэрлээд цэвэрлэх. хэдэрлээд байвал хугацаатай үүрэг өгөөд дотуур байранд амьдруулахгүй гээд эцэг эхэд нь хэлэх хэрэгтэй ш дээ. ийм л аргаар дотуур байранд эмх цэгц дэг журам тогтоож чадна.

Avatar

Нэргүй 2023-09-27 66.181.176.156

Цаг өөр болсоон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж