Кадыровын хүүгийн танхайрлын талаар Кремль дуугарсангүй

Кадыровын хүүгийн танхайрлын талаар Кремль дуугарсангүй

Кадыровын хүүгийн танхайрлын талаар Кремль дуугарсангүй

Чеченийн удирдагч Рамзан Кадыровын хүү, 15 настай Адам хоригдол зодсон хэрэг саяхан гарсан. Коран судрыг шатаасан хэрэгт буруутгагдаж буй орос эр Никита Журавел өнгөрсөн тавдугаар сард Волгоград хотод баривчлагдсан. Хэдийгээр уг хэргийг Чеченьд үйлдээгүй ч Мөрдөн байцаах хороо олон тооны мусульман шашинтай чечень хүнийг хохироосон гэж үзэн тэндхийн эрх баригчдад шилжүүлжээ. 

Адамын танхайрч буй бичлэгийн талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч тайлбар өгөхөөс татгалзав. Энэ нь Оросын талыг баримтлагч зарим хүний шүүмжлэлд өртөөд байна. Харин Кадыров Даваа гаригт хүүгээрээ бахархаж байгаагаа илэрхийлсэн. "Ямар ч хэтрүүлэг байхгүй, би Адамын үйлдлээр бахархаж байна. Нэр төр, шашин шүтлэгээ хамгаалах үзэл санааных нь төлөө хүүгээ хүндэлж байна" гэж Кадыров хэлжээ.

Кадыровын хүү орос угсаатны хоригдлыг зодсон явдал, үүнийг нь Кадыров бахархал гэж үзсэн нь Кремлийн хувьд ичгүүр гэж зарим хүн үзэв. "Болсон явдал хууль бус байсан" гэж 1.2 сая дагагчтай дайны блоггер бичжээ. Путиныг шүүмжлэгч Аббас Галлямов "Коран судрыг шатаасан оршин суугч хэчнээн тэнэг байсан ч орос үндэстэн хэвээрээ. Путин оросуудыг чеченүүдийн гарт өгөхөд бэлэн байгаа нь тодорхой байна. Ихэнх орос хүнд энэ нь мэдээж таалагдахгүй" гэж телеграмдаа бичжээ. 

Никита Журавел Оросын хүний эрхийн төлөөлөгчид хандан анх наймдугаар сард гомдол гаргасан. Гэвч Оросын хүний эрхийн төлөөлөгч уг асуудлыг Чечень дэх өөрийн мэргэжил нэгтэндээ шилжүүлсэн гэж мэдэгджээ. 

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-27 202.131.225.197

хм

Avatar

Эрдэнэ 2023-09-27 43.242.243.112

бусадын итгэл үнэмшил ёс заншлыг хүндэтгэ Ивануудаа

Avatar

Нэргүй 2023-09-27 213.87.158.18

!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-27 59.153.115.45

Азербайжанаас хөөгдсөн Чеченээс хөөгдөхгүйн тулд дуугүй дээрэлхүүлээд байждээ

Avatar

Нэргүй 2023-09-27 37.166.154.167

Иванууд чечени гэвэл алингаа алдаж бна аа.Оросууд буриад болон монголчууддаа эр бар юм бна.

Avatar

Нэргүй 2023-09-27 66.181.160.84

Одоо чинь Путины өмөг түшиг нь Кадыров Ким хоёр л болсон юм бишүү дээ ??..

Avatar

иргэн 2023-09-27 202.126.92.226

Путин нээрээ арчаагаа алдаад хүн болгонд дээрэлхүүлээд ганц үг ганхийхээ байжээ. Сая Азарууд Арменаас Карабахыг 24 цагийн дотор авахад хамгаалах үүрэгтэй Оросууд 1 ч үг хэлж чадаагүй.Одоо Чеченүүд Оросуудыг дээрэлхэж байхад үг ч дуугарч чадахгүй

Avatar

Нэргүй 2023-09-27 202.126.90.55

Ороснацист л бна ш дээ

Украинчууд бол хүн ч зодоогүй

Avatar

Б 2023-09-27 59.153.113.54

худлаа ш** ш**. дайн болж байхад энхийн цагаан тагтаа байхгүй ээ.

Avatar

Нэргүй 2023-09-27 59.153.112.158

Хохь нь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж