Кадыровын хүүгийн танхайрлын талаар Кремль дуугарсангүй

Хуучирсан мэдээ: 2023.09.27-нд нийтлэгдсэн

Кадыровын хүүгийн танхайрлын талаар Кремль дуугарсангүй

Кадыровын хүүгийн танхайрлын талаар Кремль дуугарсангүй

Чеченийн удирдагч Рамзан Кадыровын хүү, 15 настай Адам хоригдол зодсон хэрэг саяхан гарсан. Коран судрыг шатаасан хэрэгт буруутгагдаж буй орос эр Никита Журавел өнгөрсөн тавдугаар сард Волгоград хотод баривчлагдсан. Хэдийгээр уг хэргийг Чеченьд үйлдээгүй ч Мөрдөн байцаах хороо олон тооны мусульман шашинтай чечень хүнийг хохироосон гэж үзэн тэндхийн эрх баригчдад шилжүүлжээ. 

Адамын танхайрч буй бичлэгийн талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч тайлбар өгөхөөс татгалзав. Энэ нь Оросын талыг баримтлагч зарим хүний шүүмжлэлд өртөөд байна. Харин Кадыров Даваа гаригт хүүгээрээ бахархаж байгаагаа илэрхийлсэн. "Ямар ч хэтрүүлэг байхгүй, би Адамын үйлдлээр бахархаж байна. Нэр төр, шашин шүтлэгээ хамгаалах үзэл санааных нь төлөө хүүгээ хүндэлж байна" гэж Кадыров хэлжээ.

Кадыровын хүү орос угсаатны хоригдлыг зодсон явдал, үүнийг нь Кадыров бахархал гэж үзсэн нь Кремлийн хувьд ичгүүр гэж зарим хүн үзэв. "Болсон явдал хууль бус байсан" гэж 1.2 сая дагагчтай дайны блоггер бичжээ. Путиныг шүүмжлэгч Аббас Галлямов "Коран судрыг шатаасан оршин суугч хэчнээн тэнэг байсан ч орос үндэстэн хэвээрээ. Путин оросуудыг чеченүүдийн гарт өгөхөд бэлэн байгаа нь тодорхой байна. Ихэнх орос хүнд энэ нь мэдээж таалагдахгүй" гэж телеграмдаа бичжээ. 

Никита Журавел Оросын хүний эрхийн төлөөлөгчид хандан анх наймдугаар сард гомдол гаргасан. Гэвч Оросын хүний эрхийн төлөөлөгч уг асуудлыг Чечень дэх өөрийн мэргэжил нэгтэндээ шилжүүлсэн гэж мэдэгджээ. 

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж