Макрон, Мелони нар ганцаарчилж уулзжээ

Макрон, Мелони нар ганцаарчилж уулзжээ

Макрон, Мелони нар ганцаарчилж уулзжээ

Италийн төрийн тэргүүн асан Жоржио Наполитаног оршуулах ёслолд Франц, Германы ерөнхийлөгч нар Мягмар гаригт оролцов.  Оршуулах ёслолд Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони мөн оролцсон бөгөөд орой нь Францын ерөнхийлөгч Эммануэль Макронтой ганцаарчилж уулзсан байж магадгүй талаар мэдээлэв. Тэд  хоёр улсын хооронд хурцадмал байдал үүсгээд буй цагаачлалын асуудлыг албан бусаар хэлэлцсэн гэж дипломат эх сурвалж мэдээлжээ.

Италид ирэх дүрвэгсдийн тоо эрс нэмэгдсэний улмаас Мелонигийн хатуу барууны засгийн газар сүүлийн саруудад  цагаачлалын асуудлаар Франц, Германы талтай зөрчилдөж байна. Цагаачдыг хэн хүлээж авах ёстой талаар Франц, Италид маргаан дэгдсэний дараа Макрон, Мелони нар хамтран ажиллахаа амлав.

Үүнээс гадна Итали, Германы харилцаа цагаачлалын асуудлаас болж илүү хурцадмал болж ирсэн.  Мелони өнгөрсөн амралтын өдөр Германы канцлер Олаф Шольц руу захидал бичиж, цагаачдын урсгалыг дэмжсэн буяны хөтөлбөрүүдийг Берлин санхүүжүүлж байгааг нь буруутгажээ.

ЭХ СУРВАЛЖ: THE TELEGRAPH 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-27 213.87.158.18

!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж