"18-р сургуулийн хүүхдүүд юунаас хордсон дүгнэлт гараагүй байна"

"18-р сургуулийн хүүхдүүд юунаас хордсон дүгнэлт гараагүй байна"

"18-р сургуулийн хүүхдүүд юунаас хордсон дүгнэлт гараагүй байна"

Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн сурагчид энэ сарын 21-нд ангидаа байхдаа хордсон. Хордлогын шалтгаан нөхцлийг тодруулах хүрээнд тус сургуулийн дунд анги буюу 6-8 дугаар ангийнхны хичээлийг  цахим хэлбэрт шилжүүлсэн. Сурагчдын хордсон шалтгааны дүгнэлт гарсаны дараа хичээл сургалтын үйл ажиллагааг танхимд шилжүүлнэ гэсэн юм. Тэгвэл шинжээчдийн дүгнэлтийн хариу гарсан эсэхийг холбогдох ажлын хэсгээс тодрууллаа.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулганаас тодруулахад "18 дугаар сургуулийн сурагчид хордсон шалтгааныг тодорхойлох шинжилгээний хариу гараагүй байна.

Хариу хэзээ гарах нь одоогоор тодорхойгүй байна" гэлээ.

18 дугаар сургуулийн дунд ангийн сурагчдын тухайд зайлшгүй онцгой шалтгаанаас болж цахим сургалтад шилжсэн. Тодруулбал, Хан-Уул дүүрэгт байрлах тус сургуулийн зургадугаар ангийн 21 сурагч ангидаа байхдаа хордсон. Улмаар эмнэлгийн байгууллага, сургуулийн удирдлага, холбогдох шинжээчдийн баг газар дээр нь ажиллаж шуурхай хязгаарлалт тогтоож сургуулийг лацдаад байгаа. Хүүхдүүдийн толгой эргэж, бөөлжиж, суулгасан бөгөөд Нийслэлийн Боловсролын газраас эхний ээлжид яаралтай арга хэмжээ авч сургуулийг түр хаагаад байгаа юм.

Хүүхдүүд хордсон асуудлаар мөн цахим сургалтын хөтөлбөр боловсруулсан эсэх, нийт хэчнээн сурагч цахимаар хичээллэж байгаа талаар тус сургуулийн дунд, ахлах ангийн сургалтын менежер Б.Октябриас тодруулах гэсэн боловч тэрбээр хариулт өгөхөөс татгалзсан юм.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Дэлгэрхангайгаас тодруулахад "Монгол дээд сургуулийн түрээсийн байранд 18 дугаар сургуулийн хүүхдүүд суралцаж байсан. 20 хүүхэд эмнэлэгт үзүүлсэн. Одоогоор таван хүүхэд эмнэлгийн байгууллагад үзүүлснээс таван хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа. Шалтгаан нөхцөлийг тодруулахаар шинжээч томилсон" гэв.

ОЮУНЛАГ СУРГУУЛИЙН СУРАГЧИД ХОРДСОН ШАЛТГААНЫГ ЦАГДААГААС ШАЛГАЖ БАЙНА

Өнгөрсөн долоо хоногт мөн өөр нэг сургуулийн сурагчид цайны газрынхаа хоолонд хордож эмнэлэгт хүргэгдсэн. Тодруулбал, энэ сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, “Оюунлаг сургуульд нэг ангийн олон хүүхдүүд хоолны хордлогод орсон” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгахад тус сургуулийн гуравдугаар ангийн долоон настай сурагч сургуулийнхаа цайны газарт мантуун бууз идээд хордлогод орсон байжээ.

Одоогоор 10 хүүхэд эмнэлгийн байгууллагад үзүүлснээс зургаан хүүхэд нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-27 202.179.24.92

Авилга авч хор найруулах гээд хүлээгдэж байгаа биз

Avatar

Нэргүй 2023-09-27 213.87.158.18

!!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-27 59.153.115.236

чааваас нэг лаборторитой болчихсон болоосой__?

Avatar

Нэргүй 2023-09-27 203.98.76.249

ямар уддаг юм бэ. цааш хувийн сургуульд их ноо байна. мөнгөтэй малууд нөлөөлөөд байнаа даа

Avatar

Зочин 2023-09-27 202.126.89.147

Оюунлаг сургуулийн бага ангийн хүүхдүүд ч хордсон, шингэн алдаад хичээлдээ явж чадахгүй байнаа, Сургуулийн зүгээс эхний байдлаар өгсөн тайлбар эцэг эхчүүдийг цочроож, бас дургүйцлийг хүргээд байна. Хоолыг эцэг эхчүүд нийлүүлдэг гэсэн хариу хээв нэг өгчөөд л…. , юу гэсэн үг бэ хувийн төлбөртэй сургууль гэхлээрэй ийм байдаг юм уу , хэлэх газар ч олдохгүй юм шив дээ, Хордоод л хохироод байх уу, яанаа, Энэ мундаг сургуулийн захиргаанд юм хэлж чадахгүй л байна ,Хүүхдээ гарга гэнэ дээ…… Яах вэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж