Парисын олимпод оролцох тамирчид хижаб өмсөхгүй

Парисын олимпод оролцох тамирчид хижаб өмсөхгүй

Парисын олимпод оролцох тамирчид хижаб өмсөхгүй

Францын засгийн газар ирэх онд Парисын олимпод оролцох франц тамирчдыг хижаб өмсөхийг хоригложээ. Тодруулбал, Францын Спортын сайд Амели Оудеа-Кастера өнгөрсөн Ням гаригт энэ мэдэгдлийг хийлээ. Энэ шийдвэрийг НҮБ-ын Хүний эрхийн алба шүүмжилж байна.

“Эмэгтэйчүүдэд өмсөх ёстой, ёсгүй зүйлсийг нь хэн ч тулгах ёсгүй. Франц улс хүйсийн дорд эвсэл давуу байдал гэх үзэл баримтлалд суурилсан нийгэм, соёлын аливаа хэв маягийг өөрчлөхийн тулд зохих бүх арга хэмжээг авах үүрэгтэй гэж Эмэгтэйчүүдийн ялгаварлан гадуурхалтыг арилгах хороо үзэж байна. Бүлэглэлийн эсрэг ялгаварлан гадуурхах зан үйл нь хортой үр дагаварт хүргэж болзошгүй. Тийм учраас олон улсын хүний эрхийн стандартын дагуу хувцасны сонголт гэх мэт асуудлуудыг шаардлагатай бөгөөд пропорциональ байдлаар шийдвэрлэсэн тодорхой нөхцөлд л зөвшөөрнө” гэж НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газрын хэвлэлийн төлөөлөгч Мария Хуртадо хэллээ.

Харин Спортын сайд Амели Оудеа-Кастера хэлэхдээ “Спортын салбарт хатуу чанд мөрдөгддөг шашингүйн үзлийг дэмжинэ. Энэ нь аливаа төрлийн шашин шүтлэгийг хориглож, туйлын төвийг сахих гэсэн үг” гэжээ.

Хөлбөмбөгийн тэмцээний үеэр хижаб өмсөхийг хориглосон шийдвэр тус улсад зургадугаар сард хэдийнэ гарсан байсан. Тиймээс энэ шийдвэрийг л давтан хэлсэн төдий гэсэн тайлбарыг Спортны яамнаас өгсөн аж. Уг шийдвэр ёсоор бол франц тамирчид үндэсний болон олон улсын бүхий л тэмцээнд оролцохдоо төвийг сахих зарчмыг баримтлах юм. Тодруулбал, толгойн алчуур гэх мэт аливаа шашны харьяаллыг харуулсан дагалдах хэрэгсэл, хувцас сэлтийг өмсөж болохгүй ажээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-27 66.181.187.246

Бүлгүүд. Зөв орчуулаач

Avatar

Нэргүй 2023-09-27 216.200.84.187

– nandineay nusexuun -zy/e/n; 1

Avatar

Нэргүй 2023-09-27 216.200.84.187

-nandunway_

Avatar

dajeco-# ; 2023-09-27 216.38.195.74

– boxuxyyldeg-1;

Avatar

U 2023-09-27 216.38.195.74

xsgyint ; ?

Avatar

Нэргүй 2023-09-27 132.194.33.140

bedj? niobi;

Avatar

Нэргүй 2023-09-27 132.194.33.140

– CJgyt amidraltaigrgni;

Avatar

naidy chastya, gde nu bolni 2023-09-27 132.194.33.140

ylitse bce nadoeli, BEDA;

Avatar

Нэргүй 2023-09-27 213.87.158.18

) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж