Хамгийн ашигтай ундаанууд

Хуучирсан мэдээ: 2010.08.30-нд нийтлэгдсэн

Хамгийн ашигтай ундаанууд

Жүржийн шүүс

Зүрхний өвчнөөс сэргийлнэ. Үүнд агуулагддаг антиоксид нь  судас  үрэвсэхээс хамгаалдаг. Түргэн хоолны араас жүржийн шүүс уудаг хүмүүсийн артерид чөлөөт радикалын хэмжээ бага байдгийг эрдэмтэд тогтоожээ. Учир нь жүржийн нэг аяга шүүсэнд 21 гр сахар, 122 калори агуулагддаг байна.

Цангисны шүүс
Цангисны шүүс нь буйлны элдэв өвчин болон давсагны үрэвслээс  хамгаалдаг. Цангисны шүүсэнд агуулагддаг байгалийн гаралтай  бодис нь шүдний завсар элдэв нян үүсэхээс сэргийлдэг аж. Түүнээс гадна цангисны шүүс өдөр тутмын С амин дэмийн хэрэгцээний  39 хувийг хангадаг учираас сайн хлостерины хэмжээг нэмэгдүүлдэг байна.
 
Шоколадтай сүү
Шоколадтай сүү галбираа хэвээр хадгалахад тустай. Нэг аяга шоколадтай сүүнд хангалттай карбон, протейн агуулагддаг учираас  эрчимтэй дасгал хөдөлгөөний дараа уухад биемахбодь дахин эрч хүч олж авдаг аж.  Бэлтгэлийн дараа шоколадтай сүү уудаг тамирчдын булчин зангирч, шөрмөс татах нь бага байдаг гэнэ.

Ногоон цай
Жин барьж буй үед ногоон цай уух хамгийн тохиромжтой.  Эрчимтэй дасгал хөдөлгөөн хийж, ногоон цай уудаг хүнийг зөвхөн дасгал хийдэг эсвэл цай уудаг хүнтэй харьцуулахад  жин нэмэх нь 22 хувиар бага байжээ. Ногоон цайнд агуулагддаг полипенол бодисын солилцоог сайжруулж, таргалалтыг бууруулдаг байна. Түүнээс гадна ногоон цай зүрх судасны өвчин  болон хавдар тусах магадлалыг бууруулдаг юм. 

Улаан лоолийн шүүс
Улаан лоолийн шүүс хорт хавдрын эрсдэлийг бууруулдаг. Учир нь уг  улаан ундаанд хорт хавдраас сэргийлэх олон тооны амин дэм байдаг аж.  Гэхдээ улаан лоолийн коктейльд ямар ч согтууруулах ундааны зүйл  орох  ёсгүй гэдгийг сануулъя.

Хар цай
Хар цай арьсны хорт хавдраас сэргийлнэ. Уг сонгодог ундаа нь хорт хавдрын эсрэг маш олон антиоксид агуулдаг юм. Өдөрт нэгээс олон аяга хар цай уухад арьсны хорт хавдрын төрлийн өмөн үү үүсэх эрсдэлийг 30 хувь бууруулдаг гэнэ. Халуун эсвэл мөстэй хар цай арьсны хорт хавдраас урьдчилан сэргийлэх  бас нэг арга гэнэ шүү.  

О.Халиун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж