Цагдаагийн байгууллагад энэ сарын 26-ны өдөр нэг айлын дөрвөн хүн угаартаж нас барсан харамсалтай хэрэг бүртгэгджээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд байрлах нэгэн айлд 33 настай, эмэгтэй бага насны гурван хүүхдийн хамт нэг дор буюу 4 хүн угаартсан байдалтай амь насаа алдсан харамсалтай хэрэг бүртгэгджээ.
Иймд иргэд та бүхэн сэрүүний улирал эхэлж байгаатай холбогдуулан гэр, байшин, орон сууцандаа агаарын сэлгэлтийг тогтмол хийх, яндангаа хөөлөх, бүрэн шаталт дуустал яндагийн хаалтыг хаахгүй байх, пийшин зуухны онгорхой, цоорхой цууралтыг шалгаж бөглөх, угаарын хийн мэдрэгч суурилуулах, уг төхөөрөмжийн хэвийн ажиллагааг тогтмол шалгах, дохиоллыг салгаж унтраахгүй байх зэргээр угаарын хийд хордохоос урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.
Холбоотой мэдээ