АНУ-ын гоо бүсгүйн тэмцээнд анх удаа гэрлэсэн эмэгтэй оролцов

АНУ-ын гоо бүсгүйн тэмцээнд анх удаа гэрлэсэн эмэгтэй оролцов

АНУ-ын гоо бүсгүйн тэмцээнд анх удаа гэрлэсэн эмэгтэй оролцов

Мэн мужийн гоо бүсгүй Жулиана Морхаус энэ жилийн "АНУ-ын мисс" тэмцээнд оролцож буй бүсгүйчүүдээс гэрлэсэн гэдгээрээ ялгарч байна. Өмнө нь АНУ-ын гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд гэрлэсэн бүсгүйчүүдийг оролцуулдаггүй байв. Харин өнгөрсөн жил дүрэмд өөрчлөлт оруулсан.

Морхаус сүй тавьсан боловч бусад шиг хуримаа Мэйн мужийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээний дараа хийхээр хойшлуулсан. Харин тэмцээний дүрэмд өөрчлөлт орсныг мэдсэн даруйдаа тэрбээр сүйт залуу Тайлортай хуримаа хийсэн байна. Тэд 17 настайгаасаа хойш үерхэж, энэ оны дөрөвдүгээр сард хуримлажээ. Тэмцээний үеэр нөхөр нь түүнийг үзэгчдийн суудлаас хөгжөөн дэмжиж суусан байна.

Үүний зэрэгцээ "АНУ-ын мисс"-тэй нэг эзэнтэй "Miss Universe"-ийн арын албаны хүмүүс 2024 оноос эхлэн насны хязгаарлалтыг цуцална гэдгээ саяхан зарласан.

"АНУ-ын мисс" тэмцээн анх 1952 онд зохион байгуулагдаж, Холли Берри, Оливия Кулпо, Али Ландри зэрэг алдартнуудыг төрүүлсэн бөгөөд 2022 онд будлиантай болсон гэж нэлээдгүй шүүмжлүүлсэн.

 ЭХ СУРВАЛЖ: YAHOO ENTERTAINMENT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-27 213.87.158.18

)))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-27 203.98.76.249

тэр сармагчниы уралдаанд нүүрээ будсан эр эмгэн өвгөд оролцож болдог болох нь дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж