Дэлхийн II дайны үеийн нууц хонгилыг нийтэд нээнэ

Дэлхийн II дайны үеийн нууц хонгилыг нийтэд нээнэ

Дэлхийн II дайны үеийн нууц хонгилыг нийтэд нээнэ

Дэлхийн хоёрдугаар дайны үед ашиглаж байсан Лондон дахь нууц хонгилыг аялал жуулчлалын цэг болгохоор төлөвлөжээ. Их Британийн хуулиар хамгаалж байсан тагнуулын зориулалттай хонгилыг дахин төлөвлөлтөд оруулах ажлыг албан ёсоор зөвшөөрсөн тохиолдолд Сингапур, Лондоны архитектуруудын баг ажиллана.

Дахин төлөвлөлтийн өртөг 268 сая ам.доллар болно. Төсөл хэрэгжвэл 2027 онд анхны зочдоо хүлээн авах юм.

“High Holborn” дахь “Chancery Lane” метроны буудлаас 40 метрийн зайд орших “Kingsway Exchange” хонгилыг 1940-өөд онд барьсан. Тухайн үед бөмбөгдөлтөөс хамгаалах зорилгоор барьсан боловч сүүлд нь Их Британийн маш нууц тусгай ажиллагааны газар байрлаж байжээ. Улмаар 1950-иад онд дотоодын харилцаа холбооны үүрэг гүйцэтгэж “Kingsway” утасны станц болон өргөжсөн. Тус станц нь АНУ, Зөвлөлтийн удирдагчдыг шууд холбож байсан ч удаатай. 5000 ширхэг кабел бүхий утасны шугамыг 200 ажилтан хариуцан ажиллаж байв.

Британийн Цахилгаан холбоо 1980-аад онд уг газрыг хүлээж авч, засгийн газрын ажилтнуудад зориулсан тансаг зэрэглэлийн цэнгээний газар болгосон. Энд биллиардны ширээ бүхий тоглоомын өрөө, загасны аквариум зэргийг бүтээжээ.

Өдгөө тус хонгилыг өндөр нарийвчлалтай дэлгэц, интерактив бүтэц, үнэр ялгаруулах төхөөрөмж, чанга яригч зэргээр тохижуулж, ирсэн зочдод түүхийг эргэн сануулахыг зорьж байна.

Лондонд дээрхээс гадна жуулчдын сонирхлыг татдаг өөр нэг газар доорх хонгил байдаг нь Черчиллийн дайны өрөөнүүд юм. Энэ нь 3.5 метр орчим гүнд байдаг.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-27 213.87.158.18

)))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж