Гишүүдийнх нь мэдээлэл зөрүүтэйгээс "Тэнгэрийн эрин сэргэн мандалт" намыг бүртгэсэнгүй

Хуучирсан мэдээ: 2023.09.27-нд нийтлэгдсэн

Гишүүдийнх нь мэдээлэл зөрүүтэйгээс "Тэнгэрийн эрин сэргэн мандалт" намыг бүртгэсэнгүй

Гишүүдийнх нь мэдээлэл зөрүүтэйгээс "Тэнгэрийн эрин сэргэн мандалт" намыг бүртгэсэнгүй

Тэнгэрийн эрин сэргэн мандалт нам үүсгэн байгуулахаас татгалзжээ. Тодруулбал, Улсын дээд шүүхэд намын бүртгэлтэй холбоотой хэд хэдэн хүсэлт иржээ. Үүнээс онцолбол, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2023 оны есдүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаас намын бүртгэлтэй холбоотой дараах  өргөдлүүдийг буцааж шийдвэрлэв.

1.“Тэнгэрийн эрин сэргэн мандалт нам үүсгэн байгуулагдсаныг улсын бүртгэлд бүртгүүлэх”-ээр ирүүлсэн өргөдөлд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.7, Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмын 3.5.5, 3.6-д заасан баримт бичгийн бүрдлийг хангаагүй байна.

Тус намын даргаар Д.Уламбаяр ажилладаг. Тэрбээр өнгөрөгч оны гуравдугаар сараас эхлэн УДШ-д намаа бүртгүүлэхээр ханджээ.

Мөн Улсын дээд шүүхийн шүүгчийн 2023 оны зургадугаар сарын 6-ны өдрийн 04/1933 дугаар албан бичигт дурдсан зөрчил арилаагүй тул өргөдлийг буцааж албан бичгээр хариу өгөхөөр шийдвэрлэв.

Түүнчлэн УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайн буюу түүний эхнэр Л.Аззаяагийн тэргүүлдэг “Ард түмнээ хайрлая нам”-аас ирүүлсэн “намын оноосон нэр болон дүрмийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх” өргөдлийг хуралдаанаар дахин хэлэлцээд өргөдөлд хавсаргасан баримт нь бүрдэл дутуу байх тул Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмын 3 дугаар зүйлийн 3.3-т заасны дагуу Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцүүлэх үндэслэлгүй гэж үзжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж