Шадар Сайд С.Амарсайхан ОХУ-ын Онцгой байдлын сайд А.В.Куренковыг хүлээн авч уулзлаа

Шадар Сайд С.Амарсайхан ОХУ-ын Онцгой байдлын сайд А.В.Куренковыг хүлээн авч уулзлаа

Шадар Сайд С.Амарсайхан ОХУ-ын Онцгой байдлын сайд А.В.Куренковыг хүлээн авч уулзлаа
Манай хоёр улсын Онцгой байдлын салбар дахь харилцаа 1995 оны 02 дугаар сарын 11-ний өдөр “Үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулснаар эхэлсэн түүхтэй. Өнгөрсөн 28 жилийн хугацаанд Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг жил бүр тогтмол хоёр талдаа ээлжлэн зохион байгуулсаар ирсэн бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Халимаг Улсын Элиста хотноо “Монгол-Оросын хамтарсан комиссын XVIII хуралдаан”-ыг зохион байгуулсан.
Харин өнөөдөр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын Онцгой байдлын сайд, дэслэгч генерал А.В.Куренковыг хүлээн авч уулзаж, хоёр улсын Онцгой байдлын салбарын харилцан хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар хэлэлцлээ.
Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “Аливаа салбар, цаашлаад улс орны хөгжил боловсон хүчний чадавхаас ихээхэн шалтгаалдаг. Монгол Улсаас ОХУ-ын Онцгой байдлын яамны харьяа Иргэний хамгаалалтын академи, Улсын гал эсэргүүцэх албаны академид болон Санкт Петербург хотын Гал эсэргүүцэх албаны Их сургуульд 2001 оноос эхлэн өнөөдрийг хүртэл нийт 155 гаруй алба хаагчдыг суралцуулж иргэний хамгаалалт, галын аюулгүй байдлын чиглэлээр бакалавр, магистр, докторын зэрэг олгосон байна. Энэ хэрээр манай улсын гамшгаас хамгаалах боловсон хүчний чадавх нэмэгдсээр байгаад сэтгэл хангалуун байна. Мөн хил орчмын субьектуудын хооронд хамтарсан сургалт, дадлага сургуулийг тогтмол зохион байгуулж байгаа нь зохих үр дүнгээ өгч байна. Цаашид гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд орчин үеийн дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, болзошгүй гамшиг, ослын талаарх мэдээ, мэдээллийг журмын дагуу шуурхай солилцох, хүн хүч, техник тоног төхөөрөмжийн чадавхыг нэмэгдүүлэх, хамтарсан сургалт, дадлага сургуулийг тогтмолжуулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг гүйцэтгэх, харилцан солилцох болон бусад хэлбэрээр харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх саналтай байна” хэмээгээд Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын чадавхыг бэхжүүлэх талаар дэмжиж ажилладаг ОХУ-ын Онцгой байдлын Сайд, дэслэгч генерал А.В.Куренков болон ОХУ-ын Онцгой байдлын яамны хамт олонд талархал илэрхийллээ.
А.В.Куренков уулзалтын үеэр Шадар сайдтай санал нийлж буйгаа илэрхийлээд цаашид эрэн хайх, аврах чиглэлд хүний нөөцийг бэлтгэхэд илүү анхаарч, Сэтгэл судлаачдыг бэлтгэж эхлэх болсон тухайгаа хэллээ. Мөн хоёр хил орчмын хүний оролцоогүйгээр гардаг гамшиг осол, ой, хээрийн түймэр зэрэг асуудлыг бууруулахад харилцан хамтын ажиллагаагаа илүү бэхжүүлж ажиллах шаардлагатай байгааг онцлон тэмдэглэлээ.
Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх бодлогын хүрээнд ОХУ-ын Гал эсэргүүцэх албаны академид 2001 оноос эхлэн “Галын аюулгүй байдлын мэргэжилтэн”, 2008 оноос Иргэний хамгаалалтын академид “Гамшгийн удирдлага”, “Цэргийн анги, нэгтгэлийн удирдлага”, 2019 оноос Санкт-Петербург хотын Гал эсэргүүцэх албаны их сургуульд “Шүүхийн шинжээч” мэргэжлээр нийт 150 орчим алба хаагчдыг суралцуулж иргэний хамгаалалт, галын аюулгүй байдлын чиглэлээр бакалавр, магистрын зэрэг олгоод байна.
Монгол Улс, Оросын Холбооны Улс дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Онцгой байдлын яамтай хамтран Хөвсгөл нуурт живсэн автомашинуудыг гарган авах, гүний усны дадлага сургуулийг 2021 оны 09 дүгээр сарын 20-27-ны өдрийн хооронд амжилттай зохион байгуулсан юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-27 203.91.116.147

samraa bolio muu n****

Avatar

Нэргүй 2023-09-27 122.201.23.44

Энэ оросууд Украины дайнд хядуулж эхэлснээс хойш Монгол, Хойд Солонгос-с салхаа болилоо_ ядаргаатай хулгайчууд шт

Avatar

Нэргүй 2023-09-27 213.87.158.18

>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-27 203.91.116.147

Самраа бол жинхэн Оросын нохой доо

Avatar

Нэргүй 2023-09-27 66.181.182.168

Юун САМРАА ВЭ, НЭРТЭЙ ХҮНИЙ ЗҮСТЭЙ ХҮҮ ШҮҮ. Сайн ч ажиллаж байгаа, сайхан ч өсч, хөгжиж байгаа энэ улсын ШАДАР САЙД. Хорссон хулгайч нар хол очиж хуцаарай.

Avatar

Нэргүй 2023-09-27 103.212.116.58

Орос ах нар сүүлийн үед их ирж байна шүү, болж байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж