Шакираг татвараас зайлсхийсэн хэргээр дахин буруутгав

Шакираг татвараас зайлсхийсэн хэргээр дахин буруутгав

Шакираг татвараас зайлсхийсэн хэргээр дахин буруутгав

Дуучин Шакираг 2018 оны орлогоосоо 6.7 сая еврогийн татвар төлөөгүй гэж Испанийн прокурорууд буруутгажээ. Энэ нь татвараас зайлсхийсэн хэргээр түүнийг буруутгаж буй хоёр дахь тохиолдол. Прокуророос мэдэгдсэнээр Шакира оффшор компани ашиглаж татвараас зайлсхийсэн аж.

Дээрхээс гадна 2012-2014 онд Шакирагийн хаана амьдарч байсантай холбоотой өөр нэг хэргээр түүнийг арваннэгдүгээр сарын 20-нд Барселонад шүүх гэж байна. Шакира 2012-2014 оны тал илүү хугацааг Испанид өнгөрүүлсэн тул албан ёсны оршин суух хаяг нь биш байсан ч тус улсдаа татвар төлөх ёстой байсан гэж үзжээ. Энэ тохиолдолд түүнийг 14.5 сая еврогийн татвар төлөөгүй гэж үзэж байна.

Испанийн татварын албаныхан өнгөрсөн долдугаар сард Шакирагийн эсрэг хамгийн сүүлийн хэргийг нээжээ. Тухайн үед Шакира “Үргэлж хуулийн дагуу ажиллаж, санхүүгийн зөвлөхүүдийнхээ зөвлөгөөгөөр ажилласан” гэж мэдэгдэж байв.

Испанийн татварын алба сүүлийн 10 жилийн хугацаанд Лионель Месси, Кристиано Роналдо зэрэг хөлбөмбөгийн тамирчдад татварын хэргээр хатуу арга хэмжээ авсан. Тамирчид татвараас зайлсхийсэн нь тогтоогдсон боловч анх удаа гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хоёр жилээс доош хугацаагаар хорих ялаас чөлөөлөхийг зөвшөөрсөн заалтад үндэслэн шоронд суугаагүй.

Эх сурвалж: EURO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-27 213.87.158.18

>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-27 202.179.24.245

huurhuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж