- Хашаатын хөтөл – Цас орж халтиргаа гулгаа үүссэн тул давс, бодис цацахаар ачигч нэг, замчин гурван хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. “Ховд АЗЗА” ТӨХК
- А0306 дугаартай Өлгий-Цагааннуур-Улсын хил чиглэлийн замд үзлэг хийж Зээгтийн давааны замын цасыг цэвэрлэхээр Замчин 5, Ачигч 1 гарган ажиллаж байна. “Жол” ХХК
- А0305 дугаартай Ховд-Өлгий чиглэлийн авто замын 130 дахь км Бураатын даваанд их хэмжээний цас орж тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэл учраад байна. Зам хариуцагч "Жол" ХХК-иас ковш 1, замчин 6 хүний бүрэлдэхүүнтэй газар дээр нь ажиллаж байна.
2023 оны есдүгээр сарын 28-наас аравдугаар сарын 2-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Цаг агаарын урьдчилсан төлөв мэдээгээр есдүгээр сарын 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр,төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, аравдугаар сарын 1-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орно.
Салхи 28-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -7…-12 градус хүйтэн, өдөртөө -1…+4 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр -1…-6 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +14…+19 градус, бусад нутгаар шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +8…+13 градус дулаан байна. 29-нд нутгийн өмнөд хэсгээр, 30-наас ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.








Энхболд.х 2023-09-27 172.58.167.226
Цаг агаарт Хур тунадсыг. мм – гэдэг ухагдахууныг хэрэглэдэг болой,мэдэж ав.
Зочин 2023-09-27 66.181.176.133
Харин тиймээ.см гэхийг мм гэж яриад л бичээд л байх юм.
То 2023-09-27 202.55.188.46
10см гэхийг мм гэж бичсэн юм биш үү.10мм=1см цасыг ямар их цас гэх вээ дээ.
Зочин 2023-09-27 103.212.117.209
цас орох цаг нь болоод л орж бна.өвлийн бэлтгэлийг чинь шалгаж бна бэлэн үү.сүржигнэхээл больчих.10мм гэхээр 1см орсон юм шивдээ.
Зочин 2023-09-27 213.87.158.18
>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k
Зочин 2023-09-27 139.5.219.238
er n bol zamiin asuudlaa bodoltoi l xiix xeregtei xamgiin exend aylgbin zurvasuudiig nvx dov sonduul er bvx [oron nutgiin zamiig gerliin xashlagtai bolgox ene bol muruudul
Зочин 2023-09-27 202.21.108.3
10мм =1см энийг гамшиг гэхгүй байлгүй. 100мм гэвэл юу юм.
Ха ха ха 2023-09-27 202.126.88.181
их сүржигнэх юм. Цам орж л байдаг шүү дээ
Зочин 2023-09-27 203.98.76.249
найрны гай: найраа зогсоо дарга нар гажаагаа гарга