Хятад руу оргосон Д.Наранхүүг 461-д цагдан хорьжээ

Нүүрсний хулгай

Хятад руу оргосон Д.Наранхүүг 461-д цагдан хорьжээ

Хятад руу оргосон Д.Наранхүүг 461-д цагдан хорьжээ

БНХАУ руу оргон зайлсан гэх иргэн Д.Наранхүүг "Шувуу" ажиллагааны хүрээнд өчигдөр /2023.09.26/ албадан авчирч Хятадын талаас шилжүүлэн өгсөн юм. Тэрбээр  Замын-Үүд боомтоор  дамжин Монголд ирсэн бөгөөд Авлигатай тэмцэх газрынхан шөнө 02.00 цагийн үед галт тэргээр тээвэрлэн Улаанбаатар хотод авч иржээ. Ирсэн даруйд нь саатуулж, Урьдчилан хорих 461 дүгээр ангид хорьсон юм байна.

Тэрбээр нүүрсний хулгайн хэрэгт холбогдох үеэр урд хөрш рүү зугтсан. Түүнийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ариунболдтой ойрын харилцаатай, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн хүн гэж  эх сурвалжууд мэдээлдэг. Тиймдээ ч Засгийн газрын "Шувуу" ажиллагааны хүрээнд түүнийг баривчлан авчирч байгаа нь нүүрсний хулгайн хэргээр бусдад авлига зуучилсан, мөнгө угаасан хэргүүдээр яллагдагчаар татан шалгахаар болж байна.

Улмаар Д.Ариунболд, Ш.Раднаасэд нарын нүүрсний хулгайн хэрэг шүүхээр эцэслэгдэх бололтой.

Мөн дээрх мэдээлэлтэй холбогдуулан Хууль зүйн сайд Х.Нямбаатар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр "Д.Наранхүү гэдэг хүнтэй холбоотой асуудлаар бид өнгөрсөн тавдугаар сараас эхлэн Хятадын талтай мэдээлэл солилцсон. Хариу ирэхдээ “энэ хүн манай хилээр гарсан чигтэй байна” гэсэн. Сүүлд 14 хоногийн өмнө “энэ хүн хилээр орж ирэх үед нь саатууллаа, хурууны хээ болон бусад биометр Д.Наранхүү гэсэн хүн мөн байна, шилжүүлж өгье” гэдэг асуудал яригдсан. Өнөөдөр 16.00 цагийн орчимд Эрээн-Замын–Үүдийн авто замын боомтоор АТГ-ынханд шилжүүлж өгөх гэж байна" гэх мэдээллийг өгч байлаа.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХахаХаха
6
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

gg 2023-09-27 103.212.118.176

шар махтай н хатаагаад өг

Avatar

зочин 2023-09-27 66.181.188.189

энэ чинь нөгөө их хурлын гишүүн саранчимэгийн дүү ч билүү ах нь ч билүү .ах дүүсээрээ их хурлын гишүүн…

Avatar

Зочин 2023-09-27 103.212.118.236

Раднаасэд ичиж амьдар өөрийгээ буруугүй гэж их солиорсон

Avatar

Зочин 2023-09-27 202.9.40.160

энэ мэтчлэн шударга ажиллаад байгаарай.Нямбаатарт амжилт хүсье.Ирээдүй чинь гэрэлтэж байг.

Avatar

Зочин 2023-09-27 202.126.90.11

МАНы санхүүжилд нүүрсний хулгайн мөнгийг ашигласан буюу!

Avatar

Докоо 2023-09-27 103.212.118.121

энэ нөхөр хуулийхан шүүх мхёг гааль шүүх цагдаа тёг гд олон байгуулгад рахуулийн зуучилал хдэг бсан одоо буур томороод монгол улсын хэмжээнд улс ьөрчдийг хаахуулддаг болжээ саяахн жижиг гарын луйварчин бсан огцом томорсон ба хятадуудтай маш нягт холбоотой хун дээ

Avatar

Зочин 2023-09-27 59.153.112.216

удаан жаргалыг яагаад барихгүй байгаа юм бэ.

Avatar

Зочин 2023-09-27 213.87.158.18

>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Данко 2023-09-27 129.41.87.3

Раднаасэд өмнө нь МХГ-н Баярсайхан, Аззаяа хоёроор дамжуулж их мөнгө хийж байсан. Тэр мөнгөө Хүрэлсүхтэй хуваалцаж байсан. Хамсаатануудаа аврахын тулд хөөн хэлэлцэх хугацаа нэрээр авилгачдын ялаас хэлтрүүлэх хууль батлуулсан. Яваандаа Баярсайхан нь шоронд орсон.(Оймсондоо боодол зуутын доллар нуудаг). Энэ удаа мултарж чадах нь уу?

Avatar

D 2023-09-27 66.181.188.22

Radnaased bol jinhene avilgach mon u , bish u. Er n ih shunaltai zaaval mongo arch baij l ajil buteedeg geed nogoo mongo oimsondoo nuudag yariad baisan gesen

Avatar

Зочин 2023-09-27 66.181.176.156

Аюурсайхан Раднаасэд нар нүүрсний хулгайгаа нуун дарах гэж засагаа унагах хуйвалдаан хийсэн тул хатуу шийтэг

Avatar

Тэнэг бөгөөд ичгүүргүй юм аа 2023-09-27 103.212.117.121

Монголын төрд байдаг хулгайч нар ичих нүүргүйн дээр үнэн тэнэг юм аа. Түүний нэг илрэл нь энэ тэнэг гар

Avatar

Зочин 2023-09-27 66.181.179.76

энэ хулгайч нараас зүсэн бүрийн юм гарахнээ сүүлдээ кино жүжиг үзээдч бгаа юм шиг тэгж бгаад эрүүл мэнд нь зоолттой муудах юм хэсэг хугацааны дараа ялгүй болоод бүүр том тушаалаар гагнуурчин юм

Avatar

fuck 2023-09-27 202.55.188.109

maliin hurungiig ni huraagaad tolgoig ni tasdah heregtei. hereggui hog.

Avatar

Зочин 2023-09-27 124.158.120.50

зүсээ хувиргасан гээ биз, хахаха

Avatar

Зочин 2023-09-27 124.158.107.35

Ихэнхи нь МАН тай холбоотой хулгайчид байхын ЖДҮ ХБ НҮҮРС ДААТГАЛ гээд . Өөрсдэйн холбоотой учир барьсан болж шалгасан болж худлаа жүжээд тавиад явуулна биз

Avatar

Зочин 2023-09-27 66.181.160.88

Харах царайны үл бүтэх этгээд байна даа!! Ийм л юмнууд энэ төрийг сүйтгэж байгаа юм шдээ!!! Ийм шавжнуудыг анх 2000 онд "лабораторийн" нөхцөлд үржүүлэн бий болгосон "эрдэмтэн" нь Н.Энхбаяр шүү!!!

Avatar

Зочин 2023-09-27 66.181.190.233

Сайн байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж