Багадаа уншиж өссөн шүлэг биелэлээ олсон нь

Багадаа уншиж өссөн шүлэг биелэлээ олсон нь

Багадаа уншиж өссөн шүлэг биелэлээ олсон нь

Сайхан  хотын

Хөөрхөн   хархүү

Сайн  байна  уу?

Тэнэгэр  говийн

Тэмээчин бүсгүй

Сайн  байна аа…

…Яг ингээд л уншаад эхлэхтэй зэрэгцээд алдарт зохиолч Д.Пүрэвдорж найрагчийн “Сэгс цагаан богд” найраглал санаанд бууж байгаа биз. Би багаасаа л гэр хорооллын шороон замаар усны жижиг тэргэн дээрээ суучхаад ус авах зайд аз жаргалаар дүүрэн инээмсэглээд явдаг байж билээ. Аав минь тэр үед цагаан пургоны барина, халаас дүүрэн мөнгөгүй ч сэтгэл дүүрэн хайр бялхсан миний баатар байж билээ. Ертөнцийн хамгийн агуу баатар гэвэл би миний аав гэж чангаар хашхирч, бусдад гайхуулдаг сан.

Тухайн үед аав хотын төв рүү ачаа их зөөдөг байсан тул намайг хотын төвийн дунд сургуульд оруулж билээ. Би яагаад ээжийнхээ талаар дурссангүй вэ гэж гайхаж байж магад. Манай ээж 2000-аад оны эхэнд байрны мөнгө олохоор Өмнөд Солонгос улсыг зорьсон юм. Аав ээжийн Солонгос хэлний орчуулагчийн ангийн төлбөрийг төлөх гэж өдөр шөнөгүй ажиллаад өөрөө сургуульд сураагүй юм гэдэг.

Намайг зургаан нас хүрч дунд сургуульд ороход байрны ганган хүүхдүүд намайг гэр хороололд амьдардаг гэж огтхон ч мэддэггүй байсан. Ээжийн явуулдаг байсан ганган хувцаснаас болоод бүгд л надтай найзлахыг хүсдэг сэн. Гэхдээ энэ явдал тийм ч удаан үргэлжлээгүй. Өвлийн утаа гарч эхлэхэд өнөөх ганган хувцас утаа шингэсэн гэр хорооллын амьдралыг үнэртүүлж байлаа.

Заримдаа би усанд орж чаддаггүй зүгээр л үсээ хоёр хувааж сүлжээд ирдэг байсан. Хүүхдүүд миний үнэр, шавар шавхай болсон гутлаас болоод намайг ангийн хамгийн ард суулгадаг болсон. Надад эхэндээ энэ бүхэн хэцүү санагддаг байсан ч сүүлдээ энэ бүхэнд дассан юм. Өдөр хоног өнгөрсөөр нэг л мэдэхэд би дунд ангийн сурагч болсон байлаа. Хаврын өглөө тавдугаар сарын таванд ирсэн тэр утасны дуудлага миний амьдралыг бүхэлд нь өөрчилсөн юм.

Хавар цагтай зэрэгцэн амьдралд минь нэгэн шинэ хуудас нээгдлээ.

-Өдөн дэрнээс

Өглөө өндийн

Өнгийн шаахай      

Өлмийд  углан

Цоохор торгон

Хэвнэг нөмөрч

Цонхны  хөшиг

Хэцээр татаж

Халуун ус

Хананаасаа  аваад

Цахилгаан  зууханд

Цайгаа  чанаад…

Ээж нь ирчихлээ. Миний охин аавтайгаа хамт хүрээд ир гэж хэлээд ээж нэг байрны хаяг хэлээд дуудлагаа тасалчихав. Аав бид хоёр цоо шинэ байрны дотор ороод хамгийн түрүүнд халуун ус хананаас гардаг үгүйг шалгахад ээж бид хоёрыг их шоолж билээ. Ингээд миний хамгийн дуртай найраглалын мөртүүд биелж халуун устай, цахилгаан зуухтай байранд орсон юм.

Байрны урьдчилгаа төлбөрөө ээж төлөөд ипотекийн зээлээр байраа авсан гэсэн. Үлдсэн мөнгөөрөө байрны доор дэлгүүр нээчихсэн. Бид гурав байраа ч авсан тогтмол орлоготой ч болсон. Ипотекийн зээлийн ачаар бид гурав ийм сайхан ирээдүйг ойртуулж чадсан.

А.Анир

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-27 202.179.15.10

Уулс тийшээ хаяа тэлсэн
Үүлс дээшээ дээвэр тулсан
Улсын маань нийслэл Улаанбаатар сайхаан…

Avatar

Нэргүй 2023-09-27 213.87.158.18

>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-27 202.131.225.53

Ипотекийн зээл хүний амьдралд ач тусаа бодитоор өгсөн шүү

Avatar

Нэргүй 2023-09-27 202.131.225.53

<3

Avatar

Нэргүй 2023-09-27 202.131.225.53

🔥🔥

Avatar

Нэргүй 2023-09-27 188.162.254.73

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!

Avatar

Мөнх 2023-09-27 66.181.188.219

Урам зориг сэргээсэн сайхан нийтлэл бна.

Avatar

Нэргүй 2023-09-27 202.131.225.53

Хүүхэд нас минь харагдах шиг боллоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж