НЭМЭЛТ:
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал боллоо. Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд дөрөв давсан 32 бөхөөс допингийн шинжилгээ авсан. Монгол Улсын арслан М.Бадарчийн шинжилгээнээс Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориглосон жагсаалтад орсон бодис илэрсэн тул уг барилдааны бүх давааг хүчингүйд тооцож, Улсын арслан цолыг хураах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тус хурлаас шийдвэрлэлээ.
Мөн М.Бадарчийн Үндэсний их баяр наадмаар барилдах эрхийг 2027 оны долдугаар сарын 12-ныг дуустал дөрвөн жилийн хугацаагаар хаслаа.
Мөн тус хурлаар аймгийн хурц арслан Бүрнээгийн Баянмөнхийг тав давсанд тооцож улсын начин, өсөх идэр начин Эрдэнэбатын Дашийг зургаа давсанд тооцож улсын харцага, улсын харцага Сүхбаатарын Сүхбатыг долоо давсанд тооцож улсын заан, улсын гарьд Цэрэнсодномын Бямба-Отгоныг ес давсанд тооцож улсын арслан цол олгох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтлоо. Мөн Улсын аварга Оргихын Хангайд “үлэмж бадрах” чимэг олгохоор боллоо.
НЭМЭЛТ:
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах үндэсний хороо өнөөдөр /2023.09.27/ хуралдаж, Улсын арслан М.Бадарчийн цолыг хурааж, барилдах эрхийг дөрвөн жилээр хасах шийдвэр гаргажээ. Өнөө жилийн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Архангай аймгийн харьяат Улсын гарьд М.Бадарч ес даван түрүүлж, Улсын арслан цол хүртсэн байсан юм. Гэвч допингийн шинжилгээнд бүдэрсэн тул Үндэсний их баяр наадмын Бөхийн салбар хороо өчигдөр эл асуудлыг хэлэлцээд, М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хасах, цолыг нь хураах санал гаргаж, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах үндэсний хороонд хүргүүлсэн байсан нь ийнхүү шийдвэрлэгджээ. Хуулиараа цол хураах шийдвэрийг Ерөнхийлөгчид хүргүүлж, эцэслэгдэх учиртай.
М.Бадарчийн барилдах эрхийг 4 жилээр хасах санал гаргажээ
Үндэсний их баяр наадмын Бөхийн салбар хороо өчигдөр /2023.09.26/ хуралджээ. Уг хурлаар Улсын арслан М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хасах санал гаргаж, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороонд саналаа хүргүүлсэн байна.
Улсын арслан М.Бадарч арслангийн допингийн шинжилгээний В сорьцын хариу албан ёсоор гарч, допинг хэрэглэсэн нь хариугаар баталгаажсан. Тэрбээр өмнө нь /2023.09.07/ өөрийн цахим хуудастаа мэдэгдэл гаргаж, албан ёсоор В сорьцоо шинжлүүлэхээ мэдэгдсэн. Мэдэгдэлд "Миний хувьд энэ жилийн наадамд дөрвөөс дээш давсан 32 бөхийн нэг болж долдугаар сарын 12-ны орой Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагынхан надаас допингийн шинжилгээг авсан. Допингийн шинжилгээнүүд долдугаар сарын 16-ны өдөр Солонгос улс руу явсан мэдээлэл байгаа. Шинжилгээнүүд долдугаар сарын 12-ноос хойш дөрөв хоног буюу 96 цагт Допингийн эсрэг үндэсний байгууллага, Хууль зүйн яаманд төвлөрсөн Үндэсний бөхийн салбар хорооны хяналтанд байсан байна. Гэтэл наймдугаар сарын 10-ны өдрөөс олон нийтийн сүлжээнд сэтгүүлчид бөхчүүдийн шинжилгээний хариу ирсэн, нэг бөхийнх дутуу тэр бөх нь наадмын түрүү бөх М.Бадарч байна гэсэн мэдээллийг тараасан. Энэ нь Допингийн эсрэг олон улсын дүрэм, Монголын допингийн эсрэг үндэсний журмыг илтэд зөрчсөн үйлдэл болсон.
Энэ үйлдлийг гардан хийсэн нь шинжилгээг авсан Допингийн эсрэг үндэсний төв, шинжилгээний захиалагч тал болох Хууль зүй дотоод хэргийн яаманд төвлөрсөн Бөхийн салбар хорооны дарга удирдлагууд бөгөөд тэд мэдээллийг хууль журмыг илтээр зөрчин сэтгүүлчдэд өгч идэвхтэйгээр тараалгаж байсанд маш их харамсч байна. Миний ойлгосноор ямар ч хариу ирээгүй байхад л ганцхан М.Бадарчийнх л ирээгүй гээд бичээд эхэлсэн. Наадмын өмнө бөхийн хүрээнд түрүү үзүүр бөхөөс допингийн зөрчил гаргуулж ч магадгүй гэсэн яриа явагдаж байсан нь дээрх явдалтай холбоотой ч юм болов уу гэсэн дүгнэлт гаргахаас аргагүй байна" гэж байв.
Зочин 2023-09-27 66.181.182.250
Хангай Бадарчид унаа биздээ. түүнийг хүүхэд шиг хаясанд гайхаж билээ.Уг нь Бадарч золигтоогүй бол Хангайн наадам болох байсан, бэлтгэл нь маш сайн байв. Би хаан юмуу Засаг ноён байсансан бол Хангай Бямба- Отгон хоёрыг барилдуулж шийдэх байлаа.
Зочин 2023-09-27 43.242.241.151
ЕР НЬ БҮТЭХГҮЙ ЮМ БАЙНА. ОДОО ЕРӨӨСӨӨ УЛСЫН ЦОЛТОЙ БӨХЧҮҮДЭЭ НААДМААС ХЭД ХОНОГИЙН ӨМНӨ ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛЧИЖ БАЙ. ТГД ДОПИНГ ИЛРЭЭГҮЙ БӨХЧҮҮДЭЭ Л НААДАМД БАРИЛДУУЛЖ БАЙ. АЙМГИЙН БОЛОН ТЭРНЭЭС ДООШ ЦОЛТОНГУУДЫГ ХАМРУУЛАХ ШААРДЛАГА БХГҮЙ.
Зочин№ 2023-09-27 43.242.241.151
ТЭГЭЭД БАС АЙМГИЙН ЦОЛТОЙ БӨХЧҮҮД ЦОЛ АВБАЛ ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛААД ХЭРЭВ ИЛЭРВЭЛ БҮХ НАСААР НЬ БАРИЛДАХ ЭРХИЙГ НЬ ХАСНА ГЭДЭГ ДҮРЭМТЭЙ БОЛЧИХ.
зочин 2023-09-27 66.181.166.196
Баахан бай шагналд булуулаад насаараа идэх юм аа хийчихсэн хүнд тэр цолны хэрэг ч гэж юу байх, ноцолдож биеэ зовоох ч хэрэг юу байх, одоо тэгээд арбитрын шүүх энэ тэр гээд л ширэн нүүрлээд хэвтээд байхад болно ш дээ, зүй нь энд залилангийн зүйл ангиар эрүү үүсгэж ял өгөх хэрэгтэй юм даа, төр түмнийг бүгдийг нь залилчихаж байгаа хэрэг ш дээ
иргэн 2023-09-27 202.55.191.194
ингэж төр ард түмнээр тоглуулж байхаар үндэсний бөхөө сайхан энгийн сонирхолтой бөгөөд шуналгүй болгочихийлдоо
Зочин 2023-09-27 66.181.190.210
Допинг хэрэглэхийг нь зөвшөөрвөл амар юм биш үү.
Зочин 2023-09-27 103.57.95.50
мөнгө төгрөгийнь хурааж улсад буцаан өө г өө х буюу эсвэл түрүүлсэн бөхөд өгөх х эх рнгтэй шүү
Зочин 2023-09-27 213.87.158.18
>>>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k
Зочин 2023-09-27 66.181.185.24
Энэ их өндөр бай шагнал гээд хүнийг алж байна дөө нэг өдрийн хаан байсан нь дээр гэх нөхдүүд олон шүүдээ
Зочин 2023-09-27 66.181.160.84
Тэр их шагналын төлөө энэ зэргийн шийтгэл ч яамайл байна дөө … Ирэх жил хэн нь допингдож түрүүлэх юм болдоо… Ер нь бай шагналыг нь допингийн хариу гарсны дараа олгож баймаар юм байна дөө
Zochin 2023-09-27 69.158.246.44
TIIM, DAVAANUUDYG N XARAARAI !
YAMARCH BAYAR BAYSALGUI, NUURIIN XUVIRALGUI !!! ROBOT SHIG???
Zochin 2023-09-27 69.158.246.44
NEEREE NUD N GULREED ROBOT SHIG BAISAN SHUU!!!
Zochin 2023-09-27 69.158.246.44
ERUUGIIN SHIITGEL XUURAN MEXELSEN. XEDEN JIL SHORON BE???
Монгол 2023-09-27 66.181.189.237
цол яах вэ
харин түүнд өгсөн автомашин, орон сууц, олон мал сүрэг яах вэ
буцааж авч чадах уу яах вэ
Түүх ч 2023-09-27 66.181.183.202
За даа тэр шагнал магналаа өгсөн нутгийн ард нь авна уу байна уу тэд л мэднэ дээ, харин төр өгсөн цолоо буцааж авах нь төрийн асуудал хууль журам юм байлгүй дээ, бөхөө хүндэлдэг үздэг монголчууд допинг гэж сүүлийн үед шуурах боллоо, морины зурхай бас дүүрэн зүү шпириц байдаг гэсэн үнэн бол морьд маань мөн цул допинг доо.
Зочин 2023-09-27 203.169.50.236
naadmiin daraagiin naadam uu tee tsaasan deer
Зочин 2023-09-27 202.126.89.46
Бадарчийн хохироох бус Монголыг хохироож байна.. Баларчийн нэр хүнд Алдаршина.
Зочин 2023-09-27 59.153.87.41
А.Сүхбатад унасан бөхчүүдийн цолыг нөхөж олго.
Зочин 2023-09-27 124.158.107.35
4 жирд Өвөрмонголд очоод барилдчихна байр машин бас бус шагналуудтайгаа бурзайчихын бишүү
Зочин 2023-09-27 202.126.89.208
авсан бай шагналуудаа өгөөрэй луйварчаан
Энэ бол хууран мэхлэх гэмт хэрэг шүү
Харж л байгаарай өгөхгүй гээд гүрийнэ. Бөхчүүд тийм л бдаг
Бөх хулгайч хоёртой наймаа бүү хий гэж мэдэх үү малуудаа
Зочин 2023-09-27 202.126.90.45
Өмхий эргүү мал аачамтай хэн ч наймаа хийгээгүй хэн ч хохироогүй, Цус ойртсон т1 бна да чи
Зочин 2023-09-27 203.98.76.249
тэгээд уулнаас өнхрөөд байсан байна. одоо бол бөхийг нэг их мөнгөөр байлаад давраагаад байх хэрэггүй. хүнд ажилд хөөж гаргаж бай:
Зочин 2023-09-27 66.181.176.156
Түрүү үзүүр бөхийн бай шагнал хоёр ч том машин хоёр ч орон сууц за тэгээд мөнгө төгөрөг мал адуу гээд замаа алсаны учир шуналт бөхчүүд сэргээш хэргэлээд байна , урд нь хэрэглээд баригдаагүй юм байгаа учираас л тэр
иргэн 2023-09-27 202.131.227.82
ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭЭ ӨГӨХИЙГ МЭДСЭЭР БАЙЖ, ХЭН Ч НЭР ТӨРДӨӨ ЭЛДЭВ ЗҮЙЛ ЗҮҮЖ, ДОПИНГ ХЭРЭГЛЭНЭ ГЭЖ БАЙХГҮЙ ДЭЭ. ЯАХААРАА ҮЗҮҮР ТҮРҮҮ БӨХӨД ИНГЭЖ ХАЛДААД БАЙДАГ ЮМ БОЛ, ХЭН НЭГ ХЭСЭГ БҮЛЭГ ХҮМҮҮСИЙН ТОГЛОЛТ УУ
Зочин 2023-09-27 66.181.161.5
Аварга арслангууд нь дандаа допинготой байхад бусад нь ч гэсэн ялгаагүй л байгаа ш тээ. Одоо бусад тамирчид маань л битгий ОУ-д баригдчихаасай даа.
Зочин 2023-09-27 202.21.122.122
энэ допинг нь зөвшөөрөөд, Америкын нохой зодоон шиг шоу бизнес болгочихсон дээр
Зочин 2023-09-27 202.126.88.127
Сандруу туулай салтаандаа Баастай
Иргэн 2023-09-27 202.21.103.226
Олон улсын тэмцээн уралдаанд оролцдог тамирчид нь нуль допинг байхад монгол бөх нь тэр чигтээ допинг шүү дээ. Ойлгомжтой.
Олимп тив дэлхийн уралдаан тэмцээнд ч оролцох боломжгүй болж байхад, үндэсний бөхийн допингоосоо эхлээд хатуухан арга хэмжээ аваад, шагналу урамшуулалыг хурааж авдаг байх хэрэгтэй. Бөхөө гэж хүндэтгэн хүлээж авдаг ард түмний сэтгэлийг ингэж хуурч болохгүй.
зочин 2023-09-27 66.181.190.200
Өөрсдийгөө "бөх" гэж нэрлэгсэд эхлээд тахимаа өгч сураад барилдаж байвал яасан юм бэ? Допинг илэрсэн бол Ард олны өгсөн шагналыг буцааж өгдөг жудагтай байх хэрэгтэй шүү.
БАДАРЧ 2023-09-27 103.212.117.29
БӨХБИЛЭГТ ДЭВЖЭЭНИЙ ТЭРГҮҮЛЭГЧ Ж.МӨНХБАТ , Ж.ХАТАНБААТАР НАР АРЫГ ДААНА ГЭСЭН
Зочин 2023-09-27 122.201.25.112
Мөнхбат с** л хорлочихсон ш дээ. Манай дэвжээнийхэн бүгд мэднэ
зочин 2023-09-27 192.82.64.167
Допингтой бөх барилдуулж ард түмний цэнгэлийг хуурсан бөхийн холбоо, бөхийн салбар хорооныхонд хатуу хариуцлага тооцож байж энэ асуудал цэгцэрнэ
Зочин 2023-09-27 66.181.183.49
Зөвхөн Монгол л Ертөнцийн шившиг !!!
Допинг хэрэглээд тэр нь илрэхээх өөрийгөө зөвтгөж заргалддаг тэнэгүүд зөвхөн Монголд л байдаг ажээ !
лхагва очир 2023-09-27 66.181.160.122
харин тийм зөвхөн монголп л допинг илэрхээр шүүхэд хандаж зарга хийдэг тэнэгүүд амьдардаг. учир нь шүүх нь адгийн авилгачдынх болохоор л тэгдэш байх даа. Би 12 нд хамт бөх үзэж байсан хүмүүсдээ бадарч допингтой байх гэж рэлж байсан юм. тТэгэхэд тэд яалаа гэж давсандаа баярлаад хэн ч гүйж харайна шүү дээ гэхэд нь би гүйж харайхдаа бишээ хараа харц нь стадион дотор ямарч зүйл дээр онож тогтохгүй байна гэж байж билээ
Зочин 2023-09-27 202.55.188.110
ДОПИНГ ХЭРЭГЛЭСЭН АВАРГА СҮХБАТ, БАТСУУРЬ НАРЫН ТОЛГОЙГ НЬ ИЛЭЭД Л ӨНГӨРҮҮЛСЭН ШҮҮ ДЭЭ. ЯМРЫГ НЬ БОЛОХООР ТОЛГОЙГ НЬ ИЛЭЭД, ЯМРЫГ НЬ ДӨРВӨН ЖИЛЭЭР БАРИЛДАХ ЭРХИЙГ НЬ ХАСДАГ ЮМ БЭ? ЦААНААСАА ЗОРИУД САНААТАЙГААР, БҮЛЭГЛЭН ЗОРИОН БАЙГУУЛЖ Ч БГАА Ч ЮМ БИЛҮҮ ХЭН МЭДЛЭЭ!!!
Зочин 2023-09-27 122.201.25.112
Тэгвэл хохь чинь
Зочин 2023-09-27 82.135.30.192
Batsuurias ilersen bodis bol enenees hamaagui baga doosoor ilersen.
Базар 2023-09-27 202.126.88.124
Архангайнхан арчаагүй ээ, Увсыхан байсан бол улсаар нь худалдаад аваад ч болов аргалаад дарчих байхгүй юу.
Зочин 2023-09-27 124.158.126.132
Допинг хэрэглэж наадамд барилдахаа больчооч тэнэг бөхчүүдээ жил бүр л ийм мэдээ гарч байхын
Зочин 2023-09-27 198.16.66.101
бузараа бузар энэ бөхчүүд бүгд бузар
Иргэн 2023-09-27 59.153.113.57
Жилдээ ганцхан болдог үндэсний баяр наадмыг буснуиулж ахячмхаад ингэж гонгинохоосоо ичээч бузар чинь
зочин 2023-09-27 66.181.166.196
Бадарч одоо яагаад ч нэмэргүй болсон байх аа, зугээр 4 жилээр эрхээ хасуулаад, уйчлал гуйсан нь зөв болох байх, гүрийгээд нэмэргүй, арбитр энэ тэр гэж байж жилээ нэмүүлэх юм болно шүү
Бөх сонирхогч 2023-09-27 202.21.126.30
Энэ Бадарч ихээхэн жудаггүй нөхөр юм. Сэтгүүлчид олж мэдээд мэдээлэл трачихсан л юм байна. Гэхдээ тэр нь худал мэдээлэл байж балагт Бадарчийн нэр хүндийг гутаасангүй, үнэн болж батлагдлаа. Допинг илэрсэн нь батлагдаад байхад ард түмнээсээ, бөх сонирхогчдоосоо уучлалт гуйх байтугай ажлаа хийсэн албаныхантай шөргөөцөлдөж, хөлсний жудаггүй үнэний талд зогсдоггүй хуульчидтай хуйвалдаж спортын арбитр гэж ТББ-аар шийдвэр гаргуулах нь л дээ. Ичиж амьдармаар л байна Бадарчаа.
Зочин 2023-09-27 202.126.94.5
Допингийн холбоо буруутай шүү дээ.
Санаатай ч юмуу гэмээр, мэдээллээ алдаж бна, процессийн алдаа гаргаж бна.
Тэрнээс Бадарч нь бна уу Басу нь бна уу хамаагүй, допинг хэрэглэсэн хүнийг өмөөрөх гэсэнгүй
Зочин 2023-09-27 202.9.46.49
Тэнэг бөхчүүдээс болж улсаараа спортын хоригт орох нь. Одоо эднийг байранд нь тавих хэрэгтэй. Дахиад улсын наадамд оруулахгүй байсан ч яадгийн. Явдаг жорлонгууд, ертөнцийн шившиг
Зочин 2023-09-27 202.126.89.140
чамд хүү бүү төрөгдээ
Зочин 2023-09-27 188.162.254.73
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!
Зочин 2023-09-27 122.201.25.112
Ямаа гэхээр тэмээ гэдэг тэнэг гаруудаа
Зочин 2023-09-27 43.242.242.59
Ямар бодис хэрэглэсэн юм бэ. Зүгээр нэг эм уучихсан чинь ийм юм болоод байна уу. Учрыг нь сайн олох хэрэгтэй. Уул нь хүч оруулагч хэрэглэж барилдахаар хүн биш дээ. Би их эргэлзэж байна. Шинжилгээ авдагийг мэдсээр байж хэрэглэдэг юм байх даа. Тийм бол шал тэнэг хүн болж таарна
Зочин 2023-09-27 103.212.117.29
аспирин
Зочин 2023-09-27 76.64.79.218
Halh aimguudaas Hentii Arhangai geed aimguudaas naadamd buh turuulbel dopingtoi bh yum Ubs Hobd geed durbud aimguudaas buh turuulbel doping garahgui bgad bga ni sonin bnA
Зочин 2023-09-27 202.55.188.33
Харамсалтай л байна. Яг наадмаар бөхөө үзээд сайхан л наадсан. Араас нь ийм хэл ам дагахаар онцгүй л байна.
Допинг Бадарч 2023-09-27 66.181.188.108
6 жилээр хас. Хүмүүсийг хуурч их хэмжээний эдь мөнгө учир шүүхэд шилжүүл
Зочин 2023-09-27 66.181.161.162
Шууд хас.Түүнд олгосон шагнал урамшууллыг яах гэж байна?
Зочин 2023-09-27 168.188.153.208
Bayarlaj uhlee chi
иргэн 2023-09-27 59.153.84.210
шагнал урамшууллыг нь нутгынхан нь өгсөн юм, төрөөс шагнал аваагүй заа