Хуулийнхнаас гадна хулгайч нарыг тогтоодог нэг мөрдөгч Засгийн газарт суух болсон нь Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар юм. Өөртэй нь холбоотой асуудал хөндөгдөх бүрийд “Нүүрснээс төрсөн хулгайч нар миний эсрэг худал ташаа мэдээ цацаж байна” гэж няцаадаг. Гэхдээ тэрхүү хулгайчийнхаа нэрийг хэзээ ч нэрлэдэггүй. Түүндээ их хайртай юу, эсвэл өөрийг нь “өддөг” хулгайч угаасаа байдаггүй юу.
Хамгийн сүүлд л гэхэд тэрбээр өөрийн нүүр номондоо “Нүүрсний хулгайчид, тэднээс санхүүжигчид миний тухай хэсэг ярьж, бичиж, сэвцгээжээ. Би ч бүх төрлийн хулгайчдын хорхойтой “алтан” шүдэнд нь зуугдаад удаж байгаа гэдгээ ч сайн мэднэ. Бүү горьд. Хулгайчид, түүний дотор нүүрсний хулгайчид та нарын хууль, ёсыг уландаа гишгэж, бурууг зөв болгож, зөвийг буруу болгох “мунаг” хүсэл чинь бүтэхгүй гэдгийг хэлье. Хулгайчдын бохир мөнгөөр үзэл бодол, сэтгэл зүйгээ залуулдаг нь монголчууд биш” гэж “жиргэв”.
Өнгөрсөн онд Авлигатай тэмцэх газар /АТГ/ нүүрсний хэргийг шалгаад нэр бүхий 17 улстөрчийг зарласан. Гэхдээ шалгалтын шатанд зарим улстөрч нь нүүрсний хэргээс мултарсан бол зарим улстөрч нэмэгдсэн. Тиймээс тэр олон нүүрсний хулгайч нараас хэн нь сайд Ч.Хүрэлбаатарын эсрэг худал ташаа мэдээ тарааж, олон нийтийг буруу мэдээллээр хангаж, тархи угааж байна вэ гэдгийг олон нийт мэдэхийг хүсч байна. Тиймээс нүүрсний хулгайчийнхаа нэрийг зарлачих аа, Ч.Хүрэлбаатар сайд аа.
Г.ХОРОЛ
Зочин 2023-09-27 139.5.217.70
өөрийнх нь тухай олон нийтээр ярьж бичигдэж бгаа зүйл ээ шалгуулж цэцэгчихээд албан тушаал хаш
Зочин 2023-09-27 107.77.236.77
Ёстой үл бүтэх амьтан.
Зочин 2023-09-27 213.87.158.18
= Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k
harhun 2023-09-27 202.21.107.4
ooroo hulgaich bizdee ? Hotgor shanagiin nuursnii ord ard tumniih bh yostoi shuudee
Зочин 2023-09-27 66.181.190.238
бас нэг нямдоржтон тодорч байгаа юм биш үү, увс хүмүүс бүгд ийм байдаг уу.
Зочин 2023-09-27 202.21.108.17
МАН ыг жинхэнэ шавартай хутгаж байгаа том авлигачдын нэг бол Шанаган тогоо. Энэ ЗГ т Шанаган тогоо, Бямбацогт, Түгжрэлийн Сайд зэрэг ямарч чадваргүй авлигачид нилээд байна.
Зочин 2023-09-27 188.162.254.73
хотгор шанагын уурхайгаар луйвар хийдэг байгуулаг бол Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан булгэм юм!!!!!
Зочин 2023-09-27 122.201.25.112
Энэ Хүрэлбаатарын талаар таатай сэтгэгдэлтэй хүн энэ сайтад алга. 2024 Увсад ирвэл гарахгүй болсон байна лээ. Цагтаа сэтгэгдэл бичигч би ч энэ хүний төлөө ах дүү анд нөхдтэйгээ муудаж явлаа.
Зочин 2023-09-27 103.57.95.235
Энэ хулгайчыг ЭТТ -н дансаар Хотгор шанагыг зарсан 10 сая $ оо авсан гээд Ганхуяг хэлээд байгаа юм биш үү. Нөгөө шударга Данх яасан , худлаа шүгэлдсэн үү
Зочин 2023-09-27 202.21.107.11
МАНайханы дотроос хамгийн төгсөрсөн мэргэжилийн хулгайч бол энэ луйварчин Энэ нөхрийг улс төрөөс зайлуулах хэрэгтэй
Зочин 2023-09-27 145.40.122.11
Хүрэлбаатар сайд самрын экспортыг цуцалсныхаа төлөө самрын мафиас олон сая долларын авлига авсан гэх
Зочин 2023-09-27 66.181.160.88
Энэ Хүрэлбаатар хульчгар хүн л дээ!! Харин Нямбаатар бол хажууд нь (жаахан хамаагүй ярьдаг боловч) зуудаг нохой л гэсэн үг
Зочин 2023-09-27 103.212.116.201
Богд уулын аманд Бямбацогт энэ 2 Хард сервис компаниар зөвшөөрөлгүй орон сууц бариулж байгаа.
Зочин 2023-09-27 124.158.64.125
Batlaga
Зочин 2023-09-27 124.158.64.125
Ajnain BatErdene l bizdee tailan mailan ni budilaantuulaad gai bolood bsan er ni tegeed hulgai gaarsan bsan ni bol unen shde
Иргэн 2023-09-27 122.201.19.99
Энэ бол мэргэжлийн хулгайч, Хотгор шанагын эзэн, Хятадуудтай шөнөөр бааранд уулздаг амьтан шүү
Зочин 2023-09-27 103.57.95.235
яагаад ер нь Монголын мөнгө санхүүгийн асуудлыг Чойжилсүрэн энэ 2 т хариуцуулаад байнаа. Увсын энэ гуйлагчингууд чинь нутгаасаа их ядуу ирдэгийн. Идэхийг ч харин ч нэг чадна шүү
зочин 2023-09-27 103.212.117.97
Сангийн саад байхдаа төсвийн хувиарлалт хийх үед Япон Улсад очиж үнэтэй ресторанд дайлуулж, хаалттай гольф клубт тоглож тансаглаж авлигадуулж байсан нөхөр байгам даа, болсон явдал шүү
Зочин 2023-09-27 66.181.188.108
Өөрөө нүүрсний хулгайч Хотгор шанагын хулгайч Хүрэлбаатарыг яагаад шоронд хийдэггүй юм бэ
Зочин 2023-09-27 103.212.116.139
Ч.Хүрэлбаатар мөнгөний үнэр авах л юм бол гараа дүрдэг хүн, тэгэхээр нүүрсний хулгайд өөрөө холбогдсон л байгаа.
Зочин 2023-09-27 202.126.89.26
Ямөр өөрийгөө хэлэлтэй бишдээ
Хулгайч 2023-09-27 202.55.188.113
Хулгайч хулгайчаа барагтай л бол барьж өгдөггүй… Гэхдээ би хулгайч биш гэж хэлсэн хүн хулгайч биш гэсэн үг бас биш.
зочин 2023-09-27 66.181.184.192
ХУЛГАЙЧ НАРЫГ ЯАХ УУ? ХҮҮХЭД ХӨГШЧҮҮЛИЙН ХАРАХ ОРЧИН, ХОРВООГИЙН НАРЫГ ХУЛГАЙЛЖ, ТАГЛАЖ БАРИЛГА БАРИХ
ГАЗАР ОЛГОДОГ, БАРИЛГА БАРИХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОДОГ АЛБАН ТУШААЛТНУУДЫГ НЭРЛҮҮЛМЭЭР, ЗАРЛУУЛМААР БАЙНА.
ТЭНГИС КИНОТЕАТРЫН ХОЙНО БАЙДАГ 2А БАЙРНЫ 5, 6-Р ОРЦНЫ ХҮҮХЭД ХӨГШЧҮҮД ХЭЗЭЭ Ч НАР ҮЗЭХГҮЙ БОЛЖ БАЙНА.
ТЭНГЭР БАГАНДСАН БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЖЭЭ. ЭНЭ ХУЛГАЙЧУУДЫГ НЭРЛЭЭЧ, ЗАРЛААЧ!!! ЧИХЭЛДҮҮЛЭЭД БАРИЛГА БАРЬЖ БАЙХАД ХОТЫН ДАРГА НҮДЭН БАЙЛАЙ, ЧИХЭН ДҮЛИЙ СУУЖ БАЙХ ЮМ.