Ч.Хүрэлбаатар сайд аа, хулгайчаа нэрлэчих!

Хуучирсан мэдээ: 2023.09.27-нд нийтлэгдсэн

Ч.Хүрэлбаатар сайд аа, хулгайчаа нэрлэчих!

Ч.Хүрэлбаатар сайд аа, хулгайчаа нэрлэчих!

Хуулийнхнаас гадна хулгайч нарыг тогтоодог нэг мөрдөгч Засгийн газарт суух болсон нь Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар юм. Өөртэй нь холбоотой асуудал хөндөгдөх бүрийд “Нүүрснээс төрсөн хулгайч нар миний эсрэг худал ташаа мэдээ цацаж байна” гэж няцаадаг. Гэхдээ тэрхүү хулгайчийнхаа нэрийг хэзээ ч нэрлэдэггүй. Түүндээ их хайртай юу, эсвэл өөрийг нь “өддөг” хулгайч угаасаа байдаггүй юу.

Хамгийн сүүлд л гэхэд тэрбээр өөрийн нүүр номондоо “Нүүрсний хулгайчид, тэднээс санхүүжигчид миний тухай хэсэг ярьж, бичиж, сэвцгээжээ. Би ч бүх төрлийн хулгайчдын хорхойтой “алтан” шүдэнд нь зуугдаад удаж байгаа гэдгээ ч сайн мэднэ. Бүү горьд. Хулгайчид, түүний дотор нүүрсний хулгайчид та нарын хууль, ёсыг уландаа гишгэж, бурууг зөв болгож, зөвийг буруу болгох “мунаг” хүсэл чинь бүтэхгүй гэдгийг хэлье. Хулгайчдын бохир мөнгөөр үзэл бодол, сэтгэл зүйгээ залуулдаг нь монголчууд биш” гэж “жиргэв”.

Өнгөрсөн онд Авлигатай тэмцэх газар /АТГ/ нүүрсний хэргийг шалгаад нэр бүхий 17 улстөрчийг зарласан. Гэхдээ шалгалтын шатанд зарим улстөрч нь нүүрсний хэргээс мултарсан бол зарим улстөрч нэмэгдсэн. Тиймээс тэр олон нүүрсний хулгайч нараас хэн нь сайд Ч.Хүрэлбаатарын эсрэг худал ташаа мэдээ тарааж, олон нийтийг буруу мэдээллээр хангаж, тархи угааж байна вэ гэдгийг олон нийт мэдэхийг хүсч байна. Тиймээс нүүрсний хулгайчийнхаа нэрийг зарлачих аа, Ч.Хүрэлбаатар сайд аа.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
6
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж