VS: Багш нарын цалинг 1000 доллар болгох боломжтой, боломжгүй

VS: Багш нарын цалинг 1000 доллар болгох боломжтой, боломжгүй

"Ньюс" агентлаг энэ удаагийн VS буландаа Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Мөнхбаатар нарын эсрэг тэсрэг байр суурийг онцлон хүргэж байна.


Д.Мөнхбаатар
Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга

-Бидний зүгээс есдүгээр сарын  11-нд салбарын хэлэлцээр эхлүүлэх тухай мэдэгдлийг Боловсрол, шинжлэх ухааны сайдад хүргүүлсэн. Мэдэгдлийн хугацаа аравдугаар сарын 3-нд дуусна. Хэрвээ энэ хугацаанд хариу өгөхгүй бол Дэлхийн багш нарын эрхийг хамгаалах өдөр буюу аравдугаар сарын 5-нд ажил хаяхаар төлөвлөөд байна.

Бид багшийн цалинг ойрын гурван жилд 1000 ам.долларт хүргэ гэдэг шаардлага тавьж байгаа. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд багшийн цалин 350 ам.долларт л хүргэсэн.

Боловсролын сайдын яриад байгаа 2.5 сая төгрөгийн цалинг олон жил багшилсан, олон нэмэгдлийг тултал авч байж л авна. Залуу багш нарын хувьд 1 сая 273 мянган төгрөгийн цалин  авч байгаа, ямар ч нэмэгдэлгүйгээр.

Анги удирдсаны нэмэгдэл гэж 120 мянган гаруй төгрөг авдаг.  Бид нар энийг хүүхдийн тоогоор уялдуулаад 1 хувиар олгодог байх шаардлага хүргүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, 20 хүүхэдтэй багш 20 хувийн нэмэгдэл, 60 хүүхэдтэй багш 60 хувийн нэмэгдэл авдаг болъё. Хөдөөгийн багш 20 хүүхэдтэй хэрнээ 10 хувийн нэмэгдэл авдаг, хотын багш 60 хүүхэдтэй хэрнээ 10 хувийн нэмэгдэл авдаг байж таарахгүй. цэцэрлэгийн багшид мөн анги удирдсаны нэмэгдэл олгох шаардлага байна.

Л.Энх-Амгалан
Боловсрол, шинжлэх ухааны сайд

-Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ гэдэг шүү дээ. Боловсролын салбарын ажилчдын цалин улсын төсөвт хязгаартай. Улсын төсвөөс нийт 19 их наяд төгрөгийг УИХ-аар баталдаг. Үүний тав орчим их наяд төгрөг нь цалин, тэтгэвэр байдаг. Энэ мөнгөнийн 1.1 их наяд нь зөвхөн боловсролы салбарын ажилтан буюу 93 мянган ажилтны цалингийн эх үүсвэр. Бид одоо ДНБ болон эдийн засгаа хэд дахин өсгөж байж асуудлаа шийдэхээс биш. Хэн дуртай нь гарч ирээд багш нарын цалинг 1000 ам.долларт хүргэнэ гээд болчих асуудал биш. Ийм ид шидтэй илбэчин байхгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-27 213.87.158.18

=== Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-09-27 202.126.90.123

сайдын зөв шүү. багш нар мэдлэгээ арвижуул, мэргэжлдээ чадварж, хүүхдийг сайн сурга, ёс зүйгээ дээшлүүл. үр дүнгээ гаргаж байж өндөр цалин нэх. юу ч хийхгүй, хүний хүүхдийг сургаагүй байж цалин хангамж нэхэж байхаар ичээрэй.

Avatar

иргэн 2023-09-27 202.131.227.82

ЦАЛИНГ ЖИЛ БҮРИЙН ИНФЛЯЦТАЙ УЯЛДУУЛАН НЭМЭЭД ЯВСАН БОЛ ИЙМ АСУУДАЛ БОЛОХГҮЙ Л БАЙСАН БОЛОВ УУ. ЕР НЬ ЦААШДАА ТӨРИЙН АЛБАНЫ АЖИЛЛАГСДЫН ЦАЛИНГ ЖИЛ БҮР ТОДОРХОЙ ХЭМЖЭЭГЭЭР НЭМЭГДҮҮЛЖ БАЙХААР ТӨСӨВТӨӨ ТУСГАЖ БАЙХ НЬ ЗҮЙТЭЙ БАЙХ ДАА.ИХ ХУРЛЫН ГИШҮҮД ЖИЛ БҮР ТОЙРОГТОО АЖИЛЛАХ НЭРЭЭР ХЭДЭН ТЭРБУМААР НЬ МӨНГӨ БАТЛУУЛДАГ. ТҮҮНИЙГЭЭ БОЛИХ НЬ ЗӨВ. УЛСЫН ТӨСВӨӨС НЭГДСЭН ЖУРМААР АСУУДЛЫГ ШИЙДЭЖ ЯВАХГҮЙ БОЛ 76 ХҮН ЮУНД ЗАРЦУУЛЖ БАЙГАА НЬ Ч МЭДЭГДЭХГҮЙ МӨНГӨ АЛГА БОЛООД БАЙХ ШИГ. ХЯНАЛТ ТАВИХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

зочин 2023-09-27 103.212.116.222

Энэ нөхөр байхгүй мөнгийг хаанаас яаж гаргаж багш нарын цалин нэмэх гаргалгаагаа хэлчих л дээ. Юманд чинь хэмжээ хязгаар гэж байдагийн.

Avatar

zochin 2023-09-27 59.153.113.44

Багш нарын нэр барьж байгаа болон ажил хаях гэж байгаа энэ нөхдүүд бол арай л биш байна шүү. Багш нар бараг өдрийн тал ажиллаж, нэг зүйлээр өдөржин ярина. энэ ажлын ачааалал биш шүү дээ.Цалин ч Үр дүнгээрээ харьцангуй нэмэгдсэн байгаа . Энэ ажил хаях гээд байгаа нөхдүүд нь муу үр дүнтэй муу багш нар юм байхоо. Харин хажууд нь эмч , төрийн албан хаагчид бол үнэхээр хүнд ажилтай байгаа.

Avatar

Нэргүй 2023-09-27 103.57.92.105

Төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад 36 сарын цалин авдаг. Үүнийгээ болиулж одоо авч байгаа цалингийн өсгөх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-09-27 66.181.160.88

1000$ болголоо гэхэд энэ цалиндаа дүйцэх хэмжээний багш бий билүү??? 1990 оноос өмнөх үеийн багш нар бол үнэхээр чин сэтгэлээсээ хүүхдэд юм сургах гэж махран зүтгэдэг хүмүүжилтэй хүмүүс байсан, тэдний боловсрол одоогийн программтай харьцуулахад хоцрогдсон байж болох боловч сэтгэл, зүтгэл нь 1000$-т дүйцэх хүмүүс байж дээ?!!

Avatar

Нэргүй 2023-09-27 43.242.242.59

Сайд үэнэ зөв хэлжээ. Улсын санд мөнгө байхгүй байхад яаж цалингий нь нэмэх юм бэ. Тэгээд бүр сар бүр 3,сая 450 мянган төгрөгийн цалин авч байх юм гэнээ. Гэтэл амь эрсдсэн хүнд ажил хийдэг эмнэлэгийн сувилагч асрагч, цагдаа, онцгойгийнхон тийм цалин авдаггүй. Улс төрчдийн хатгаасаар төр засгийг шантаажилж улс оронд тогтворгүй байдал үүсгэх гэсэн эцсийн зорилготой гэдэг нь тодорхой байна. Айл өрх чинь мөнгөнийхөө хирээр л хэрэгцээтэй юмаа авдаг биз дээ багш нараа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж