Хятад илүүрхсэн ч О.Тулга дебют тоглолтдоо гялалзав

Ханжоу-2022

Хятад илүүрхсэн ч О.Тулга дебют тоглолтдоо гялалзав

Хятад илүүрхсэн ч О.Тулга дебют тоглолтдоо гялалзав

Ханжоугийн Азийн наадмын сагсан бөмбөгийн тэмцээн үргэлжилж байна. 25 хүртэлх насны залуучуудаар бүрэлдэхүүнээ шинэчилсэн шигшээ баг эхний тоглолтоо талбайн эзэн орон Хятадын эсрэг хийв. Саяхан болж өнгөрсөн дэлхийн аваргад оролцсон тамирчдаар бүрэлдэхүүний цөмийг бүрэлдүүлсэн Хятадын шигшээ баг энэхүү тоглолт 89-50 гэсэн харьцаатай ялалт байгууллаа.

Тоглолтын эхлэлийг Монголын шигшээ баг санасныг бодвол тун сайн тавьж, эхний хагаст эн тэнцүү өрсөлдөөнийг үзүүлсэн. Багийн дундаж өндөр нь хоёр метр Хятадын эсрэг Монголын будагтай талбайн тоглогчид алдааны асуудалд орсон.

Гуравдугаар үеэс Хятадын шигшээ багийн хамгаалалт чангарч, Монголын урд шугамынхан бөмбгөө алдаж эхлэв. Энэ нь ч эзэн орон оноо илүү гарах шалтгаан байсан. Завсарлагааны дараа Монголын шигшээ багийн хамгаалалт, довтолгоо бүхэлдээ унаж, оноо авах улам хэцүү болов. Энэ үед Японд сагсан бөмбөгийн боловсрол эзэмшиж, шигшээ багийнхаа дебютыг хийсэн О.Тулга гэх 20 настай залуу тодорч, Монголын баг найман оноо дараалан авснаар бага ч гэсэн хугацаанд амьсгаа авах боломж бүрдэв. Харамсалтай нь, Хятадын шигшээ хүнд байдлаас хурдан гарч, давуу тал болох өндрөө ашиглан будагтай талбайд илт илүүрхсээр энэ удаагийн тоглолт өндөрлөлөө.

Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг маргааш/2023.09.27/ хэсгийн эхний тоглолтоо Хятадын эсрэг хийх бол эрэгтэй шигшээ баг нөгөөдөр Хонг Конгийн эсрэг тоглоно.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Э.ХАРЦАГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-09-26 71.239.25.243

Mongoldoo neg ih tom oduud tseejee deldeed NBA giin analiz s*****g garuud hujaad ochood hen be gedgee medersen bol boloo.Yahav namhan nuruund n taarsan taktik bolovsruulj chadaagui dasgaljuulagch n gol aldaa.Deer n manaihan ehneesee l bumbug barih atgah tehnik muutai yumuu dandaa bumbuguu bulaalgana anarhan tasluulna.Namhan humuus 3 onoonii shideltei saijruul.tehgui bol olon ulsad onigo s****a.

Avatar

Зочин 2023-09-26 203.98.77.101

Манайх бол хятадыг будаа болгоно штэ бид чингисын удамын хүмүүн тул мөнхийн цээжээ дэлдэж ялж байх болно ура ура

Avatar

Зочин 2023-09-26 124.158.107.35

сайн багтай тоглож байж сайжирна шидэлт сайн давтмаар байна торгуулийн шидэлт 3 онооны шидэлт нооль байншт

Avatar

Баяр хүргие 2023-09-26 66.181.183.26

Овоошдээ. Манай тамирчид ийм цөөхөн хүн амаас тодророод шороон түмэн хүнтнй бар улстай тэмцэлдээд медаль зуугаад л ирдэг ю даа. Ёстой Чингис хааны үр садын шийр заадаг шүү. Тамтирчиддаа халуун баяр хүргие ээ

Avatar

Зочин 2023-09-26 66.181.168.8

хүн ам огт хамаагүй ээ манайхаас цөөхөн хүн амтай улсууд дэлхийн аваргын хагас шигшээд тоглоод байгаа биздээ. Гол нь манайхны тархи нь олгой юм билээ. Сэтгэл зүйн бэлтгэл байхгүй. Дасгалжуулагч багтаа зөвлөгөө өгөхөөс багийн тоглогч нар нэгнээ тэг ингэ гээд байна уу бусад улсынх. Манайх бол хэдэн ч дасгалжуулагч байгаа юм бүү мэд.

Avatar

Зочин 2023-09-26 66.181.179.242

Алсын шидэлтээ сайн бэлтгэиээр б. Бэлтгэл дутуу хийх юм. Сайн бэлдвэл боломж харагдаж б.

Avatar

Хангалтгүй 2023-09-26 139.5.216.240

Ядаж 3 онооны шидэлтийг 30% гүйцэтгэлтэй хийж байх. Дамжуулалтын алдаа их гаргаж бөмбөгаа амархан булаалгах юм. Анхан шатны сургалт дадлагажилт хангалтгүй

Avatar

Онигоо 2023-09-26 139.5.217.137

Зүгээр л Монголдоо хоорондоо тоглож бай!!! Ониго шааж бна лээ ямарч ур чадвар бгүй!!!

Avatar

магтаад яахав дээ. 2023-09-26 103.161.242.160

ядаж торгуулийн шидэлтээ оруулдаг болоосой. манайх ч жацага байлэээ дээ. хууралт залалт энэ тэр бол нойлоо.

Avatar

Зочин 2023-09-26 202.9.40.232

Адилхан л Ази тивийн тамирчид. гэтэл тэд 20 см илүү өндөр, будагтай талбайд илүүрхэж оноо их авсан. Шигшээ багийн тамирчдадаа илүү их анхаарал тавимаар юм. дарга,даамлууд мөнгө идээд байлгүй тамирчдад зориул! 2м өндөр том биетэй Австралын багийг хожиж чадаж л бсн.алдаа нь:Дасгалжуулагчид муу, тамирчид сэтгэл зүй, ур чадвар сул байна, байнга л оноо алдана /торгуулийн шидэлт!!!/ арай ч дээ хожиж бодох л байсан

Avatar

Зочин 2023-09-26 213.87.154.218

Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж