Монголын 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ өнөөдөр/2023.09.26/ Азийн наадмын эхний тоглолтоо хийлээ. Йорданы эсрэг хийсэн энэхүү тоглолтод Монголын 17-13 гэсэн харьцаатай эхний ялалтаа байгуулав.
Тоглолтын эхлэлд Б.Сүхбатын довтолгоонууд амжилттай болж, багтаа тэргүүллийг авчирсан. Гэвч тоглолтын дунд үед Йорданы тоглолт сэргэн тооны харьцааг тэнцүүлсэн. Энэ үед М.Өлзий-Орших болон Л.Авирмэд нар багаа сэргээсэн. Мөн Ц.Батзаяагийн будагтай талбайн хамгаалалт, самбараас бөмбөг авалтыг онцлох хэрэгтэй.
Ийнхүү Монголын 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд наадмаа хожлоор эхлүүллээ. Маргааш Монголын эрэгтэй шигшээ баг Тайванийн эсрэг тоглох бол эмэгтэй шигшээ баг Йорданы эсрэг тус тус тоглоно.
Холбоотой мэдээ