Хагас коксын санхүүжилт бондын зөвшөөрөл дээр гацав уу?

Хуучирсан мэдээ: 2023.09.27-нд нийтлэгдсэн

Хагас коксын санхүүжилт бондын зөвшөөрөл дээр гацав уу?

Хагас коксын санхүүжилт бондын зөвшөөрөл дээр гацав уу?

Энэ жил Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд хагас кокс түлшийг гурван бүсэд туршина. Гэвч өвөл хаяанд ирсэн энэ цаг үед нийслэлийнхэн яаралтай тендер зарласан бөгөөд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах болоод байгаа юм. Тодруулбал, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Нисэх, Яармагийн орчим, Налайх дүүрэг болон Дархан-Уул аймгийн гэр хорооллын 26,825 айл өрхөд 2023 оны арванхоёрдугаар сарын 15-наас хагас коксон шахмал түлшийг асаагчийн хамт нийлүүлэх компанийг сонгон шалгаруулах шаардлага үүсээд буй.

Дээрх дөрвөн байршлын айл өрхүүдийг хагас коксон шахмал түлшээр хангахад 32 тэрбум төгрөг зарцуулна гэсэн үг. Уг мөнгийг Нийслэлийн бондоос шийдвэрлэнэ. Одоогийн байдлаар бонд гаргахад Монголбанкнаас зөвшөөрөл хүлээгдэж байгаа аж.

Тухайлбал, нийслэлээс Монголбанкид бонд гаргах хүсэлт тавьсан. Энэ дагуу Монголбанкнаас Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журамд өөрчлөлт оруулах аж. Өөрчлөлт оруулах журамтай албаныхан танилцжээ. Өөрөөр хэлбэл, орон нутгийн бонд учраас журамд өөрчлөлт оруулах болсон талаар Монголбанкны эх сурвалж мэдээллээ.

Эргэн сануулбал, энэ сарын 8-ны өдөр Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хагас коксон шахмал түлш үйлдвэрлэж, нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд нийлүүлэх ажлын хүрээнд шахмал түлшний үндсэн түүхий эд болох хагас кокс болон асаагч худалдан авахаар тендер зарлажээ. Тендерийн төсөвт өртөг 31 тэрбум 914 сая төгрөг байх юм.

Худалдан авалтыг нийслэлийн төсвөөс гаргана. Энэ талаар Эрчим хүчний яамнаас тодруулахад “Нийслэлээс тендер зарласан. Тендер 30 хоногийн хугацаатай” гэсэн мэдээллийг өгсөн юм. Нийслэлийн зүгээс Монголбанктай холбоотой зөвшөөрөл гарахыг хүлээж байна” гэх хариултыг өгсөн юм. Иймд, бондын асуудал удахгүй шийдэгдсэнээр хагас кокс түлшний санхүүжилт орж ирэх юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж