Багш нар цалингаа 1000 ам.долларт хүргэхийг шаардаж, ажил хаялт зарлахаа мэдэгдсэн. Ингэхдээ үндсэн цалинг 1000 ам.долларт хүргэх ёстой гэдэг асуудлыг хөндөж тавьж буй. Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас багш нарын цалинг гүйцэтгэлийнх нь үнэлгээгээр тооцож олгодог болсноор чанарын ахиц гарч байна гэж мэдэгдлээ. Цалинг гүйцэтгэлийн үнэлгээгээр бодож олгох аргачлалыг 2022 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм байна.
Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.ГАНБАТ:
-Багшийн ажлыг дөрвөн шалгуур, 13 үзүүлэлтээр үнэлж байгаа. Тодруулбал, багшийн үндсэн хийж хэрэгжүүлэх ёстой ажлыг дөрвөн шалгуур, 13 үзүүлэлтээр багцалж, харилцаж байгаа субьектын оролцоотойгоор үр дүнг нь тооцож гаргаж байгаа. Өнгөрсөн онтой харьцуулахад, суралцагчдын сурлагын амжилт, багшийн мэргэжлийн ахиц, улсын хэмжээний дундаж үнэлгээ бүх шалгуур өссөн.
Энэ жил бүх аймаг, улсын сургуулиудын дундаж их, бага хэмжээгээр өнгөрсөн жилийнхээс ахисан үзүүлэлт гарсан нь үр дүнгээ өгч байна гэсэн статистик харагдаж байгаа.
Мөн өнгөрсөн жил нийт багш нараас 41.9 хувь нь цалин дээрээ нэмж урамшуулал авч байсан бол өнөө жил 51.7 хувь нь урамшуулал авахаар байгаа. Жил бүр урамшуулал авах багш нарын тоо өсөхөөр байгаа гэлээ.

ө 2023-09-26 122.201.23.75
Төрийн албаныхан угаасаа ядуу амьдрах ёстой ш дээ
Зочин 2023-09-26 213.87.154.218
~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k
Зочин 2023-09-26 202.131.238.26
Худлаа цаас, цагийн гарз, хичээл заадаг бүх хүүхдүүд, тэдний эцэг эхээр өөртөө дүн тавиул гэдэг тэнэг шаардлагаа болих хэрэгтэй.
б 2023-09-26 59.153.113.54
хаа газар байдаг л үнэлгээ ш дээ. Тэгэхгүй бол өөрийгөө үнэлэх болон удирдлагаар үнэлүүлэх нь өрөөсгөл ш дээ. Асуудалтай багш л үнэлгээнээс нь хасагдаад боож үхэх нь л дээ.
Зочин 2023-09-26 66.181.161.7
шалгалтын сэдэв буруу байхад багшийг яаж үнэлээд байна сэргэлэн мөн удирдлагад нүүр өгч гүйдэг хүн урамшуулал авч байгаа шүү