Гаднах төрхөө өөрчилж, БНХАУ-д саатуулагдсан Ш.Раднаасэдийн туслах гэх Д.Наранхүүг галт тэргээр өнөөдөр /2023.09.26/ 16.00 цагаас Монголд авчрах талаар бид мэдээлсэн.
Энэ талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар хэлэхдээ “Иргэн Д.Наранхүү гэдэг хүнтэй холбоотой асуудлаар бид өнгөрсөн тавдугаар сараас эхлэн Хятадын талтай мэдээлэл солилцсон. Хариу ирэхдээ “энэ хүн манай хилээр гарсан чигтэй байна” гэсэн. Сүүлд 14 хоногийн өмнө “энэ хүн хилээр орж ирэх үед нь саатууллаа, хурууны хээ болон бусад биометр Д.Наранхүү гэсэн хүн мөн байна, шилжүүлж өгье” гэдэг асуудал яригдсан. Өнөөдөр 16.00 цагийн орчимд Эрээн-Замын–Үүдийн авто замын боомтоор АТГ-ынханд шилжүүлж өгөх гэж байна. Өнгөрсөн долоо хоногт би БНХАУ-д ажиллалаа. “Шувуу” ажиллагааны хүрээнд оргон зайлсан иргэдийнхээ дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн. Мөн дээрээс нь нүүрсний хэрэгтэй холбоотой эрх зүйн туслалцааг хүссэн. Нүүрсний хэрэгтэй холбоотой тоо баримтад Хятадын талаас “удахгүй хариу өгье, нэлээд мэдээлэл цуглуулаад өгөхөөр болж байгаа” гэсэн. Мөн БНХАУ-д ял эдэлж байгаа зургаан хүнийг энэ долоо хоногт манай талд шилжүүлж өгөхөөр болж байна. Энэ хүмүүсийг Хөх хотын агаарын боомтоор хүлээж авахаар онгоцны төлбөрийг шилжүүлсэн. Ирэхээр нь харьяа дүүргийн шүүхэд шилжүүлнэ. Мөн нэмээд 12 хүний асуудлаар Хятадын хууль зүйн сайдад хүсэлт тавилаа. Нийтдээ 18 хүн нутагтаа ял эдлэх хүсэлт тавьсан” гэлээ.
Түүнчлэн, нүүрсний хэрэгтэй холбогдуулан хянан шалгагч нар ажиллаж байгаа гэлээ. Энэ талаар “Нүүрсний сонголтой холбоотой хянан шалгагч нар ажилдаа орсон ажиллаж байна. Дөрвөн чиглэлээр хянагч нарыг ажиллуулж байна. Худалдан авалт, уурхайн олборлолт ашиглалт нүүрс тээврийн гэрээ, концесстой холбоотой асуудлаар. Энэ хүмүүс өнөөдөр түр хорооны нэрийн өмнөөс холбогдох байгууллага руу тодорхой баримт сэлт гаргахаар байна. Ирэх долоо хоногоос шинжээч томилно. Б.Ганхуяг нарыг сонсголд оролцуулахад буруу юм байхгүй” гэсэн юм.
IQ ondortei hvn 2023-09-26 66.181.161.55
songuuliin daraa mani hvn yl awah l bh da. ayursaihan shig
Нэргүй 2023-09-26 219.74.106.60
раднаасэд,Аюулсайханаар дуусахгүй.Одоо байгаа сайд дарга нар томчууд бол бүр тасарчихсан эрх мэдэлтэй том том хулгайч нар нь үлдчихсэн шахаа хулгайгаа хийсээр л байгаа.Нөгөө ЦС байхгүй шүү.тог тасраад л хамаг $¥£ гадагшаа өгсөөр л бнаа.малнуудааа
Нэргүй 2023-09-26 219.74.106.60
Хятадуудын гарт л ороод явчихлаа шүү.муу ер.
Нэргүй 2023-09-26 66.181.160.88
Нямбаатар хүү шантарч болохгүй шүү!!! Хулгайчууд олуулаа, ялд унах дээрээ тулахаар цаадуул чинь юу ч хийхээс буцахгүй шүү!!!
Нэргүй 2023-09-26 66.181.180.226
uridniih n mes zasl hiilgeed yamar bolson haritsuulsan zurgiig n taviarai
иргэн.. 2023-09-26 202.21.108.5
МАН намынхан гэдэс гэдэсэндээ хөл өө жийж эхэллээ…..ЗГ ын ХЭГ дэд дарга Батбаатар гэдэг нь гэр бүл олонтой….Хамаатан болон хамсаатан хоноглодог хүмүүстэй НИСЭХ МИАТ….г.м олон газрын хөрөнгийг мэддэг болжээ… Тэр олон Ах ДҮҮГ нь Танил охидыг нь ажлаас нь хөөж ТӨРИЙН АЛБЫГ цэвэрлээч ээ…ХОРМОЙ хотны хүмүүсийг зайлуулж Төрийг цэвэрлээч ..МАН ыхан ..МАН д С.Баяр шиг бас ХОРМОЙН ДОНТОЙ нэг нөхөр байга юм байна олон хүнд халдах вий дээ…Энэ Ариун явдал мөн үү….
Нэргүй 2023-09-26 213.87.154.218
Харуулах боломжгүй.
Нэргүй 2023-09-26 66.181.177.50
дайчин эр шүү амжилт
Нэргүй 2023-09-26 139.5.217.139
РАДНААСЭДИЙН БҮЛЭГ ХУЛГАЙЧ ИЛЭРЧ БАЙГАА ЮМ УУ ЭНЭ АРД НЭРТЭЙ НАМ НУЛЬ ХУЛГАЙЧУУД ҮҮРЛЭЧИХСЭН АЙН
Нэргүй 2023-09-26 202.9.41.13
Энэ эрчээрээ сайн ажиллаарай.
Монгол 2023-09-26 202.55.191.194
Засаг сайн ажиллаж байгаа шүү, амжилт хүсье
Нэргүй 2023-09-26 66.181.178.21
Бас тэр оймсондоо доллор нуудаг гулгайч чинь Раднаасэдийн анги хамштээ
Нэргүй 2023-09-26 202.126.88.64
хууль зүйн сайд хулгайчийг нэрлэдэггүй бас баривчилдаггүй юм. цагдаа прокурор шүүх шийддэг бөгөөд ээлжит шоу энэ нь даварсаар хүнийг хуульгүй буудаж эхлэнэ шүү. Бас ямар ч тогтоолгүй хүнийг шоронд хийх болно. эрхэм малууд аа!!!
Нэргүй 2023-09-26 66.181.190.233
Зөв