Ханжоугийн Азийн наадмын туялзуур сэлэмний тэмцээн үргэлжилж байна. Өнөөдөр/2023.09.26/ хүнд сэлэмний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн тэмцээн боллоо. Монгол Улсаа төлөөлөн Б.Хаш-Эрдэнэ болон Ц.Жигжигдсүрэн нар өрсөлдсөн.
Тэмцээний нэгдүгээр хэсэгт багтсан Б.Хаш-Эрдэнэ нийт зургаан тоглолт хийснээс Йорданы Ияд Оде, Пакистаны Мужадед Аван нарыг ялж, хоёр хожил, гурван хожигдолтой болсон юм.Харин хоёрдугаар хэсэгт багтсан Ц.Жигжидсүрэн зургаан тоглолтоос ялалт авч чадалгүй тэмцээнээ өндөрлүүлсэн.
Улмаар нийт таван хэсгийн үр дүнг нэгтгэн Б.Хаш-Эрдэнэ дараагийн шатанд шалгарах эсэхийг шийдэв. Нийт 32 тамирчнаас 25 нь цааш шалгарсан бөгөөд 23-26 дугаар байрын тамирчдын хожил, хожигдол тэнцэж улмаар оноо тоолоход Б.Хаш-Эрдэнэ -9 оноотой 26 дугаар байрт шалгарч түүний өмнө -6 оноотой Иракийн Аббас Абдулвахид Мохсин шалгарч, хасагдах шатанд шалгарав.