Л.Энх-Амгалан сайд багш нарыг хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гэв

Хуучирсан мэдээ: 2023.09.26-нд нийтлэгдсэн

Л.Энх-Амгалан сайд багш нарыг хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гэв

Л.Энх-Амгалан сайд багш нарыг хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гэв

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр /2023.09.26/ багш нарын цалинг 1000 ам.доллар болгох тал дээр байр сууриа илэрхийлэв. Тэрбээр "Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ гэдэг шүү дээ. Боловсролын салбарын ажилчдын цалин улсын төсөвт хязгаартай. Улсын төсвөөс нийт 19 их наяд төгрөгийг УИХ-аар баталдаг. Үүний тав орчим их наяд төгрөг нь цалин, тэтгэвэр байдаг. Энэ мөнгөнийн 1.1 их наяд нь зөвхөн боловсролы салбарын ажилтан буюу 93 мянган ажилтны цалингийн эх үүсвэр. Бид одоо ДНБ болон эдийн засгаа хэд дахин өсгөж байж асуудлаа шийдэхээс биш. Хэн дуртай нь гарч ирээд багш нарын цалинг 1000 ам.долларт хүргэнэ гээд болчих асуудал биш. Ийм ид шидтэй илбэчин байхгүй" гэдэг хариултыг өглөө.

Багшийн цалинг 1000 ам.долларт хүргэхийг шаардаж, ирэх аравдугаар сарын 5-нд багш нар ажил хаяхаар болсон талаар өчигдөр Монголын багш нарын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлэл хийсэн. Ажил хаялтад одоогоор 160 гаруй сургууль нэгдээд байгааг багш нар хэлж байв. Эдгээр ажил хаялтад нэгдсэн сургуулийн 30 гаруй нь нийслэлийнх бол бусад нь орон нутгийн сургуулиуд юм гэдгийг тэд тодотгосон юм.

Энэ үеэр Монголын багш нарын Үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн н.Мөнхбаатар ярихдаа "Бидний зүгээс есдүгээр сарын  11-нд салбарын хэлэлцээр эхлүүлэх тухай мэдэгдлийг Боловсрол, шинжлэх ухааны сайдад хүргүүлсэн. Мэдэгдлийн хугацаа аравдугаар сарын 3-нд дуусна. Хэрвээ энэ хугацаанд хариу өгөхгүй бол Дэлхийн багш нарын эрхийг хамгаалах өдөр буюу аравдугаар сарын 5-нд ажил хаяхаар төлөвлөөд байна.

Бид багшийн цалинг ойрын гурван жилд 1000 ам.долларт хүргэ гэдэг шаардлага тавьж байгаа. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд багшийн цалин 350 ам.долларт л хүргэсэн.

Боловсролын сайдын яриад байгаа 2.5 сая төгрөгийн цалинг олон жил багшилсан, олон нэмэгдлийг тултал авч байж л авна. Залуу багш нарын хувьд 1 сая 273 мянган төгрөгийн цалин  авч байгаа, ямар ч нэмэгдэлгүйгээр. Анги удирдсаны нэмэгдэл гэж 120 мянган гаруй төгрөг авдаг.  Бид нар энийг хүүхдийн тоогоор уялдуулаад 1 хувиар олгодог байх шаардлага хүргүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, 20 хүүхэдтэй багш 20 хувийн нэмэгдэл, 60 хүүхэдтэй багш 60 хувийн нэмэгдэл авдаг болъё. Хөдөөгийн багш 20 хүүхэдтэй хэрнээ 10 хувийн нэмэгдэл авдаг, хотын багш 60 хүүхэдтэй хэрнээ 10 хувийн нэмэгдэл авдаг байж таарахгүй. цэцэрлэгийн багшид мөн анги удирдсаны нэмэгдэл олгох шаардлага байна гэлээ. Боловсролын салбарын ачааны хүндийг үүрч явдаг манаач, тогооч нарын сарын цалин 750 мянган төгрөг. Энэ 750 мянгаар хүн шиг амьдрах ямар ч боломжгүй. Өрнөөс өрний хооронд амьдарч байна. Сургуульд жижүүр харуул олдохоо больсон. Багш нарын баяр гэж элдэв хурал зөвлөгөөн хийлгүй, одон мядаалаар хууралгүй цалинг нэмэх шаардлага байна" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
6
БурууБуруу
4
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж