Covid-19-өөс хойш гадаадын иргэдийг улсынхаа хилээр нэвтрүүлээгүй байсан Хойд Солонгос Даваа гаригаас эхлэн албан ёсоор хилээ нээв. Гадаадын иргэд Хойд Солонгост нэвтэрснийхээ дараа хоёр өдөр хорио цээрийн дэглэмд хамрагдана. Энэ талаар Хятадын "CCTV" мэдээлсэн боловч Хойд Солонгосын төрийн хэвлэлүүд хараахан мэдээлээгүй байна.
Хойд Солонгос цар тахлын эхэн үед тогтоосон хилийн хязгаарлалтаа аажим зөөлрүүлэх болсон. Тухайлбал, өнгөрсөн долдугаар сард Хятад, Оросын төлөөлөгчид тус улсад нэвтэрсэн. Улмаар өнгөрсөн сард хилийн чанад дахь хойд солонгос иргэдээ эх орондоо хүлээж авчээ. Хятадын хилийн Дандонг хотоос 1000 гаруй иргэн ирэх төлөвтэй байгааг өнгөрсөн сард мэдээлж байв.
Үүнээс гадна хойд солонгосчууд өөрсдөө ч бас хилийн дээс давцгаах болсон. Энэ сарын эхээр удирдагч Ким Жон Ун тэргүүтэй Хойд Солонгосын албаныхан ОХУ-ын Владивостокт айлчилсан. Мөн өнгөрсөн Ням гаригт Хятадын Ханжоу хотод нээгдсэн Азийн наадамд Хойд Солонгос улс тамирчдаа илгээжээ.
Эх сурвалж: YONHAP
Зочин 2023-09-26 66.181.161.126
manai ulsiin l*****n hulgaichidshig bish ene uls manai uls shig baylagtai bsan bol ard irged in jigd hugjij bgaa yag arab qatar ulshig hugjchihsun manaihiig hugjluuruu hol haychihsan gehdee manaihiig bodwol uursduu bvh ymaa hiideg geed bodhoor manaihaas ilvv ym bishvv manaih uls barag haanch hvrehgvi ym bna duu
Зочин 2023-09-26 213.87.154.218
~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k
Зочин 2023-09-26 202.126.90.21
Барууны хөрөнгөтнүүдийн дарамт шажалтад орж энэ олон жил гадаад бүх харилцаагаа таслуулан тусгаарлагдсан ч үл шантран,харгис хүчний эсрэг ганцаар сөрөн зогсож ,улс орноо хөгжүүлж хүчирхэгжүүлж чадаж байгаа гайхамшигт орон,
Зочин 2023-09-26 124.158.65.171
Тэнэгүүд ямар их байнаа. Одоо байтлаа Хойт Сологосыг гайхамшигтай орон гэнээ.