Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгийг санаачилгаар анх удаа соёл, урлагийн салбарын ажилтнуудын дунд "Шилдэг ажилтан" шалгаруулах болзолт уралдааныг гурван үе шаттайгаар зохион байгуулж, шилдгүүд шалгарлаа.
Шилдгээр Дорнод аймгийн ХДТ-ын жүжигчин Б.Батмөнх, Аймгийн төв Номын сангийн Хүүхдийн уншлагын танхимын номын санч М.Алимаа нар шалгарч, орон сууц худалдан авахад нь бодит дэмжлэгийг үзүүлж, тус бүр 20 сая төгрөгийн шагналыг гардуулан өгөв. Мөн амжилттай оролцсон дөрвөн оролцогчдыг тус бүр 1,000,000 төгрөгөөр шагнаж урамшуулсан юм.
Холбоотой мэдээ