ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг Үндэсний их баяр наадмын шөвгөрсөн бөхийн Б сорьцоос допинг илэрсэн талаар мэдээлэв. М.Бадарч өөрөө мэдэгдэл хийн Б сорьцоо шинжлүүлэх хүсэлтээ есдүгээр сарын 4-ний өгсөн юм. Нэгэнт допинг хэрэглэсэн нь батлагдсан учраас салбар хорооны хуралдаанаар уг асуудлыг шийдвэрлэх юм. П.Сайнзориг "Арбитрт хандсан гэх мэдээлэл бий. Гэхдээ ямар шалтгаанаар эрхээ сэргээлгэнэ гэж үзээд байгааг мэдэхгүй байна. Би сүүлийн хоёр жилийн турш энэ асуудлыг хариуцаж байгаа. Бүх дүрэм, журмыг өөрчилсөн. Өнөөдөр допингийн шинжилгээг хяналттай өгч байгаа. Хоёрдугаарт бусад эд зүйлс авч орж, шинжилгээгээ солих бололцоогүй болсон. Хуучи малгай, дээлнийхээ дотор янз бүрийн байдлаар аваад ордог байсан. Одоо нэг удаагийн хувцас өмсөөд орж байгаа. Нотлох баримтгүйгээр авлигын асуудал яриад хэрэггүй. Нотлох баримт нь байвал гаргаад ир. Хамтдаа шалгая. Тэр хүн хариуцлагатай байх ёстой" гэв.
Ямартай ч М.Бадарч арслан цолоо хураалган хэсэг хугацаанд барилдах эрхээ хасуулна. Улмаар саяхан гарьд цолны мялаалгаа хийсэн Ц.Бямба-Отгон арслан болох юм.
Холбоотой мэдээ