76:1
“Дуулианы эзэн”

NEWS агентлаг энэ удаагийн 76:1 булангаараа УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймагт нэр дэвшин ялалт байгуулсан, УИХ-ын гишүүн Чинбатын Ундрамыг танилцуулж байна.


Эрх мэдэл, мөнгө хоёроор “зодож” байж, Сэлэнгэ аймагт нэр дэвших “виз” аван, УИХ-ын гишүүнээр сонгогдсон түшээ бол Ч.Ундрам юм. Сэлэнгэчүүд түүнийг Ардчилсан Залуучуудын холбоонд гишүүнчлэлтэй явсныг анддаггүй. Гэвч 2016 оны УИХ-ын сонгуулиас эхлээд гудамжинд гарч, хэдэн тал болж, хэрэлдэж талцаж байсан намд үлдэх нь явуургүйг мэдэрсэн үү, их улс төрийг 2020 онд Ардын намаас эхлүүлсэн нь алдсангүй, парламентын гишүүн болж, сэлэнгэчүүдийг төлөөлөх болсон юм.

УИХ-д анх удаа сонгогдсон ч сайдын суудалд санаархсан нь намын гишүүдийнхээ шүүмжлэлийн бай болгож байв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраа байгуулахаар болж, Бага хурлаа зарлан хуралдуултал Ч.Ундрам гишүүн “Боловсролын салбараа аваръя гэвэл намайг сайдаар нь сонго” гэх агуулгатай зүйл ярьсанд Ардын намын гишүүд “Хойноос ирээд хот минийх. Хотонд ороод хонь минийх болж байна. Эхлээд хуулийн төсөл дээр ажиллаад сураадах” гэж аашлуулсан гэх нь бий.

Тэрбээр МАН-ын гишүүд дотроо боловсрол өндөртэйд тооцогдох ч ёс зүйн хувьд асуудалтай хүнээр яригдсаар бүрэн эрхээ дуусгах болж буй. Учир нь, гэр бүлээс гадуурх харилцааны талаарх мэдээлэл нь олон нийтэд ил болоод удаагүй байтал охиноо хүчирхийлсэн бичлэг цацагдсан нь нийгэмд дуулиан тарьж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн, УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татах ёстой гэх асуудал ч хөндөгдсөн. Тухайлбал, дээрх асуудалтай холбоотойгоор Сэлэнгэ аймгийн иргэдээс УИХ-д цахимаар 200 өргөдөл, бичгээр 700 иргэний гарын үсэг цуглуулсан өргөдөл ирсэн байдаг.

УИХ-ын Ёс зүйн хороогоор түүний ёс зүйн асуудлыг хэлэлцэх ёстой гэх шаардлагыг иргэд тавьсан ч тус хорооны дарга Б.Баттөмөр “УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмд гишүүн ямар нэг асуудалд холбогдвол ёс зүйн байнгын хороогоор авч хэлэлцэнэ. Хуулийн байгууллага шалгаж байгаа тохиолдолд давхар шалгахгүй хэмээн дүрэмд заасан байгаа. Гэр бүлийн маргаанаар Хан-Уул дүүргийн шүүх дээр, хүүхдээ татаж унагасан асуудлыг цагдаагийн байгууллагад тусдаа шалгагдаж байгаа.

УИХ-ын ёс зүйн байнгын хороонд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах, эрхийг нь түдгэлзүүлэх эрх байхгүй. Сануулах, уучлалт гуйх, зургаан сарын хугацаанд цалингийн 20 хувиар торгох арга хэмжээ авах үүрэгтэй. Хуулийн байгууллагаас хүүхдийн хүчирхийлэл эсэх дээр материал ирж байж тус асуудлыг хэлэлцэнэ. УИХ-ын халдашгүй байдлын дэд хороо эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэж шийдвэрлэнэ. Шүүхээс гэм буруутайн тогтоогдвол эгүүлэн татах хуулийн үйлчлэлтэй” гэдэг тайлбар хийж байв.

Харин Ч.Ундрам гишүүн болж өнгөрсөн дуулиант явдлынхаа талаар “Энэ бол миний хувийн амьдралын асуудал учраас үүнээс болоод ажлаа өгнө гэдэг асуудал байхгүй. Үүнд хувийн болон хувьсгалын асуудал гээд маш олон үйл явдал байгаа учраас ялгаж салгаж үзээсэй гэж хүсэж байна. УИХ-ын гишүүний өргөсөн тангараг ёс зүйн асуудалтай харшилсан зүйл байхгүй. Миний хувьд ямар нэгэн хулгай, авлига албан тушаалын гэмт хэрэгтэй огт холбогдоогүй. Хувийн амьдралтай холбоотой асуудал учраас дэлгэрэнгүй ярьмааргүй байна" гэдэг тайлбар хийсэн юм.

Нэг бүдэрвэл долоо бүдэрнэ гэдэг үгийг сануулах мэт, хувийн амьдралтай нь холбоотой дуулиан шуугиан арайхийн намжаад байтал  твиттерийнх нь нууц хаяг “задарсан” нь бас л шуугиан тарьсан.

Твиттерт Ч.Ундрам гишүүний туслах “Орон нутгийн багш” гэх нууц нэрээр давхар “жиргэдэг”, ингэхдээ намынхнаа намнуулдаг байсан нь илчлэгдсэн. Намнаанд нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Цахим хөгжил харилцаа холбооны дэд сайд асан Б.Болор-Эрдэнэ, Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа нар өртсөн нь тодорхой болсон. Түүний бот хаяг задарсан нь туслах нь будилснаас үүдэлтэй гэж хэлж болно. Мөн эл явдлаас хойш Ч.Ундрам гишүүнийг “Ардын намын намнаач” гэж тодотгох болсон байдаг.

Тэрбээр УИХ-д сонгогдсоноосоо хойш Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөл, Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдийг санаачлан, УИХ-д өргөн мэдүүлжээ. Одоогоор уг төслүүд хараахан батлагдаагүй байгаа.

Мөн УИХ-аар өнгөрсөн долдугаар сард баталсан Боловсролын ерөнхий хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэгт багтаж ажилласан. УИХ-аар Боловсролын ерөнхий хуулийг хэлэлцэх шатанд УИХ-ын гишүүдийн дунд “англи хэлийг үндсэн гадаад хэл” гэж хуульчлах эсэх асуудал дээр маргаан дэгдсэн. Ч.Ундрам гишүүний хувьд “Боловсролын ерөнхий хуульдаа англи хэл үндсэн гадаад хэл байна” гэж томъёолж өгөх нь Боловсролын сайд солигдох бүрийд үзэл баримтлал өөрчлөгддөггүй байх тогтвортой орчин бий болно гэж үзэж байв.  Маргааныг хагалах зорилгоор эл асуудлыг УИХ дахь МАН-ын бүлэг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газрын төвшинд нухацтай хэлэлцсэний эцэст Боловсролын ерөнхий хуульд “Англи хэл үндсэн гадаад хэл байна” гэж зааж өгсөн юм.

УИХ-аар Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч нартай холбоотой асуудлаар нээлттэй сонсгол хийх үеэр эцэг Ч.Чинбатынх нь хамаарал бүхий "Вояжер минерал ресурсес" ХХК 476.9 сая иенийн зээлийг Хөгжлийн банкнаас авсан асуудал хөндөгдсөн.

Хэдийгээр  тус компани зээлээ төлсөн ч 86 хувийг эзэмшигч Ч.Чинбат эзэмшигчтэй “Монзол” ХХК-тай холбоотой мэдээлэл улсын бүртгэлээс устгагдсан тухай асуудал хөндөгдсөн нь хамгийн ноцтой байсан ч эл асуудлын мөрөөр хэн ч хяналт шалгалт явуулаагүй юм.

Харин Хөгжлийн банкнаас авсан зээлийнх нь тухайд Ч.Ундрам гишүүн “Миний аав бизнестээ намайг оролцуулдаггүй. Намайг мөнгөтэй биш боловсролтой болгохын төлөө хүмүүжүүлсэн. Надаас уучлал гуйж, энд тэндээс бүх зүйлээ шавхаад зээлээ төлж дуусгасан. Одоо ямар ч зээлийн асуудалгүй болсон. Хөгжлийн банкны зээлдэгч нарын мэдээллийг олон нийтэд ил болгоход л зээлтэй холбоотой мэдээллийг нь би мэдсэн. Би тухайн үед намынхаа гишүүнээс түдгэлзсэн байсан үе болохоор аавынхаа зээл авсан асуудалд оролцоогүй” гэж мэдэгдэж байв.

Уг нь Ч.Ундрам гишүүн УИХ-д нэр дэвшихдээ МУИС-д багшлахын хажуугаар аавынхаа байгуулсан компанид зөвлөхөөр ажиллаж, санхүүгийнх нь албыг  хариуцаж, дэм болдог тухай ярьсан байдаг ч УИХ-ын гишүүн болсныхоо дараа үгүйсгэсэн.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1998 онд Нийслэлийн 23 дугаар дунд сургууль
  • 1999 онд АНУ-ын Terry Sanford ахлах сургууль
  • 2003 онд Лондон хотын Олон улсын америкийн их сургуулийн бизнесийн сургууль /бакалавр/
  • 2004 онд Лондон хотын Олон улсын америкийн их сургуулийн бизнесийн сургууль /магистр/
  • 2010 онд Япон Улсын Нагоя их сургуулийн эдийн засгийн сургууль, “Ил уурхай болон төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрийн төслийн менежмент ба сумуляци дүн шинжилгээ хийх зарим аргууд” сэдвээр докторын зэрэг хамгаалсан

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 2005-2006 онд Эм Си Эс Интернэйшнл ХХК-д Маркетингийн менежер
  • 2007-2008 онд Япон Улсын Нагоя их сургуулийн Эдийн засгийн сургуульд зочин судлаач
  • 2010-2020 онд Харвардын их сургуулийн Бизнесийн сургуулийн дэргэдэх Өрсөлдөөний макро-экономикийн институтын Монгол улс дахь кординатор
  • 2010-2013 онд МУИС- ийн Эдийн засгийн сургуулийн Менежментийн тэнхимд тэнхимийн эрхлэгч, профессор
  • 2013-2014 онд МУИС-ийн Бакалаврын сургалтын албаны дарга, Байгаль эх лицей ахлах сургуулийн удирдах зөвлөлийн дарга
  • 2014-2017 онд МУИС-ийн Сургалтын нэгдсэн албаны дарга, Бизнес менежментийн докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга
  • 2017-2018 онд МУИС-ийн Захиргаа, дотоод хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал
  • 2017-2020 онд Монгол Улсын Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөлийн гишүүн
  • 2018-2019 онд МУИС-ийн Санхүү, төлөвлөлт хариуцан дэд захирал
  • 2019-2020 онд МУИС-ийн Бизнесийн сургуульд профессор
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

ШАГНАЛ

  • 2014 онд Боловсролын тэргүүний ажилтан
  • 2015 онд МУИС-ийн Жуух бичиг
  • 2016 онд Шинжлэх ухааны тэргүүний ажилтан
  • 2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль

ГАДААД ХЭЛ

  • Англи, Орос, Япон

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
8
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-26 202.21.108.23

Бүүр нэг з**х*й гэчий шүү

Avatar

Нэргүй 2023-09-26 202.21.108.23

Сэжгийн өлөгчин шүү энэ нээрээ

Avatar

Нэргүй 2023-09-26 124.158.119.35

1000 сургууль төгслөө гээд боловсролтой гэсэн үг биш шүү. Боловсрол төгссөн сургуулиар хэмжиггдэг зүйл ч биш. Ёс зүй, харилцаа хандлага 0, дээрээс нь сурсан мэдсэнээ зөв ашиглаж чаддаггүй бол бол тэгээл хэнд ч хэрэггүй байдаг л нэг авгай шүү дээ.

Avatar

Нэргүй 2023-09-26 66.181.183.49

Тачаангуйхан дамшиг гээ биз, нэг таарнаа гайгүй !!!

Avatar

Нэргүй 2023-09-26 66.181.191.164

Tsarai ni neg l bishee. 100% eruul bish baihaa.

Avatar

Нэргүй 2023-09-26 70.18.246.168

Яашка

Avatar

Нэргүй 2023-09-26 207.96.54.237

SHAALTSAANII HUUHEN ICHGUURGUI ES ZUIGUI ZAVAAN EM

Avatar

БЗД-ийн иргэн ... . 2023-09-26 202.21.108.5

Юун хурдан олон их Сургууль төгссдөг байна аа…НЭГ жил сургаад л ИХ СУРГУУЛЬ төгслөө….Гэж бичиж болдог дм бол Би МОНГОЛДОО Аймгийн Залуу малчны сургууль төгссөн шүү ..МЭД ҮҮ…. Тгэхээр би ч бас БАКИАЛБААВР л юм байна ….би бас НО ХОА…..Коничива….Здрас ДРИС тэй шүү…

Avatar

Нэргүй 2023-09-26 59.153.115.22

zaluu huvgudedee yavaldagch

Avatar

Нэргүй 2023-09-26 59.153.115.22

ger buliin hucherhiileliin terguun

Avatar

Нэргүй 2023-09-26 66.244.220.180

Neg jiliin bachelor gej bhgui , master bol bas bj bolno surguuliasaa shaltgaalaad

Avatar

Нэргүй 2023-09-26 213.87.154.218

!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Иргэн 2023-09-26 202.21.107.56

Уг нь дажгүй л блвсролтой юм бнш дээ. Муулаад бдаг…

Avatar

Zochin 2023-09-26 70.69.228.90

Mongold bolobsroloo yu ch gez bichsen hamaagui yum bilee. Shalgah gazar baihgui yum chin

Avatar

Нэргүй 2023-09-26 188.162.254.12

Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!

Avatar

Нэргүй 2023-09-26 66.181.161.118

Их юм сурсан, оюунлаг хүн 40, 50 гарсан ч ануухан байдаг юмаа хүмүүсээ. Зүгээр зургийг нь хар л даа. Зовхи нь буучихсан, нойрмог царайтай, бодвол бүр тархи нь өөхлөө биз…

Avatar

Нэргүй 2023-09-26 139.5.216.242

Шагнал: Ойн медаль. Ккк

Avatar

Нэргүй 2023-09-26 202.21.114.170

Baliar banzal odoo icheed zugeer dald oroosoi

Avatar

Нэргүй 2023-09-26 103.57.94.92

уг нь ч сайхан амьтан шүү

Avatar

Нэргүй 2023-09-26 202.126.89.190

Босоо ундрам босоогоороо дуусна чавганц болсонч босоо хийнэ мэдэв үү ардчилсан намынхан аа

Avatar

Нэргүй 2023-09-26 66.181.181.178

ene huuhen yu sursan n il bolson shte huurhii amitan hyamdhan huuhen bn le shte ichmeer yum kkkk eniig ter zaya s uur hen ch tooh ve de

Avatar

Зочин 2023-09-26 66.181.160.5

Сураад л сураад л сурааааааад л …Жувт онц монц төгсөөд л ….Миний үед ийм хүмүүс сэжиг бүхий л хүмүүс байдаг байсан даа … Тэгэж яваад л амиа юу яачихсан байдаг байсан даа …. Сайн харж байхгүй бол осолтой шүү …

Avatar

Нэргүй 2023-09-26 202.131.225.242

Bolovsorol n bol tasartsan yum bnoooo

Avatar

Нэргүй 2023-09-26 43.228.130.63

iim l balai avgai nar ih hurald suuj bnashdee!!!

Avatar

Зочин 2023-09-26 202.126.90.21

Мундаг боловсролтой чадварлаг эмэгтэй байна.АН-ынхан гол өрсөлдөгчөө гэж үзэн их айж байх шиг байна. Нэр төрийг нь харлуулж хугалах гэж их хичээж ,үүндээ хэвлэл мэдээллнйн хэрэгслэлийг өргөн ашиглаж байна. АН анхнаасаа хулгайч луйварч танхай зэрлэг ёс суртахуун дорой үл бүтэх этгээдүүдээр эгнээгээ бүрдүүлсэн.Одоо ч тэр хэвээрээ.Луйвраар төрд гарахыг их оролддог бүлэг этгээдүүд гэдгийг иргэд мэднэ. Монголчууд энэ эмэгтэйг дэмжих хэрэгтэй.

Avatar

Зочин 2023-09-26 139.5.219.48

ynkhan avgai

Avatar

Зочин 2023-09-26 103.10.23.189

Энэ хүүхэн г.алзуу юм шиг сурсан байна. Ийм боломж байхгүй, хажуугаар бас хүүхэд өсгөнө. Япон Английг сураад бас дээрээс нь Доктор хамгаалсан гэхээр тархины сэтгэлтийн процесс нь галзуу хүн шиг ажиллаад шизофрений шинж тэмдэгтэй гэж хэлж болохоор. Ямар бүрханы авралаар хүүхдүүд нь дибиль төрчихөөгүй юм бэ, Бизнесийн сургууль төгсөөд, дараа нь нэг боловсрол тэгснээ Санхүү төлөвлөлтөөр ажиллаад Уул уурхайн барьж доктор хамгаалсан гэхээр -Японд оюутны дүгнэлт сул байдаг гэж сонссон.

Avatar

Зочин 2023-09-26 103.10.23.189

Японд их сургууль төгсөөд Австралид сурч байгаа гадаад оюутан Японы их сургуулийн багш нарын дүн нь сул байдаг гэж ярьж байхыг сонссон. Тэгээд хамгаалсан болсон байх. Хэдэн тийшээ үсчсэн, хүн чинь байгалиасаа тодорхой хэмжээ хүрээд бүх хүчин чадал нь дуусна, халтуурдаад л дуусгаад л, ийм байж нэр хүнд олж дээшээ явдаг байх.

Avatar

Иргэн 2023-09-26 202.21.107.56

Уг нь дажгүй л блвсролтой юм бнш дээ. Муулаад бдаг…

Avatar

Нэргүй 2023-09-26 207.96.54.237

teh

Avatar

Нэргүй 2023-09-26 103.212.118.60

23-р сургууль төгсөөгүй . ил тод байх хэрэгтэй .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж