Самар худалдан авсан иргэнээр 41 сая төгрөг төлүүлнэ

Самар худалдан авсан иргэнээр 41 сая төгрөг төлүүлнэ

Самар худалдан авсан иргэнээр 41 сая төгрөг төлүүлнэ

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Сибирь хушны самрыг зохих зөвшөөрөлгүй тээвэрлэсэн гэх хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлсэн байна. Тодруулбал, иргэн Ж.Ө  нь 2022 оны есдүгээр сарын 1-ний өдөр Баянгол дүүргийн "Хархорин" зах орчмоос Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор Ховор ургамлын жагсаалтад орсон Сибирь хушны самар 84,8 кг буюу гурван шуудайг бусдаас худалдан авч, “Тоёота Аксио” маркийн тээврийн хэрэгслээр зохих зөвшөөрөлгүй тээвэрлэсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх/ зааснаар яллах дүгнэлт үйлдэж тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч Ж.Ө-г “зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал, тэдгээрийн үрийг худалдан авсан, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, нэг жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэжээ.

Мөн шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Тоёота Аксио” маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох хоёр сая 800 мянган төгрөгийг гаргуулж улсын орлого болгох, мөн байгаль орчинд учирсан 41 сая 933 мянга 600 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Монгол орны ой сан бүхий нутаг дэвсгэрийн долоон хувийг эзлэн ургадаг хуш модны самрыг Засгийн газрын 2015 оны 410 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтад орсон. Сибирь хуш модны самрыг зохих зөвшөөрөлгүйгээр түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол дараах хариуцлагыг хүлээнэ. Тодруулбал,

Эрүүгийн хууль 24.8 дугаар зүйл. Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх: 

1. Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-26 202.21.121.42

3 шуудай самарнаас болж дааж давшгүй өрөнд унасан байна шд Ямар аймаар хэрэг вэ?

Avatar

Нэргүй 2023-09-26 202.9.40.222

3 шуудай самарын хэрэгтэй яг ижил бусад хэргүүдээ шийдэж бай, 3 тэрбум, 3 наяд…………гээд

Avatar

Нэргүй 2023-09-26 213.87.154.218

!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Б 2023-09-26 66.181.191.170

2,800,00 төгрөгийн машин байдаг юм уу. сэг юм биш үү? Харин самарнуудыг нь мод болно гэж тооцсон юм байх даа.

Avatar

Нэргүй 2023-09-26 59.153.112.52

Юун сибирь хуш вэ. Монголд монгол хуш ургадаггүй юмуу

Avatar

Зочин 2023-09-26 103.212.118.232

Мөн худлаа авах юмаа. Энэ сихдионоор л нэх самар захж бөйдаг шүү

Avatar

зочин 2023-09-26 103.161.242.71

Гэхдээ хууль бүх түвшинд адил тэгш үйлчлэх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-09-26 66.181.161.150

Ингэж мушгих юм бол гадуур ссамар зараад сууж байгаа хөгшдийг яах вэ? Худалдан авсан хүнийг ингэж байгаа юм худдалдсан бэлтгэсэн зөвшөөрөл өгсөн гээд гинжин урвалаар хөөж байгальд учруулсан гэх хохирлыг хуваан төлүүлэх хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-09-26 203.91.112.242

soliotoi nohoinuud ve

Avatar

123 2023-09-26 202.5.198.52

Ургамлын үр үндсийг түүж бэлтгэсэн иргэдийг ингэж шийтгэн цээрлүүлж байгаа юм чинь байгалийн баялгийг ард түмнээс хулгайлсан, мөн бусдын үр хүүхдийн боломжийг хулгайлсан, газар зарж хөлжсөн нөхдийг цаазлах л байх даа

Avatar

Эзэндээ ээлтэй шүүхийг харж л байя 2023-09-26 202.55.188.83

Яг үнэн хараад л байгаа шүү маниус нь.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж