Үсээ сэнсдэж хатаахдаа гаргадаг нийтлэг алдаа

Хуучирсан мэдээ: 2023.09.26-нд нийтлэгдсэн

Үсээ сэнсдэж хатаахдаа гаргадаг нийтлэг алдаа

Хүний нэг ширхэг үс ойролцоогоор 85 грамм жинтэй эд зүйлийг даах хүчин чадалтай байдаг бөгөөд нойтон үедээ энгийн үеэсээ 30 хувь илүү сунадаг байна. Гэсэн ч бид үсээ буруу арчилж гэмтээсний улмаас төрөлх чадвараа алддаг. Бидний хамгийн түгээмэл гаргадаг алдаануудын нэг бол үсээ буруу хатаах явдал байдаг.

Ялангуяа бид үсээ сэнсдэж хатаахдаа гаргадаг нийтлэг алдаануудын талаар хүргэж байна.

Агаарын чиглэлийн буруу үлээлгэх

Үсээ хатаахдаа угаас үзүүр хүртэл буюу үсний ургалтын дагуу агаарыг чиглүүлнэ. Эсрэг чиглэлд буюу доорооос үлээлгэхэд үсний бүтэц өөрчлөлт гарч нийт уртаараа жижиг урагддаг. Ингээд задгай байгаа үс хоорондоо орооцолдох нь их болдог. Хэрвээ үсийг хуйхнаас үзүүр хүртэл үлээлгэвэл үсний бүтэц эвдэгдэхгүйгээс гадна улам илүү гялалзсан өнгөтэй болно.

Үсээ толгойдоо хэтэрхий ойрхон барьдаг

Сэнсээ бараг үсэндээ нааж барьдаг муу зуршилтай хүмүүсийн үс илүү хугарамтгай, эмзэг болдог. Үүнээс гадна хуйхаа түлэх эрсдэлтэй. Үсээ хатаахдаа сэнсээ барих хамгийн тохиромжтой зай бол толгойноос 30 см орчим юм.

Үсээ алчуурт удаан байлгах

Үсээ алчуурт 30-аас илүү минут байлгах хэрэггүй. Ялангуяа цэвэр даавуун материалтай бол бүр ч дэмий. Даавууны бүтэц нь үсийг үрэх бөгөөд сэнсээр хатаахад хугарамтгай болгодог байна. Боломжтой бол микрофибр буюу синтетик материалтай илүү зөөлөн алчуураар үсээ арчина. Алчуураар боосон бол 10 минутаас хэтрэх хэрэггүй.

Сэнсээ цэвэрлэдэггүй

Үсний сэнснийхээ торыг тогтмол цэвэрлэж байхыг зөвлөе. Энд үүссэн бохирдол нь зөвхөн сэнсээ  эвдрэлд хүргээд зогсохгүй үсийг ч гэмтээнэ. Сэнсний торонд үс арчилгааны бодис, тоос, бохирдлууд хуримтлагдсанаар агаарын солилцоо муудаж, сэнсний эд анги илүү хурдан халдаг болно.

Сэнсээ хэт халуунаар үлээлгэх

Яагаад ч юм халуунаар үлээлгэвэл илүү хурдан сайн хатах юм шиг санагдаж, үлээлгэж үсээ хуурайшуулах, хугарамтгайболгодогоос гапдна үсний тань уураглаг чанарыг алдагдуулдаг. Тэгвэл хэмээ жаахан багасгах буюу эсвэл халуун хүйтэн агаарыг хольж үлээдэг, сайн чанарын сэнс ашиглах нь хамгийн тохиромжтой. Philips брэндийн үсний сэнс нь Thermoprotect  технологиор хийгдсэн бөгөөд энэ нь халуун хүйтэн агаарыг төгс тохируулж өгдөг бөгөөд үсийг хатаах явцад 20 сая хүртэлх ионыг ялгаруулснаар таны үсний гялалзах чадварыг сайжруулдаг байна.

https://next.mn/t/beauty-equipments/hair-care

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж