Японы хөвгүүдийн хамтлагийн хамгийн ахмад гишүүн 87 настай

Японы хөвгүүдийн хамтлагийн хамгийн ахмад гишүүн 87 настай

Японы хөвгүүдийн хамтлагийн хамгийн ахмад гишүүн 87 настай

Японд "Ji-Pop" нэртэй "хөвгүүд"-ийн хамтлаг байдаг. Хамтлаг таван гишүүнтэй бөгөөд насны хувьд 65-87 насныхан байна. Харин хамтлагийн нэрний тухайд япон хэлээр ожисан буюу өвөө гэсэн утгатай үгнээс гаралтай. Мөн япон поп гэсэн утгыг ч давхар илэрхийлнэ.

"Ji-Pop" хамтлаг Кочи мужийн аялал жуулчлалыг дэмжих зорилгоор 2016 оны хоёрдугаар сард “Hooray for Old Age" нэртэй анхны уран бүтээлээ толилуулж байв. Энэ дуу Японы "Universal Studios"-ын анхаарлыг татсанаар хамтлаг тус студитэй гэрээ байгуулсан. Улмаар дараагийн уран бүтээл "I Was Young" нь 2017 онд гарчээ.

Хамтлагийн гишүүн Таниока хэлэхдээ "Намайг хөгшин хүн гэж харахыг би хүсдэггүй. Манай хамтлагийн гишүүд зүгээр суугаад хөгшрөлгүй амьдралын туршлагаа ашиглан шинэ сорилтуудыг даван туулах болно" гэжээ.

Японд 10 хүн тутмын нэг нь 80-аас дээш настай байгаа нь сүүлийн үеийн судалгаагаар тогтоогдсон. Түүнчлэн хамгийн олон 100-аас дээш насны иргэнтэй гэдгээрээ тус улс дээд амжилт тогтоогоод байна. Өндөр настнуудын тоо Японд 53 дахь жилдээ дараалан өсч байна.

Эх сурвалж: NEXT SHARK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-26 213.87.154.218

!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж